Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас 2017 оныг "Ахмадаа дээдлэх жил" болгон зарлаж, төлөвлөгөөг гарган хэрэгжүүлж байна.
Төсөл, хөтөлбөр түүний хэрэгжилт

Гадаадын зээл, тусламжаар хэрэгжиж буй төсөл, хөтөлбөр, түүний хэрэгжилтийн талаарх тайлан

Дэлхийн Зөн олон улсын байгууллагын санхүүжилтээр Баянгол сумын ЕБС, Хархорин сумын 2 дугаар сургууль, Арвайхээр сумын Мэргэд лаборатори сургуулийн ариун цэврийн байгууламжийг 300.0 орчим сая төгрөгөөр шинээр барьсан. Мөн Уянга сумын Жаргалант багийн ЕБС-д 60 хүүхдийн хүчин чадалтай дотуур байр, Уянга сумын 2 дугаар сургуульд гүний худагийг нийт 180.0 сая төгрөгөөр барин ашиглалтад оруулсан.  2016-2017 оны хичээлийн жилд хүүхэд нэг бүрийн хөгжлийг дэмжиж, оролцоог нэмэгдүүлэх замаар сургууль дээрх хүүхдийн өөрийн удирдлагын байгууллага, клубын үйл ажиллагааг тогтмолжуулж, сурагчдын амьдрах ур чадварыг амьдрах ур чадварыг нэмэгдүүлэн, сургуулийн орчин дахь хүүхдийн хөгжил, хамгааллын бодлого, үйл ажиллагааг сайжруулах зорилгоор “НЭГ СУРГУУЛЬ- АРВАН КЛУБ” аяныг аймгийн Боловсрол, соёл, урлагийн газар, Дэлхийн зөн ОУБ-ын Өвөрхангай Арвайхээр ОНХХ-өөс 7 сургуульд хүүхэд хөгжлийн танхим, 15 хүүхдийн өөрийн удирдлагын байгууллагад тоног төхөөрөмжийн дэмжлэг, 8 удаагийн сургалт, 2 удаагийн тэмцээн, 2 удаагийн зөвлөгөөн, туршлага солилцох аялал зохион байгуулахад нийт 50,6 сая төгрөгийн дэмжлэг авч ажилласан.

2017 ОНЫ ГАДААДЫН ЗЭЭЛ ТУСЛАМЖААР ХЭРЭГЖИЖ БУЙ ТӨСӨЛ, ХӨТӨЛБӨР ТҮҮНИЙ ХЭРЭГЖИЛТ

Татаж авах

Өвөрхангай аймагт 2014 онд төсөл, хөтөлбөрөөр хийгдсэн ажил

 

Татаж авах



facebook page
twitter