Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас 2017 оныг "Ахмадаа дээдлэх жил" болгон зарлаж, төлөвлөгөөг гарган хэрэгжүүлж байна.
ТАНИЛЦУУЛГА

Өвөрхангай аймаг нь засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн хувьд 19 сум, 111 багтай, 2016 оны жилийн эцсийн байдлаар 113.9 мянга хүн ам, 33.5 мянган өрхтэй эдийн засаг, дэд бүтцийн хөгжлөөр улсдаа тэргүүлэх аймгуудын нэг юм.

Аймгийн эрүүл мэндийн салбарт БОЭТөв 1, хөдөөгийн нэгдсэн эмнэлэг 1, сум дундын эмнэлэг 1, сумын эрүүл мэндийн төв 16, өрхийн эмнэлэг 8 үйл ажиллагаа явуулж байна. Аймагт 4 сувилал, ортой хувийн эмнэлэг 4, үүдэн эмнэлэг 17 иргэдэд эрүүл мэндийн үйлчилгээг үзүүлж байна.

Аймгийн хэмжээнд 2016 оны байдлаар нийт 2664 эх амаржиж, өмнөх оны мөн үеийнхээс 80 эхээр буюу 2.6 хувиар буурч, 2675 хүүхэд шинээр мэндэлсэн байна.

Ерөнхий боловсролын 30 сургуулийн 788 бүлэгт 21.1 мянган хүүхэд суралцаж, 40 цэцэрлэгийн 259 бүлэгт 6.2 мянга хүүхэд хүмүүжин суралцдаг.

Аймгийн хөгжилд хувийн хэвшлийн оролцоо, хөрөнгө оруулалтын хэмжээ жилээс жилд нэмэгдэж, 2016 оны байдлаар улс, орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалт 12.0 тэрбум төгрөг, төсөл хөтөлбөр, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт 14.9 тэрбум төгрөгт хүрч, их бүтээн байгуулалтын ажлууд нь иргэдийн орон нутагтаа тав тухтай ажиллаж, амьдрах орчинг бүрдүүлэхэд чиглэгдэж байгаа болно.

Бүх сумд төвийн эрчим хүчний нэгдсэн сүлжээнд холбогдож, зам тээвэр, харилцаа холбоо зэрэг эдийн засгийн дэд бүтэц сайн хөгжсөн нь Өвөрхангайчуудад өрхийн болон жижиг, дунд үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэх боломж бололцоог бүрдүүлж, аж ахуйн нэгжийн тоо 1728-д хүрч, иргэд, байгууллагын мөнгөн хадгаламж 88.1 тэрбум төгрөгт хүрч, урьд оноос хадгаламж эзэмшигчдийн тоо 4.5 хувиар өссөн байна. 



facebook page
twitter