Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас 2017 оныг "Ахмадаа дээдлэх жил" болгон зарлаж, төлөвлөгөөг гарган хэрэгжүүлж байна.
Төрийн ил тод байдал

Хүний нөөцийн ил тод байдал 

Аймгийн ЗДТГ-ын 2015 онд тэтгэвэрт гарах мэргэжилтэн, ажилтнууд

 

 

1.  Төрийн байгууллагын үйл ажиллагааны ил тод, нээлттэй байдлыншалгуур үзүүлэлтийн хэрэгжилт, үнэлгээ

2012.03.16

Шалгуур үзүүлэлт

Хэрэгжүүлсэн үйл ажиллагаа, үр дүн

Үнэлгээ

1

Байгууллагын эрхэм зорилго, үйл ажиллагааны стратегийн зорилт, зорилго, тэргүүлэх чиглэл болон тэдгээрийн хүрээнд авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, түүний үр дүн

 

   Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хууль, СЭЗС-ын тушаал, загвар, зааврын дагуу аймгийн ЗДТГ-ын 2011-2014 онд хэрэгжүүлэх “Үйл ажиллагааны хэтийн төлөвлөгөө”-г шинэчлэн боловсруулж, аймгийн хэмжээнд төсвийн байгууллагуудын “Үйл ажиллагааны хэтийн /бизнес/ төлөвлөгөө” боловсруулан, хэрэгжүүлэх ажлыг бодлогоор зохион байгуулсны үр дүнд төсвийн бүх байгууллагууд хэтийн төлөвлөгөө, байгууллагын эрхэм зорилго, үйл ажиллагааны стратегийн зорилт, зорилго, тэргүүлэх чиглэл болон тэдгээрийн хүрээнд авч хэрэгжүүлэх арга хэмжээгээ тодорхойлон үе шаттайгаар хэрэгжүүлж байна.    

  Баянгол, Гучин-Ус, Нарийнтээл, Төгрөг, Арвайхээр сумд “Хөгжлийн хэтийн /бизнес/ төлөвлөгөө” бодлогоо боловсруулан үйл ажиллагааны стратегийн зорилт, тэргүүлэх чиглэлийг тодорхойлон жил бүрийн ажлын төлөвлөгөөндөө тусган, иргэдийг мэдээллээр ханган ажиллаж байна.

    Аймгийн Засаг даргын дэргэдэх Боловсрол соёлын газар, Эрүүл мэндийн газар, ХХҮХ зэрэг агентлагууд 2010-2015 онд хэрэгжүүлэх мастер төлөвлөгөөгөө батлан хэрэгжүүлж байна.

    Сум, хэлтэс, агентлагуудын 2011 оны үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээг аймгийн ЗДТГ-ын дэргэдэх ХШҮ-ний тасаг тайланд үнэлгээ хийн, зарим суманд магадлан ХШҮ-г биечлэн хянаж, төр засгийн бодлого, шийдвэр, тухайн жилд дэвшүүлэн тавьсан зорилтын хэрэгжилт, хэрэглэгчдийн сэтгэл ханамж зэргийг үнэлж, үр дүнг эргэн мэдээлж, холбогдох заавар, зөвлөмжөөр хангаж ажиллав.

   Монгол Улсын Засгийн газрын 2008 оны 143 тоот тогтоолыг хэрэгжүүлэх, иргэдэд мэдээлэхээр “Ил тод байдлын самбар”-ыг зарим сумдын ЗДТГ, агентлагууд үндсэн 4 чиглэл тус бүрт хийж, иргэдийг төрийн мэдээллээр тогтмол хангаж байна.

    Төрийн зарим чиг үүргийг төрийн бус байгууллагуудаар гэрээгээр гүйцэтгүүлэх ажлын хүрээнд “Орон нутгийн санаачлага” ТББ нь аймгийн ЗДТГазар, Хужирт, Хархорин сумдын ЗДТГазар, Эрүүл мэндийн газар, Хөдөлмөр Халамж үйлчилгээний хэлтэс зэрэг байгууллагуудын үйл ажиллагаанд Засгийн газрын 2008 оны 143 дугаар тогтоолын хэрэгжилтэнд хөндлөнгийн үнэлгээ өгч ажиллав.

100.0

2

Албан хаагчдын ёс зүйн дүрэм

    2011 оныг “Төрийн албан хаагчийн ёс зүй, хариуцлагын жил” болгосонтой холбогдуулан 10-аас дээш төрийн жинхэнэ албан хаагчидтай аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний нутгийн захиргааны 9 байгууллага, 19 сумын ЗДТГазруудын    ёс зүйн 28 салбар хорооны бүрэлдэхүүнд 114 төрийн албан хаагч ажиллаж  тэдгээрийн зохион байгуулсан  ажлын  дүн, тайланг нэгтгэлээ.

    Тайлант онд Төрийн албаны ёс зүйн зөрчил гаргасан гурван төрийн жинхэнэ албан хаагч ажлаасаа халагдаж 26 төрийн төрийн жинхэнэ албан хаагч сахилгын арга хэмжээ авагдсан байна.

100.0

3

    Төрийн үйлчилгээ, захидал харилцааны асуудал хариуцсан албан хаагчийн овог нэр, албан тушаал, хариуцсан ажил, ажиллах журам, харилцах утас, иргэдийг хүлээн авч уулзах цагийн хуваарь

 

 

     Аймаг, сумын ЗДТГ, төрийн үйлчилгээний байгууллагууд нийт албан хаагчдынхаа албан тушаал, овог нэр, захидал хариуцсан архив, бичиг хэргийн ажилтан, төрийн захиргааны ажилтнуудын овог нэр, албан тушаал, хариуцсан ажил, ажиллах журам, харилцах утасны дугаарыг ил тод байрлуулсны дээр аймаг, сум, байгууллагын удирдлагуудын иргэдийг хүлээн авч уулзах цагийн хуваарийг шинэчлэн байрлуулж мөрдөн ажиллаж байна.  

    Нутгийн захиргааны байгууллагуудын иргэдийн өргөдөл, гомдлыг хэлэлцэн шийдвэрлэх ажлын хэсгүүдийн үйл ажиллагааны шуурхай байдлыг дээшлүүлж, багийн Засаг дарга нартай хамтран өргөдөл ирүүлсэн иргэдийн талаар нэмэлт мэдээлэл авах, өргөдөл шийдвэрлэлтийн талаар иргэдэд эргэн мэдээллэх ажлыг шуурхай зохион байгуулж хэвшээд байна.

     Аймгийн албан ёсны цахим хуудас /www.uvurkhangai.mn/-нд орон нутгийн удирдлага, үйл ажиллагааны мэдээллийг тогтмол баяжуулан иргэдийг мэдээллээр хангах, төрийн үйлчилгээг онлайн хэлбэрээр хүргэх /архивын лавлагаа, өргөдөл санал хүсэлт хүлээн авах, нэг цэгийн үйлчилгээ гэх мэт/, нутгийн удирдлагын шийдвэр болох захирамж, албан даалгавар, тогтоол зэрэг хуулийн нэгдсэн хайлтын систем зэргээр төрийн мэдээ, мэдээлэл, үйлчилгээг хүргэж байна.

   Мөн аймгийн веб хуудсанд бүх сумд, төрийн байгууллагуудын удирдлага, төрийн албан хаагчдын овог нэр, албан тушаал, ажлын чиг үүрэг, утас, и-мэйл зэргийг нэгтгэн байршуулсанаар ил тод байдал, харилцаа холбоог нэмэгдүүлэхэд ихээхэн ач тустай байна. 

    Аймгийн Засаг даргын дэргэдэх Боловсрол соёлын газар, Эрүүл мэндийн газар, Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар, БОАЖГазар, Хүүхдийн төлөө хэлтэс, Цагдаагийн газар, МХГазар, Статистикийн хэлтэс зэрэг байгууллагууд шинээр цахим хуудас /блок/ нээн үйл ажиллагаагаа иргэдэд тогтмол мэдээлж байна.

100.0

4

Төрийн үйлчилгээ авахтай холбоотой материалын жагсаалт

    Аймгийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтэс, Татварын хэлтэс, Улсын бүртгэлийн хэлтэс, Нийгмийн даатгалын хэлтэс, Архивын тасаг, сумын ЗДТГ-ууд төрийн үйлчилгээ авахтай холбогдсон материалуудын жагсаалт гарган ил тавьж, холбогдох хууль, дүрэм, гарын авлагуудыг хувилан тараах, биечлэн зөвлөгөө өгөх, нээлттэй өдөрлөгүүд зохион байгуулах, хэвлэл мэдээллийн хэрэгслэлээр сурталчлах зэргээр олон хэлбэрийн ажлыг хүртээмжтэй, шуурхай зохион байгуулж ирлээ.

     Төрийн үйлчилгээг цахим хэлбэрээр хүргэх анхны алхмыг аймгийн цахим хуудас /www.uvurkhangai.mn/-д шинээр бүрдүүлэх, цахим засаглал, төрөөс үзүүлж буй гол үйлчилгээнд шууд хамрагдах, мэдээллийг ил тод, шуурхай хүргэхэд анхааран ажиллаж байна.

100.0

5

Байгууллагын үйл ажиллагаанд дагаж мөрдөж байгаа хууль тогтоомж, дүрэм, журам, заавар

    Байгууллагын үйл ажиллагаанд дагаж мөрдөж байгаа хууль тогтоомж, дүрэм, журам, заавруудыг дахин нягтлан бүртгэж хүнд суртал, чирэгдэл учруулахуйц заримыг нь хүчингүй болгож, зармыг нь шинэчлэн иргэдэд мэдээллээр үйлчлэх танхим, эрх зүйн зөвлөгөө өгөх газруудад ил тод байруулж, хэвлэл мэдээллээр олон нийтэд нээлттэй сурталчилж байна.

     2011 онд “Өвөрхангай-80” нээлттэй өдөрлөг, “Нээлттэй хаалганы өдөр”-ийг аймгийн Засаг даргын удирдамжийн дагуу бүх хэлтэс, агентлагуудыг сум, багт хуваарилан 2-3 хоногийн хугацаанд хуваарилагдсан сумдад төрийн үйлчилгээ, мэдээллийг газар дээр нь шинэлэг байдлаар зохион байгууллаа. “Нээлттэй хаалганы өдөр”-ийн онцлог нь аймгийн удирдлага, аймгийн ЗДТГ-ын дарга, хэлтсийн дарга, аймгийн Засаг даргын дэргэдэх хэлтэс, агентлагийн дарга нар, сумдын удирдлага, суман дахь төрийн үйлчилгээний байгууллагуудын дарга, эрхлэгчид, багийн ИНХ-ын дарга, Засаг дарга нар нийт 412 хүн, тус бүр 8-16 өрх буюу нийт 4944 (аймгийн нийт өрхийн 14.8 хувь) өрхөөр орж 9394 иргэдтэй биечлэн уулзан Монгол Улсын Засгийн газар, аймгийн ИТХ, Засаг даргын бодлого, шийдвэрийг сурталчилж, иргэдийн санал, хүсэлтийг сонслоо.

    Аймгийн Засаг даргын дэргэдэх Хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтэс, Цагдаа газар, аймаг дахь Бүсийн Оношлогоо Эмчилгээний Төв зэрэг иргэдэд шууд үйлчилгээ үзүүлдэг байгууллагууд тухайн оны тайлан, ирэх оны төлөвлөгөөг иргэдэд ил тод, нээлттэй хэлбэрээр мэдээлж, төрийн үйлчилгээг шуурхай хүргэх өдрийг тогтмол зохион байгуулж хэвшээд байна.

100.0

1.2

Тухайн байгууллагаас үзүүлж байгаа төрийн үйлчилгээний арга хэлбэрийг боловсронгуй болгох чиглэлээр зохион байгуулалтын арга хэмжээ авч хэрэгжүүлсэн байх,

   Аймгийн цахим хуудас /www.uvurkhangai.mn/-нд төрийн зарим үйлчилгээний нэр, төрөл, үнэ тариф, өргөдлийн маягт зэргийг байрлуулан, иргэдийн санал хүсэлт, архив, нэг цэгийн үйлчилгээний нэр төрлийг сайжруулан ажиллаж байна.

   Арвайхээр, Хархорин сумдын ЗДТГазар, аймгийн Засаг даргын дэргэдэх Хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтэс, Татварын хэлтэс, Нийгмийн даатгалын газар зэрэг байгууллагууд төрийн үйлчилгээг иргэдэд хурдан шуурхай үзүүлэх зорилгоор “Нэг цэгийн үйлчилгээ”-г нэвтрүүлээд байна.

100.0

1.3

Байгууллагын үйл ажиллагаатай холбоотой хуулиар хориглоогүй аливаа мэдээллийг иргэдэд үнэ төлбөргүй, хүндрэл чирэгдэлгүй өгөх зохион байгуулалтын арга хэмжээ авч хэрэгжүүлсэн байх,

   Аймгийн хэмжээний төсвийн бүх байгууллагууд үйл ажиллагааны онцлогт нийцүүлэн мэдээ, мэдээллийг самбар, танилцуулга ашиглан хэрэгжүүлж байна.

  Төрийн бодлого, шийдвэрийн цахим сан бүрдүүлэн орчин үеийн мэдээллийн технологи, цахим хуудас, мэдээллийн урсдаг самбар, танилцуулга хуудас, сурталчилгааны материал зэргийг үйл ажиллагаандаа ашиглаж хэвшээд байна.

   Албан байгууллагууд тухайн ажилтны албан тушаал, хариуцах чиг үүрэг, утасны дугаар, цахим хаяг, ажиллах цагийн хуваарь зэрэг  мэдээллийг ил тодоор байрлуулан иргэдэд төрийн үйлчилгээг авахад хүндрэл, чирэгдэлгүй авах арга хэмжээг зохион байгуулаад байна.

100.0

1.4

Нийтээр дагаж мөрдүүлэхээр гаргасан шийдвэрээ тухай бүр Хууль зүй дотоод хэргийн яамаар хянуулан, улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлж, байгууллагын цахим хуудас болон мэдээллийн самбарт ойлгомжтой байдлаар байрлуулан мэдээлсэн байх,

  Нийтээр дагаж мөрдөх хууль, тогтоомж, аймгийн ИТХ, Засаг даргын захирамжийг он дарааллын дагуу цахим хуудас болон мэдээллийн самбарт ил тод, нээлттэй хэлбэрээр байрлуулан иргэдэд мэдээлж, сурталчлан ажиллав.

  Аймгийн цахим хуудсанд 2009-2010 оны аймгийн Засаг даргын захирамж, албан даалгаврыг байрлуулан баяжилтыг хийж ажиллаж байна.

100.0

1.5

Төрийн бодлогын баримт бичиг болон нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ тогтоосон шийдвэрийн төслийг боловсруулахдаа холбогдох төрийн болон төрийн бус байгууллага, мэргэжлийн шинжээч, эрдэмтэн, иргэдийн саналыг авч, үндэслэлтэй гэж үзвэл төсөлд тусгадаг байх,

  Нийтээр дагаж мөрдөж бодлогын баримт бичгийн төслийг боловсруулахдаа холбогдох төрийн болон төрийн бус байгууллага, мэргэжлийн байгууллагуудын санал, хүсэлтийг тусгуулах орон нутгийн хэвлэл, мэдээллийн хэрэгслүүдээр мэдээлэх, цахим хуудас болон мэдээллийн самбарт байрлуулан ажиллаж байна.

   Иргэдийн санал хүсэлт, сэтгэл ханамжийг дүн, орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгсэлүүдтэй тогтмол цагт уулзалт, ярилцлага зохион байгуулан үр дүнтэй харилцаж байна. Үүний үр дүнд сар бүрийн 20-ны өдөр аймгийн ЗДТГ-аас орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслэлүүдтэй тогтмол уулзаж, цаг үеийн болон төлөвлөгөөнд тусгагдсан асуудлуудаар шууд мэдээлэл хийх, бодлого шийдвэрт тусгах зэрэг ажлуудыг зохион байгуулж хэвшээд байна.

100.0

1.6

Санал, хүсэлт, өргөдөл, гомдол, мэдээлэл хүлээн авах утас буюу хайрцаг /дэвтэр/ ажиллуулан, түүний мөрөөр тодорхой арга хэмжээ авч хэрэгжүүлсэн байх

  Иргэдийн санал, хүсэлт, өргөдөл, гомдлыг хүлээн авах санал хүсэлтийн хайрцаг, дэвтрийг төрийн үйлчилгээг иргэдэд хүртээмжтэй хүргэх зорилгоор төсвийн байгууллага, “Нэг цэгийн үйлчилгээ”-нд нэвтрүүлэн ажиллав.

   Сумдад санал, хүсэлтийн хайрцаг, дэвтрийн мөрөөр авч хэрэгжүүлсэн ажлын талаар мэдээллийг иргэдэд тухай бүрт мэдээлж байна.

100.0

1.7

Өргөдөл, гомдлыг хуульд заасан хугацаанд шийдвэрлэж, хариуг өгч хэвшсэн байх,

   Иргэдийн санал, хүсэлт, өргөдөл гомдлыг хүлээн авч сар бүр ажлын хэсэг тогтмол хуралдан шийдвэрлэж хэвшлээ. Өргөдөл, гомдлын нэгдсэн дүнг улирал бүр хууль, тогтоомжид заасан хугацааны дагуу ЗГХЭГ-т тогтмол мэдээлдэг.

100.0

ҮНЭЛГЭЭНИЙ ДУНДАЖ

100.0

          Бараа, ажил, ҮйлЧилгээ худалдан  авах ажиллагааны ил тод

байдлын шалгуур ҮзҮҮлэлтийн хэрэгжилт, Үнэлгээ

 

Д/д

Шалгуур үзүүлэлт

Хэрэгжилт

Үнэлгээ

1

 Ил тод, шударга, үр ашигтай, хэмнэлттэй, хариуцлагатай байх зарчимд суурилсан худалдан авах ажиллагааны бодлого баримтлан, байгууллагын дотор мөрдөх журмыг батлан, энэ талаар олон нийтэд мэдээлсэн байх

2011 онд тус аймагт төсөвт байгууллагуудын болон орон нутгийн өмчит ААНэгжийн нягтлан бодогч,  дарга нарт худалдан авах ажиллагааны талаарх сургалтыг сангийн яамтай хамтран 2 удаа зохион байгуулж тэдэнд худалдан авах ажиллагааны талаар г мэргэжил арга зүйн туслалцааг үзүүлж ажиллалаа. Төсөвт байгууллагууд нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 7, 8 дугаар зүйл, Монгол Улсын Засгийн  газрын 2006 оны 22, 2007 оны 42 дугаар тогтоолуудыг тус тус үндэслэн худалдан авах ажиллагааны журмыг сонгон худалдан авах ажиллагааг зохион байгуулж байна.

Зарим салбарын худалдан авах ажиллагааг илүү ил тод нээлттэй болгохын тулд жил бүр Төр, Төрийн бус байгууллага, бизнес эрхлэгчдийн хамтарсан гурван талт түншлэл зөвлөгөөнийг зохион байгуулж түүн дээрээ түхайн онд худалдан авах бараа, ажил үйлчилгээг нээлттэй зарлаж, орон нутгийн иргэдийг тендерт оролцох, тендерийн материал бэлтгэх талаар сургалтанд хамруулж тэдний дунд тендер зарлаж тендерийн гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хороог ТББайгууллагуудын төлөөлөлөөр бүрдүүлэн тухайн бараа, ажил үйлчилгээг нийлүүлэх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулж байна.

100

2

 Тендерийн баримт бичиг, тендер шалгаруулалтыг явуулах журам болон тендерийн урилгыг хуульд заасны дагуу хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд мэдээлж, цахим хуудас /www.e-procurement.mn/-т байршуулан, тогтмол шинэчилж байх

Улс, орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар худалдан авах бараа, ажил, үйлчилгээний тендерийн баримт бичгийг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль, Сангийн сайдын 2006 оны 418 дугаар тушаал батлагдсан Тендерийн жишиг баримт бичгийн дагуу боловсруулж тендерт оролцох хүсэлтэй этгээдэд нээлттэй олгож ирсэн бөгөөд тендерийн зар, урилгыг тухай бүр  Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 21 дугаар зүйлийн дагуу үндэсний өдөр тутмын хэвлэл болох “Өдрийн сонин”, “Үнэн сонин”, орон нутгийн хэвлэл “Таны элч” зэрэг сонинуудад 1-2 удаагийн давталттайгаар нийтлүүлэхийн зэрэгцээ орон нутгийн мэдээллийн хэрэгсэл болох “Соёмбо”, “Арвайхээр чөлөөт суваг” телевизүүдээр 2-4 өдрийн турш нэвтэрүүлж олон нийтэд ил тод, нээлттэй, хүртээмжтэй байдлаар явуулсан, 2010 онд тендерийн зар, урилгыг хэвлэл мэдээллийн хэрэгсэлээр олон нийтэд сурталчилахад нийт 1,0 сая төгрөг зарцуулсан байна, мөн үүний зэрэгцээ Засгийн газрын худалдан авах ажиллагааны  цахим хуудас /www.e-procurement.mn/-т, аймгийн цахим хаяг www.uvurkhangai.mn хаягт байршуулан нийтэд зарлан мэдээлж байна.

100

3

 Үнэлгээний хороонд тухайн салбарын 2-оос доошгүй төрийн бус байгууллагын төлөөлөл /ашиг сонирхлын зөрчилгүй болохоо мэдэгдсэн бол/-ийг оролцуулсан байх;

Зарим салбарын худалдан авах ажиллагааг зохион байгуулах ажлыг Төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлж Тендерийн үнэлгээний хороонд зөвхөн ашиглагч байгууллагын төлөөллийг оролцуулж бусад гишүүдийг Төрийн бус байгууллагын төлөөлөлөөр бүрдүүлж тендер сонгон шалгаруулалтыг явуулж хэвшээд байна.  2011 онд 2 барилгын ажлын гүйцэтгэлийн явцад иргэдийн хяналтын багийг байгуулан ажиллуулснаар, барилгын ажил хугацаандаа, чанартай гүйцэтгэх боломж бүрдэж, цаашид ажлын чанар, худалдан авах ажиллагаатай холбоотой иргэд ашиглагч байгууллагуудаас ирдэг гомдол саналыг тусгаж, ажлыг гүйцэтгүүлэх боломж байгаа нь харагдсан сайхан туршлага боллоо.

100

4

Тендерт оролцохыг сонирхогчдод тавих шалгуур үзүүлэлт болон гүйцэтгэгчийг сонгон шалгаруулсан үндэслэлийг холбогдох хууль тогтоомжийн дагуу ил тод мэдээлсэн байх

Тендерийн бичиг баримтыг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль, Сангийн сайдын 2006 оны 418 дугаар тушаал батлагдсан Тендерийн жишиг баримт бичгийн дагуу боловсруулж түүндээ тендерт оролцогч зохих шаардлага хангасан тендер бэлтгэж ирүүлэхэд шаардлагатай бүх мэдээлэл, тендерт оролцогчдод тавих шаардлага, тэдэнд өгөх заавар, хамгийн сайн үнэлэгдсэн тендерийг шалгаруулах шалгуур үзүүлэлт, аргачлал, захиалагчийн санал болгож байгаа гэрээний нөхцөлүүд, техникийн тодорхойлолт, зураг, тендерийн жишиг маягтууд, зөвлөх үйлчилгээний хувьд ажлын даалгаврыг тусгаж тендерт оролцох хүсэлтэй этгээд нээлттэй олгож байна.

100

5

Тендерт шалгарсан болон шалгараагүй оролцогчийн талаарх товч мэдээллийг байгууллагын цахим хуудаст байршуулан, шалгарсан болон шалгарч чадаагүй шалтгаан нөхцөл, хуулийн үндэслэлийн талаар тодорхой танилцуулсан байх

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 29 дүгээр зүйлийн дагуу Тендерт шалгарсан болон шалгараагүй оролцогчийн талаарх товч мэдээллийг орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгсэлээр олон нийтэд танилцуулж, Тендерт оролцогч нарт шалгарсан болон шалгарч чадаагүй шалтгаан нөхцөл, хуулийн үндэслэлийн талаар тодорхой танилцуулсан албан бичгийг хуулийн дагуу тендерт оролцогч бүрт хүргүүлж байна. Өвөрхангай аймгийн хувьд 2011 онд Орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар 1152.6 сая төгрөгийн хөрөнгөөр нийт 15 удаагийн худалдан авалт хийснээс 8 ажлыг нээлттэй тендер шалгаруулах журам, 1 ажлыг хязгаарлагдмал тендер шалгаруулах журам, 4 ажлыг харьцуулалтын аргаар, 1 ажлыг шууд гэрээ байгуулан, 1 ажлыг Сумдын Засаг дарга нарт худалдан авах ажиллагааг зохион байгуулах эрхийг шилжүүлсэн байна. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 4811.5  сая төгрөгөөр төлөвлөгөөний дагуу нийт 26 удаагийн худалдан авалт зохион байгуулагдлаа. Нээлттэй тендер шалгаруулалтын журмаар нийт 2342.9 сая төгрөгний төсөвт өртөг бүхий 14 удаагийн худалдан авалтыг зохион байгуулсан нь нийт худалдан авалтын 54%-ыг эзэлж байна. Дээрх 14 удаагийн нээлттэй тендер шалгаруулалтанд давхардсан тоогоор нийт 60 гаруй компани оролцсон бөгөөд энэ нь нэг НТШалгаруулалтад дундажаар 4-5 компани оролцож байгааг харуулж байна. Тендерт шалгарсан болон шалгараагүй бүх аж ахуй нэгжүүдэд тухай бүрт нь шалгарсан болон тендерт шалгарч чадаагүй шалтгаан нөхцөл, хуулийн үндэслэлийг сайтар тодорхойлон албан бичгээр хүргүүлж ажиласан. Мөн 2011 онд нийт зарласан тендерт шалгарсан болон шалгараагүй оролцогчийн талаарх товч мэдээллийг орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгсэлээр нийтэд мэдээлэлсэн.

100

6

 Худалдан авсан бараа, ажил, үйлчилгээний тайланг тухай бүр байгууллагын цахим хуудаст байршуулж хэвшсэн байх;

Худалдан авсан бараа, ажил, үйлчилгээний тайланг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 49.5 дугаар зүйлийн дагуу тухайн жилийн 12 дугаар сарын 1-ний дотор төсвийн ерөнхийлөн захирагчид, ерөнхийлөн захирагч нь дараа оны 1 дүгээр сарын 15-ны дотор төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад тайлагнаж байгаагын зэрэгцээ  Сангийн сайдын баталсан Улсын болон орон нутгийн төсөв, Монгол улсыг хөгжүүлэх сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ, барилга байгууламж, их засвар, худалдан авах тоног төхөөрөмжийн хөрөнгийг төлөвлөх, санхүүжүүлэх, хяналт тавих, гүйцэтгэл гаргах журмын дагуу улирал бүр төсвийн асуудал эрхэлсэн төрийн Захиргааны төв байгууллагад тайлагнаж байна. Худалдан авах ажиллагааг ил тод болгох үүднээс 2011 онд худалдан авах ажиллагааны төлөвлөгөө, тендерийн зарыг Засгийн газрын худалдан авах ажиллагааны www.e-procurement.mn хаяг болон үндэсний өдөр тутмын хэвлэлээр тогтмол зарлаж хэвшсэн. Үүний зэрэгцээ худалдан авах ажиллагааг илүү ил тод, нээлттэй явуулах үүднээс худалдан авсан бараа, ажил, үйлчилгээний тайланг тухай бүр орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан  олон нийтэд байнга тайлагнаж, бүхий л мэдээллийг аймгийн www.uvurkhangai.mn цахим хуудаст байнга байршуулж байна.

100

7

Тендер шалгаруулах явцад илэрсэн зөрчлийн талаар тухай бүр холбогдох байгууллагад мэдээлсэн байх

Тендер шалгаруулах явцад илэрсэн аливаа зөрчил, гомдолыг тухай бүр хүлээн авч Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн дагуу хянан шийдвэрлэж шийдвэрээ  хуулийн дагуу холбогдох байгууллагад хүргүүлж байна.

90

8

Худалдан авах ажиллагааны чиглэлээр холбогдох албан хаагчдыг мэргэшүүлсэн байх

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 47 дугаар зүйлийн дагуу тендерийн үнэлгээний хороог зохион байгуулж, хуулийн 47.5 дугаар зүйлд Үнэлгээний хорооны гишүүдийн олонхи нь худалдан авах ажиллагааны чиглэлээр мэргэшсэн байна гэсний дагуу үнэлгээний хорооны гишүүдийг худалдан авах ажиллагааны чиглэлээр мэргэшүүлэх ажлыг зохион байгуулж байна. 2011 онд тус аймагт төсөвт байгууллагуудын болон орон нутгийн өмчит ААНэгжийн нягтлан бодогч,  дарга нарт худалдан авах ажиллагааны талаарх сургалтыг сангийн яамтай хамтран 2 удаа зохион байгуулж тэднийг худалдан авах ажиллагааны талаар мэргэшүүлэх ажлыг зохион байгуулсан,

100

9

Худалдан авах ажиллагаанд хийсэн аудитын тайлан, дүгнэлт болон бусад хяналт, шалгалтын дүнг байгууллагын цахим хуудас болон мэдээллийн самбарт байрлуулан, түүнтэй танилцах боломжийг бүрдүүлсэн байх

Улс, орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдсэн Худалдан авах ажиллагаанд жил бүр аймгийн Аудитын газар, МХГазараар хяналт шалгалт үнэлгээ хийлгэж байна.

Хийсэн аудитын тайлан, дүгнэлт болон бусад хяналт, шалгалтын дүнг иргэдэд мэдээллээр үйлчлэх төвөөр дамжуулж, мөн байгууллагын мэдээллийн самбар болон орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгсэлээр дамжуулан иргэдийг түүнтэй танилцах боломжийг бүрдүүлж байна. Үүний зэрэгцээ худалдан авах ажиллагааг илүү ил тод, нээлттэй явуулах үүднээс худалдан авсан бараа, ажил, үйлчилгээний тайланг тухай бүрт аймгийн www.uvurkhangai.mn цахим хуудаст байршуулж байна.

100

10

Худалдан авах ажиллагаатай холбоотой өргөдөл, гомдлын тоо, тэдгээрийн товч агуулга, шийдвэрлэсэн байдлыг байгууллагын цахим хуудас болон мэдээллийн самбарт байрлуулан мэдээлсэн байх

Тендер шалгаруулах явцад илэрсэн аливаа зөрчил, гомдолыг тухай бүр хүлээн авч Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн дагуу хянан шийдвэрлэж шийдвэрээ  хуулийн дагуу холбогдох байгууллагад хүргүүлж байна.

90

 

ДҮН

 

98

                                                                                



facebook page
twitter