2018 оныг "Хүүхдийн хөгжил, хамгааллын жил" болгон зарлаж, хүүхдийн эрүүл мэнд, боловсрол, хүмүүжил, өв тэгш хүмүүжлийг олгох ажлыг төлөвлөн хэрэгжүүлж эхэллээ.
Өлзийт сумын танилцуулга

ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН ӨЛЗИЙТ СУМ 

ЕРӨНХИЙ МЭДЭЭЛЭЛ

Өвөрхангай аймгийн Өлзийт сум нь 1931 онд байгуулагдсан.хуучнаар Сайн ноён хан аймгийн Илдэн бээлийн хошуу.   Тус сум нь Борхошуу, Агуйт,Яргайт Гуулин гэсэн 4 багтай. Нийт 764   өрхөд 2472 хүн амьдардаг.Хүн амын тоогоор сүүлээсээ 5- д газар нутгийн хэмжээгээр 10-д ордог.

Ø  Аймгийн зүүн  чиглэлд : 

Ø  Улаанбаатар хотоос 375

Ø  Аймгийн төвөөс 92 км

Ø  Ёсөн зүйл,Сант, Баян-Өндөр, Зүүнбаян –улаан, Хужирт зэрэг сумдуудтай хил залгаа оршдог

Байгаль, газарзүйн онцлог :

Далайн түвшингээс дээш 2000 орчим метрийн өндөрт  өргөгдсөн. Тус сум нь хангайн нурууны зүүн үргэлжлэл өвөрт тал хээрийн бүсэд оршдог Ханги, Дулаан , Баруун Зүүн Өлзийт хайрхан зэрэг уул нуруудаар тойрсон нутаг. Төхөм , Жороо, Өндөр дэрс,Эхэн, дунд, адгийн цагаан зэрэг уужим тал хөндийтэй Сангийн далай, Зэгэстэй, Горхи, Хүйсын гол, Баруун, зүүн цэгээн, Хойд урд дунд бөөр тойром, Мөрөн, Улаан  ам,Их, бага булаг, Яргайтын хайлан, Тахилагт ,Асгат зэрэг хүн малын ундаа болсон нуур тойром, гялтагнуур жонш чулуун нүүрс зэрэг ашигт малтталтай.

Цаг уурын нөхцөл:

10 сараас 4сар хүртэл нутгийн ихэнх хэсэг нь цасан бүрхүүлтэй байдаг . Өвлийн улиралд дундажаар 10-30см цас унаж  -7-20 градус хүрч хүйтэрдэг . 5сар гаргаж дулаарч  10сарын эхээр хүйтэрч эхэлдэг.  Зундаа 8-20 хэм дулаан  жилд дундажаар 160-200мм тунадас унадаг        Нутгийн дийлэнх хэсгийг тал хээрийн бүс эзэлдэг. Ихэнх төлөв хүрэн хөрс ,цөлөрхөг хээрийн хөрс зонхилдог .

Газар нутаг:

Нийт газар нутгийн хэмжээ 197184,28га .

Зориулалт

Хэмжээ       

     га

Нийт талбайд эзлэх хувь

Хөдөө аж ахуйн газар

195413,5

99,1

Ойн сан бүхий газар

37,90

0,019

Усан сан бүхий газар

404,75

0,2

Тусгай хэрэгцээний газар

0,02

 

Тосгон суурингийн газар

163,85

0,083

Дэд бүтцийн газар

 

 

Хүн ам:

Хүн ам, өрхийн тоо

Үзүүлэлт

Сумын төвд

Хөдөөд

Нийт

Хүн амын тоо

723

1749

2472

Өрхийн тоо

236

528

764

Суурин хүн ам

 

 

2472

Түр оршин суугч

15

 

15

Шилжилт хөдөлгөөн

 

2008

2009

2010

2011

2012

Шилжин ирсэн

30

32

37

33

38

Шилжин

Я всан

72

99

90

158

66

  ЭДИЙН ЗАСАГ

Сумын нийт орлого нь 91,7 сая төгрөг бөгөөд улсын төвлөрсөн төсвийн шилжүүлэг 244285,8 сая төгрөг, сумын өөрийн орлого 1,6 сая  төгрөгийн орлогоос бүрддэг.

Орон нутгийн төсвийн нийт зардал нь 244285,8  сая төгрөг байна.Нийт зардлын 62  хувь нь цалин, 6,9  хувь нь  нийгмийн даатгалын шимтгэл, 24,6 хувийг урсгал шилжүүлэг, 6,5хувийг нь бусад зардал эзлэж байна. Сумын хэмжээнд 46 аж ахуйн нэгж байгуулага үйл ажиллагаа явуулж  улсын төсөвт 13,3 сая ,аймгийн төсөвт 56,8 сая, орон нутгийн төсөвт  21,6 сая төгрөгийн татвар төвлөрүүлж байна.

Тус суманд 10  жижиг дунд үйлдвэрлэл бий болсон.Үүнд: Газар тариалан, саалийн үнээний жижиг фермер, мод, модон эдлэл, барилгын материалын үйлдвэрлэл,ахуйн үйлчилгээ, гар урлал, аялал жуулчлал, үйлдвэр үйлчилгээний чиглэлээр үйлдвэрлэл бий болж тус сумын дэд бүтцэд томоохон нөлөө үзүүлж байна.

Ажиллах хүч салбараар

Салбар

Хэмжих нэгж

2012

Сумын төвд

хөдөө

Нийт

Аж үйлдвэр

Хүн

77

 

77

Хөдөө аж ахуй

Хүн

 

939

939

Үйлчилгээ

Хүн

102

 

102

Нийт

Хүн

179

939

1118

     Сумын хэмжээгээр 132,1  мал  тоологдсоноос цэвэр үүлдэр, эрлийз, нутгийн шилмэл омгийн 14822 тооллогдсон нь ниит малын 11,2 хувь байна.564 малчин өрх ,94 малтай өрх байгаа нь сумын нийт өрхийн 85,7 хувийг эзэлж байна.2012 онд 6 га талбайд төмс 2 га талбайд хүнсний ногоо ,9 га талбайд тэжээлийн ургамал  тариалж 39 тонн төмс 12,6 тонн хүнсний ногоо 36 тонн тэжээлийн ургамал хураан авсан.

Малын бүтэц

Инженерийн дэд бүтэц

Зам тээвэр.

     Улаанбаатар –Өвөрхангайг холбосон засмал замаас 25 км зайд оршдог. Сумын газар нутаг дээгүүр 35 км засмал зам  дайран өнгөрдөг. Багууд хоорондоо шороон замаар холбогддог.

Цахилгаан хангамж:

     Сум нь төвийн эрчим хүчний с истемд холбогсон.Сумын төв дээр 1987онд баригдсан 10квт-ийн дэд станцтай

Ус хангамж:

       Сумын төвд цэвэр усны эх үүсвэрийн 2 гүн өрмийн худагтай .айл өрхүүд ус түгээх газраас ундны усны хэрэгцээгээ хангадаг. Сангийн далай, Зэгэстэй, Горхи, Хүйсын гол, Баруун, зүүн цэгээн, Хойд урд дунд бөөр тойром, Мөрөн, Улаан  ам,Их, бага булаг, Яргайтын хайлан, Тахилагт ,Асгат зэрэг хүн малын ундаа болсон нуур тойромтой.

Дулаан хангамж:

Сумын төвд 8-н бага оврын обектийн халаалтын уурын зуух нийт 20 ажилчинтай ажилдаг

НИЙГЭМ

Орон сууцны хангамж.

       Суманд төрийн албан хаагчийн 7 айлын орон сууцанд  төрийн албан хаагч залуу боловсон хүчнүүд амьдардаг  орон сууц хуучин хүн эмнэлэгийн байшин 1978 онд баригдсан ашиглалтын шаардлага хангахаа байсан боловч айл өрхүүд амьдарч байна.Бусад нь амины орон сууц ,гэр сууц юм.Суманд сүүлийн жилүүдэд шинээр инженерийн бүрэн хангамжтай орон сууц баригдаагүй.

Нийгмийн үйлчилгээний барилга, байгууламж

1

ЕБС

хүүхэд

320

2

Хүүхдийн дотуур байр

ор

60

3

Хүүхдийн дотуур байр

ор

50

4

Хүүхдийн цэцэрлэг

Хүүхэд

50

5

Эрүүл мэндийн төв /хэвтэж эмчлүүлэх  /

ор

10

6

Биеийн тамирын талбай

М2

 

7

Соёлын төв

Тоо

250

8

Номын сан

Суудал

25

9

Банк

Тоо

2

10

Бизнес хөгжлийн төв

Тоо

5

 

 

 

 

Боловсрол

         Ерөнхий Боловсролын 12 жилийн сургууль 11 бүлэгт 261 хүүхэд өдрөөр суралцаж, албан бус боловсролын дүйцсэн хөтөлбөрөөр бага, суурь,бүрэн дунд боловсрол нөхөн олгох сургалтанд  8  иргэн суралцаж  байна. Бага ангийн хамран сургалт 68,6 хувь, суурь боловсролын хамран сургалт 64,3 хувьтай  байна. Ерөнхий Боловсролын  сургуульд мэргэжилтэй багшийн хангалт 100 хувьтай байгаа ба мэргэжил дээшлүүлэх сургалтанд нийт 19 багш хамрагдаж байна

Эрүүл мэнд

      Суманд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар   10ортой  эрүүл мэндийн төв шинээрбаригдсан.    Дотор, хүүхэд, төрөх ,халдварт гэсэн  4 чиглэлээр, 2 их эмч, 17эмнэлгийн тусгай мэргэжилтэн ажиллаж байна  үйл ажиллагаагаа явуулж байна. Мөн хувийн хэвшлийн нэг эргэлтийн эмийн сан ажиллаж байгаа.  2012 онд сумын хэмжээнд нийт 55 хүүхэд шинээр мэндэлсэн ба эх хүүхдийн эндэгдэл гараагүй.  Нийт өвчлөлийн 90%гаруй хувь нь халдварт бус өвчин эзэлдэг үүний дотор  амьсгалын зам, бөөр шээсний замын  өвчлөл нилээд хувийг эзэлдэг.

Соёл ,спорт

       1977 онд ашиглалтанд орсон 250 хүнйи суудалтай соёлын төвийн  барилгын дээвэр таазны хийц буруугаас доош сууж нурсан , дээврийн төмөр хийц урагдаж гэмтсэнээс дусаал гоожиж цаашид барилагыг зориулалтын дагуу ашиглах боломжгүй дээвэр таазыг ойрын хугацаанд сольж шинэчлэх шаардлагатай байна.

       Соёлын төвийн боловсон хүчний чадавхи сайн соёлын олон талын ажил зохион байгуулж сургалт дугуйлан хичээллүүлж байгаа боловч тоглолтын шаардлага хангасан даруулт хөгжим ,проектор , тааз нь зориулалтын гэрэлтүүлэг зэрэг зарим техник хэрэгсэл байхгүйгээс ажил үйлчилгээний  чанарт сөргөөр нөлөөлж байна .

      ЕБС-ийн  спорт зааланд биеийн тамир спортын арга хэмжээ зохион байгуулдаг . Сумын  иргэд залуучуудад байнгын нээлттэй спортын олон талт үйлчилгээ тогтмол явуулах нөхцөл боломжтой техник хэрэгсэл , хэрэглэгдэхүүнээр хангагдсан стандартын спорт заалтай болох нь  чухал байна .

Ажилгүйдэл, ядуурал: 

     Суманд бүртгэлтэй ажилгүй иргэд 53байна. Нийт ажилгүй иргэдийн 59 хувийг эмэгтэйчүүд эзлэж байна. Бүртгэлтэй ажилгүй иргэдийг боловсролын түвшингээр авч үзвэл 36,1хувийг дээд 19,1хувийг тусгай дунд, 22,9 хувийг бүрэн дунд 24,6 хувийг бүрэн бус дунд 3,3 хувийг бага буюу боловсролгүй хүмүүс тус тус эзэлж байна. 

ХОТ БАЙГУ УЛАЛТ,БАРИЛГА

Хот байгуулалт,газрын харилцаа

Сум нь мал аж ахуйгазар тариалангийн үйлдвэрлэл давамгайлсан .Сумын хөжлийн төлөвлөгөөг боловсруулах шатандаа байгаа.  Мерси кор олон улсын байгууллагатай хамтран боловсруулж байгаа.

Ø  Орон сууц, олон нийтийн бүс155,31 га

Ø  Үйлдвэрлэлийн бүс

Ø  Ногоон байгууламж ,амралт, аялал жуулчлалын бүс 2 га

Ø  Хөдөө аж ахуйн бүс 195413,95 га

Өнөөгийн байдлаар .40 иргэн гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар .3 га газар өмчилж, 327 иргэн,  өвөлжөө, хаваржааны зориулалтаар 22,89 га газар ,.1  иргэн  амралт аялал уулчлалын  зориулалтаар .2 га газар, 2 иргэн  газар тариалангийн зориулалтаар .210га газар эзэмшиж байна.

СУМЫН ХӨГЖЛИЙН ЗОРИЛГО   ЗОРИЛТ

Төрийн үйлчилгээг иргэн бүрт тэгш хүртээмжтэй хөнгөн шуурхай хүргэж хүн төвтөй хөгжлийн бодлого хэрэгжүүлэн ажлын байр амьдралын баталгааг хангах замаар их бүтээн байгуулалт,эдийн засгийн хөгжлийн тогтвортой байдлыг хангах.

ҮНДСЭН ЗОРИЛТ

1.Бүтээн байгуулалт-эдийн засгийн өсөлт:

Сумын эдийн засаг нийгмийн хөгжлийн нөөц боломжид тулгуурлан хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж бүтээн байгуулалтыг өрнүүлэн ХАА-н салбарыг эрчимтэй хөгжүүлэх замаар сумын эдийн засгийн хөгжлийг хангах.

2.Хүний хөгжил-амьдралын баталгаа:

Өрх гэр хүний хөгжлийг эрхэмлэсэн нийгмийн бодлого хэрэгжүүлж боловсрол эрүүл мэнд, нийгмийн хамгааллын үйлчилгээг өрх гэр иргэн бүрт тэгш хүртээмжтэй хүргэж ахмад настан , хүүхэд , залуучууд, гэр бүлийг дэмжсэн үйл ажиллагааг хэрэгжүүлнэ.

3.Иргэдийн оролцоотой –Төрийн үйлчилгээний шинэчлэл:

Иргэдийн оролцоотой төрийн удирдлагыг хэрэгжүүлж төрийн үйлчилгээний байгууллагууудын бүтэц зохион байгуулалтыг боловсронгуй болгож, төрөөс иргэдэд хүртээмжтэй шударга шуурхай ялгамжгүй үйлчилдэг тогтолцоог бии болгоно.

УЛСЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР БАРИГДСАН БАРИЛГА,БАЙГУУЛАМЖ

Ø  Ерөнхий Боловсролын 12 жилийн сургууль

Ø  Агуйтын 2-р багт байршилтай

Ø  320 хүүхдийн хүчин чадалтай

Ø  Одоогоор 261  хүүхэд суралцаж байна.

Ø  37 багш ажиллагсадтай

Ø  1976 онд ашиглалтанд орсон, тоосгон хийцтэй, бага оврын зуухаар халаадаг.

эрүүл мэндийн төв

Ø  Агуйт багт байршилтай

Ø  10 ортой

Ø  2 их эмч, 4сувилагч, бусад мэргэжилтэн 13, нийт 19ажиллагсадтай

Ø  2005 онд ашиглалтанд орсон тоосгон ханатай, зориулалтын барилга. Инженерийн бие даасан халаалттай . Эмнэлгийн үйл ажиллагаа явуулах стандартын шаардлага хангаж байгаа ч цэвэр бохирын шугам ажиллахгүй, өрөө тасалгааны хангамж хүрэлцээ муутай байгаа. Цаашид орон тоог нь нэмэгдүүлэх, эмчилгээ үйлчилгээний хүрээг нэмэгдүүлэх, зорилгоор өөрчлөх шаардлагатай.

Хүүхдийн цэцэрлэг

Агуйт багт харьяалалтай ,сумын  төвд  байршилтай

Ø  50 хүүхдийн хүчин чадалтай одоогоор 50 хүүхэд хүмүүждэг

Ø  7 багш ажилчинтай

Ø  Малчдын хүүхдийн 60-70% -ийг бусад сургалтаар болон зуны сургалтаар малчны хотонд зохион байгуулдаг.

Ø  1976 онд ашиглалтанд орсон тоосгон ,зориулалтын барилгатай инженерийн төвлөрсөн хангамжтай барилгын  шаардлага дунд зэрэг 2005 онд их засварт орсон.

Ø  Сумын СӨБ-д хамрагдах хүүхдийн  70 гаруй % нь хөдөө сумын төвөөс хязгаарлагдмал учир багын төвд бүлэг нэмж ажиллуулах болон хүүхдийн хамрагдалтыг нэмэгдүүлэх, бусад сургалтыг явуулахад зориулсан барилга шаардлагатай

  Соёлын төв

Ø  Агуйт “ 2-р багт харъяалагдаж сумын төвд байршилтай

Ø  250 хүний суудалтай тоглолт бүжгийн заалтай

Ø  5-н ажилчинтай

Ø  1977 онд баригдсан тоосгон зориулалтын барилга ашиглалтанд орсноос хойш барилагын дээвэрт засварын ажил хийгдээгүй дээврийн төмөр  ханзарч урагдан ашиглалтын шаардлага хангахгүй болсон ойрын хугацаанд шинэчилж солих шаардлагатай .

Засаг  даргын тамгын газрын барилга.

Ø  Агуйтын 2 дугаар багт байршилтай

Ø  19 ажилтан албан хаагчтай

Ø  1979 ашиглалтанд орсон тоосгон хийцтэй зориулалтын барилга.олон жил засвар хийгээгүй учир барилгын чанар муудсан  дээвэр ,цонх ,шал ,ханыг засварлах шаардлагатай

Хүүхдийн дотуур байр

Ø  50 хүүхдийн  дотуур байр

Ø  1977онд баригдсан тоосгон зариулалтын барилга

Ø  Дээврийн төмөр ханзарч урагдсан,шал цөмөрсөн одоо засвар хийх шаардлагатай

      Хүүхдийн дотуур байр

Ø  65 хүүхдийн дотуур байр

Ø  Баамын байшин

Ø  1977онд баригдсан тоосгон зариулалтын барилга

Ø  2012 онд гадна талыг тоосгодож дээвэр цонхыг улсын төсөвийн хөрөнгө оруулалтаар засварласан.

Сумын бизнес хөгжлийн төв

Ø  1980 онд баригдсан дүнзэн барилга

Ø  Шуудан, интернет , гутал засвар, үсчин,

Зурагчин, хувийн мал эмнэлэг зэрэг үйл ажиллагаа явуулдаг.

Төрийн албан хаагчийн орон сууц

Ø  Төрийн албан хаагчийн 7 айлын орон сууцанд  төрийн албан хаагч залуу боловсон хүчнүүд амьдардаг.

Ø   орон сууц хуучин хүн эмнэлэгийн байшин 1978 онд баригдсан ашиглалтын шаардлага хангахаа байсан боловч айл өрхүүд амьдарч байна

  Бор хошууны 1 дүгээр багийн төв

Ø  1997 онд баригдсан сүрлэн барилга

Ø  Одоо ашиглалтын шаардлага хангахгүй болсон.

Ø  Шинээр барих




facebook page
twitter