Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас 2017 оныг "Ахмадаа дээдлэх жил" болгон зарлаж, төлөвлөгөөг гарган хэрэгжүүлж байна.
Засаг Даргын Тамгын Газар

Монгол улсын аймаг бүрийн Засаг даргын Тамгын газрын үйл ажиллагааны зохион байгуулалтын бүтцийг орон нутгийн онцлог, нутаг дэвсгэрийн хэмжээ, хүн амын тоо, эдийн засаг үлйдвэрлэлийн цар хүрээнээс хамааруулан  Монгол улсын Засгийн газрын 2016 оны 8 дугаар сарын 3-ны өдрийн 9 дүгээр  тогтоолоордоор дурдсанаар шинэлэн тогтоосон байдаг.

Аймгийн Засаг даргын Тамгын газрын бүтэц

                     Аймгийн Засаг даргын Тамгын газар нь Монгол улсын хууль тогтоомж, Засгын газрын шийдвэрийг хэрэгжүүлэх болон аймгийн Засаг дарга, иргэдийн Төлөөлөгчидийн Хурлын бодлого, шийдвэрийг боловсруулах, хэрэгжүүлэхэд чиглэгдсэн Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн эдийн засаг, нийгэм төрийн захиргааны байгууллагын стратегийн төлөвлөлт, бодлогын удирдамжаар хангах, хөтөлбөр төсөл боловсруулах, тэдгээрийн хэрэгжилтэд хяналт шинжилгээ /мониторинг/ хийх, үнэлгээ өгөх, холбогдох арга хэмжээг зохицуулах үйл ажиллагааг эрхэлнэ.Засаг даргын дэргэдэх газар, хэлтэс, албад нь Тамгын газраас боловсруулж, Засаг даргын шийдвэрлэсэн бодлогыг хэрэгжүүлэх чиг үүргийг хүлээнэ.

                     Тамгын газар нь стратегийн төлөвлөгөө, бодлогын удирдамжийн хэрэгжилт, хөтөлбөр, төслийн биелэлт зэргийг Засаг даргын дэргэдэх газар, хэлтэс, алба, албан байгууллага, аж ахуйн нэгжид хэрхэн хэрэгжиж байгааг хянах, шалгах, зохицуулах, чиглэл өгөх, мэдээлэл авах, хүний нөөцийнх нь манлайлалд үнэлгээ өгөх зэрэг эрхтэйгээс гадна дээрх байгууллагаар дамжуулан мэдээлийг цуглуулж хяналт шинжилгээ хийх дүгнэлт гаргах үүрэгтэй ажиллана. Аймгийн Засаг даргын Тамгын газрын хэлтсүүд нь үйл ажиллагааны стратеги зохион байгуулалтын хөтөлбөртэй байх бөгөөд хэлтсүүд чиг үүргийг хэрэгжүүлэх ажлыг тэдгээрийн үйл ажиллагааны төлөвлөгөө, үр дүнгийн гэрээ, төрийн захиргааны албан хаагчдийн ажлын байр /албан тушаал/-ын тодорхойлолтод тус тус тусгаж хэрэгжүүлнэ.

 

Аймгийн засаг даргын үүрэг болгосноор болон Засаг даргын зөвлөлийн хурлаар хэлэлцсэн асуудлыг шийдвэрлэх, ажлын зайлшгүй шаардлагаар Засаг даргын Тамгын газрын хэлтэс, Засаг даргын дэргэдэх газар, хэлтэс, албадын дарга, мэргэжилтнүүд Засаг даргын эрх хэмжээний хүрээнд хууль, тогтоомжид нийцүүлэн боловсруулсан шийдвэрийн төслийг Засаг даргад өргөн барина.

Алсын хараа Мэдлэг, чадварт суурилсан мэргэшсэн захиргааны байгууллага болох

ЭРХЭМ ЗОРИЛГО :   Оновчтой бодлого, зохицуулалтаар хангах замаар аймгийнхаа хөгжилд дэмжлэг үзүүлж чаддаг, цомхон, чадварлаг, эцсийн үр дүнг эрхэмлэн дээдэлсэн төрийн албыг төлөвшүүлэхэд оршино.

ЭРХЭМЛЭХ ҮНДСЭН ЗАРЧИМ

  • Хууль дээдлэх, шударга байх зарчим  - Аймгийн Засаг даргын Тамгын газрын үйл ажиллагаа нь аливаа улс төр, үзэл суртлаас ангид байж, гагцхүү Монгол улсын хууль тогтоомжийг дээдэлж, иргэдийн эрх ашигт нийцсэн байна.
  • Иргэдэд үйлчлэх, шуурхай байх зарчим – Иргэдийн ажиллаж амьдрах нөхцөлийг бүрдүүлэхэд чиглэсэн бодит, цаг үеэ олсон, үнэн зөв мэдээлэл, бодлого чиглэлээр иргэдэд үйлчилж, шийдвэр гаргахад ашиглахад энэ зарчмыг баримтална.
  • Ил тод, нээлттэй байх зарчим – Аймгийн Засаг даргын Тамгын газрын үйл ажиллагаа нь иргэдэд ил тод, нээлттэй байж, хэрэгцээт төрийн үйлчилгээг иргэн бүрт хүргэх нөхцөлийг бүрдүүлэхэд чиглэгдэнэ.
  • Мэргэшсэн, тогтвортой байх зарчим – Аймгийн Засаг даргын Тамгын газар нь: Цомхон, чадварлаг, мэргэшсэн төрийн албыг бүрдүүлэн төлөвшүүлж, тогтвор сууршилтай, төрийн албаны үйл ажиллагааны тасралтгүй байх зарчим болно.
  • Хариуцлага хүлээх зарчим – Аймгийн Засаг даргын Тамгын газар нь: төрийн үйлчилгээг үзүүлэхдээ Монгол улсын иргэний өмнө хамтын болон ганцаарчилсан хариуцлагыг хүлээж ажиллана.


facebook page
twitter