Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас 2017 оныг "Ахмадаа дээдлэх жил" болгон зарлаж, төлөвлөгөөг гарган хэрэгжүүлж байна.
Санхүүгийн хяналт, аудитын шалгалтын төлөвлөгөө, тайлан

САНХҮҮГИЙН ХЯНАЛТ, АУДИТЫН АЛБАНЫ 2017 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ

2017 онд Санхүүгийн хяналт шалгалт хийх объектын жагсаалт

Өвөрхангай аймгийн Засаг даргын дэргэдэх Санхүүгийн хяналт, аудитын албны 2016 оны жилийн эцсийн тайлан

 

Санхүү хяналт, аудитын албаны 2016 оны эхний хагас жилийн тайлан товч

2016 онд аймгийн Засаг даргын дэргэдэх Санхүүгийн хяналт аудитын алба төсвийн ерөнхий менежертэй 5 бүтээгдэхүүн 17 ажил үйлчилгээ нийлүүлэхээр төлөвлөсөн ба бүтээгдэхүүний ерөнхий ангиар ангилвал хяналт шалгалт 4, ухаалаг төрийн зарчмыг нэмэгдүүлэх, сахилга хариуцлагыг сайжруулах 3, дотоод аудит 3, бодлогын зөвлөгөө, хамтын ажиллагаа, мэдээлэл сурталчилгаа бусад дотоод үйл ажиллагаанд 5, сургалт 2 ажил үйлчилгээ хийж гүйцэтгэхээр үр дүнгийн гэрээ байгуулсан
Тайлант хугацаанд хууль тогтоомж, төрийн эрх бүхий байгууллагаас нийтээр дагаж мөрдүүлэхээр тогтоосон дүрэм, журам, норм, стандартын биелэлтийг 13 төсвийн байгууллага, 1 төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой аж ахуй нэгж, 5 сан, 1 хөтөлбөрийг хамруулан шалгалт, дотоод аудитын ажил хийж гүйцэтгэлээ. Үүнээс төлөвлөгөөт 18, байгууллагын хүсэлтээр 2 бүгд 20 хяналт шалгалт, дотоод аудит хийгдсэн.
Шалгалтаар нийт 471212,7 мянган төгрөгийн 262 зөрчлийг илрүүлж, зөрчлийг засаж залруулах 49 заалт бүхий 7 албан шаардлага, 49 заалт бүхий 5 зөвлөмж хүргүүлэн орон нутгийн төсөвт төвлөрүүлэх 158476,6 мянган төгрөг, тухайн байгууллагат төвлөрүүлэх 68686,4 мянган төгрөг нийт 227163,0 мянган төгрөгийн 24 акт тогтоосноос 18387,6 мянган төгрөг орон нутгийн төсөвт, 12066,8 мянган төгрөг тухайн байгууллагад төвлөрч, 124494,6 мянган төгрөгийн 8 актыг шийдүүлэхээр хуулийн байгууллагад шилжүүлэн 435,0 мянган төгрөгийн акт хүчингүй болж актын биелэлт 18,7 хувьтай, албан шаардлагын биелэлт 100 хувьтай байна. Шалгалтаар илэрсэн зөрчлүүдийг нийт зөрчлийн дүнтэй харьцуулахад ХХОАТ, НДШимтгэл суутгаагүй орхигдуулсан 1633,9 мянган төгрөг буюу 0.3 хувь, анхан шатны баримтгүй зарцуулсан буюу данс бүртгэлд тусгаагүй ажил гүйлгээ 111722,0 мянган төгрөг буюу 23,7 хувь, зориулалт бусаар зарцуулсан 233456,2 мянган төгрөг буюу 49,6 хувь, цалин хөлсийг илүү, дутуу олгосон 17663,3 мянган төгрөг буюу 3,7 хувь, өмч хөрөнгийг дутагдуулсан 2120,0 мянган төгрөг буюу 0,4 хувь, Сум хөгжүүлэх сангийн зээлийг хугацаа хэтрүүлсэн 99105,5 мянган төгрөг буюу 21,1 хувь, бусад 5511,8 мянган төгрөг буюу 1,2 хувийг эзэлж байна. 
Сангийн яамнаас зохион байгуулсан Улсын салбарын дотоод аудиторуудын анхдугаар зөвлөгөөн 6 дугаар сарын 15-18-ны өдрүүдэд Улаанбаатар хотод зохион байгуулагдаж, уг зөвлөгөөнд албаны дарга, 2 аудитор оролцсон.
Аймгийн Засаг даргын 2015 оны а/154 тоот захирамжаар батлагдсан “Сумдын санхүүгийн албанд ажиллах нягтлан бодогч нарын мэдлэг, мэргэжлийн түвшин тогтоох журам”-ын хүрээнд 2016 оны 04 дүгээр сарын 21-23-ны өдрүүдэд 65 нягтлан бодогчид хууль эрх зүй, УСНББОУС-ын сургалт, шалгалтыг ММНБИ-ын Өвөрхангай салбар, Санхүү төрийн сангийн хэлтэстэй хамтран зохион байгуулж ажилласан. 
2016 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр аймгийн төсөвт байгууллагын 50 дарга, эрхлэгч нарт Засгийн газрын 2016 оны 01 дүгээр сарын 11-ны өдрийн 29 тоот тогтоолоор “Шилэн дансны цахим хуудсанд тавигдах мэдээллийн агуулга, нийтлэг стандартыг тогтоох журам”, түүнийг даган гарсан 2016 оны 01 дүгээр сарын 01-ны өдрөөс ажиллаж эхэлсэн шилэн дансны шинэ цахим хуудасны талаар сургалт, 2016 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр аймгийн төвийн төсөвт байгууллагын 53 дарга нар, 15-ны өдөр сумдын Санхүүгийн албадын 100 гаруй дарга, мэргэжилтэнүүд, 03 дугаар сарын 10-ны өдөр сумдын ЗДТГазрын 25 дарга нар, 2016 оны 03 дугаар сарын 28-ны өдөр соёлын салбарын 23 эрхлэгч нарт тус тус “2015 онд хийгдсэн санхүүгийн хяналт шалгалтаар илэрсэн нийтлэг зөрчил дутагдал, түүний шалтгаан” сэдвээр мэдээлэл, сургалт хийсэн.
Санхүүгийн хяналт, аудитын алба байгууллагын үйл ажиллагааг олон нийтэд мэдээлэх, сурталчлах зорилгоор хяналт шалгалтын дүн болон үйл ажиллагааны мэдээллийг Засаг даргын зөвлөлийн хуралд 2 удаа, ИТХТэргүүлэгчдийн хуралд 1 удаа асуудал оруулж, телевизэд 2 удаа ярилцлага өгч, Санхүүгийн хяналт, аудитын албаны facebook хуудсанд 5 мэдээлэл оруулан хэрэглэгчдэд өөрийн байгууллагын үйл ажиллагаагааг сурталчлан таниулж ажиллалаа.

Шилэн дансны 2016 оны 3-р улиралын мэдээ

 

Аймгийн Засаг даргын дэргэдэх Санхүүгийн хяналт, аудитын албаны 2016 оны үйл ажиллагааны төлөвлөгөө

2016 онд Санхүүгийн хяналт, шалгалт хийх объектийн жагсаалт

2016 онд дотоод аудит хийх объектийн жагсаалт

2015 оны Зөрчлийн график

 

2015 онд санхүүгийн хяналт хийгдэх обьектын жагсаалт

Татаж авах 



facebook page
twitter