Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас 2017 оныг "Ахмадаа дээдлэх жил" болгон зарлаж, төлөвлөгөөг гарган хэрэгжүүлж байна.
Гадаад харилцаа

ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН ГАДААД ХАРИЛЦАА, ХАМТЫН АЖИЛЛАГАА

                Монгол Улс гадаад бодлогодоо хөршүүд болон “Гурав дахь хөрш”-түнш, хандивлагч улс, олон улсын байгууллагуудтай явуулж ирсэн харилцаа, хамтын ажиллагаагаа бататгах, худалдаа, гадаадын хөрөнгө оруулалт, зээл, тусламжийн эх үүсвэрийг нэмэгдүүлэх, бүс нутаг болоод олон улсын тавцанд улс орныхоо нэр хүндийг өсгөх, байр сууриа бэхжүүлэх явдлыг чухалчилж, тодорхой ахиц дэвшилд хүрэв. Аймгийн гадаад харилцаа, хамтын ажиллагааны чиглэлээр товч танилцуулья.

1.Япон улс

Япон улсын Окаяма мужийн Шёо-Оу-Чу хоттой 1994 оноос эхлэн байнгын харилцааг жилээс жилд өргөжүүлэн тэлж Мэргэд сургуулийн харилцан туршлага судлах, багш, сургагчдыг солилцох, малын тэжээл, сонгино тариалалтын туршилт, чацарганы тариалалтын зэрэг хамтын үйл ажиллагааг өргөжүүлэн тэлж байна.  Жайка Олон улсын байгууллагын санаачилгаар аймгийн ЕБС-д тусгай ангийн сургагч сайн дурын багшийг ажиллуулж  байна.  

2.БНХАУ

БНХАУ-ын Өвөр Монголын өөртөө засах орны Ордос хоттой ах дүү хотын харилцаатай, мөн Өвөр Монголын өөртөө засах орны Альшаа аймагтай 2017 оноос нөхөрсөг хамтын ажиллагааг эхлүүлсэн, БНХАУ-ын Гүйжоу мужтай Аялал жуулчлал, Хөдөө аж ахуй, Уул уурхайн салбаруудад хамтран ажиллах гэрээг байгуулан хэрэгжүүлж эхлээд байна. ӨМӨЗО-ны Хөх хотын эмнэлгийн дээд сургуулийн харьяат эмнэлэгтэй эрүүл мэнд, нийгмийн салбарын чиглэлээр гэрээгээ байгуулан хэрэгжүүлж, эмч мэргэжилтнүүдийг харилцан туршлага судлах, өвчтөнийг хэвтэж эмчлүүлэх зэргээр хамтын ажиллагааг өргөжүүлэн ажилладаг.

3.БНСУ

1. БНСУ-ын Зүүн хойд азийн бүс нутгийн Засаг захиргаадын холбоо /NEAR/ -нд гишүүнээр элсэн олон улсын засаг захиргаа, нийгэм, эдийн засгийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцож, шинжлэх ухаан, байгаль орчин, засаг захиргаа зэрэг олон салбар хороодтой байнгын хамтын ажиллагааг өргөжүүлэн ажиллаж байна.

2.Мөн БНСУ-ын Гүми хотын “Шинэ тосгон хөдөлгөөн” –тэй шинэ харилцаа тогтоож, аймагтаа салбар зөвлөлийг байгуулан, хамтран ажиллах чиглэлээ хэлэлцэн, санамж бичиг гарын үсэг зураг аймаг, орон нутгийн бүтээн байгуулалт, Баян-Өндөр сум хооронд хамтран ажиллах үйл ажиллагааны чиглэлээр жил бүр малчдын аж амьдрал, бэлчээрийн төслийг амжилттай хэрэгжүүлж байна.

3.Солонгос улсын Буддын шашны Жогийн шашны бүлгийн Хонбиоп-Са байгууллагын Донггук их сургууль, Химбуб хийд, Бурхны шашны Ханнарэ ТББ, нийгэмлэгүүдэд харилцан айлчлал хийн, аймгийн Ганданпунцоглин хийд шашин, буяны үйлийн чиглэлээр харилцаа тогтоогоод удаагүй байна.

4.2017 оноос эхлэн БНСУ-ын Ансон хотын захирагч албаны төлөөлөл манай аймагт албан ёсны айлчлал хийж боловсрол, нийгмийн салбарт хамтран ажиллах санал тавиад байгаа бөгөөд 2018 онд албан ёсоор хамтран ажиллах гэрээг байгуулахаар тохиролцоод байна.

4. ОХУ

ОХУ-ын Алтай хязгаар Барнаваль мужийн Алески хот, Буриад улсуудтай хуучины ахан дүүсийн харилцааг өргөжүүлэн хамтран ажиллах гэрээг сунгаж, боловсрол, соёлын хүрээнд хамтран ажиллах чиглэлийг шинэчлэн тодорхойлов.

5.Франц, Итали, Герман

Францийн Алльер мужын эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд аймгийн Эрүүл Мэндийн Газар, Бүсийн Оношлогоо Эмчилгээний Төвд жил бүр нарийн мэргэжлийн чиглэлээр хамтран эмнэлгийн тусламжийг газар дээр үзүүлэх, иргэдийн эрүүл мэндэд эмчилгээ, үйлчилгээг тогтмол үзүүлж хэвшээд байна.

Итали улсын Бергамо хотын эрүүл мэндийн салбартай хамтран ажиллахаар аймгийн Эрүүл Мэндийн Газар, Бүсийн Оношлогоо Эмчилгээний Төв хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурж, эмч мэргэжилтнүүдийн мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, шаардлагатай өвчтөнд мэс засал болон мэс заслын дараахи тусламж үйлчилгээг үзүүлэх, эмнэлгийн тоног төхөөрөмжөөр хангах, алсын зайн оношлогоо эмчилгээг хөгжүүлэхээр зорилт тавин ажиллаж байна.

Герман улсын Хессен мужийн Майн-Таунус тойрогтой хамтран ажиллах санамж бичгийг 2017 оны 08 сард байгуулан албан ёсоор нөхөрсөг харилцааг эхлүүлээд байна.

6.Бусад:

НҮБ-ийн Хүний Хөгжлийн Хөтөлбөр, Дэлхийн зөн, Тогтвортой амжиргаа төсөл, Германы сэргээн босголтын банкны хөнгөлөлттэй зээлээр ОХЦГазрын байгаль хамгаалал, Азийн хөгжлийн банк АНУ-ын Сиатель хотын ТББ-тай хамтарсан төсөл, Швейцарын хөгжлийн агентлагын “Ногоон алт” зэрэг олон улсын төсөл, хөтөлбөрүүд орон нутгийн олон салбарт амжилттай хэрэгжиж байна.



facebook page
twitter