2018 оныг "Хүүхдийн хөгжил, хамгааллын жил" болгон зарлаж, хүүхдийн эрүүл мэнд, боловсрол, хүмүүжил, өв тэгш хүмүүжлийг олгох ажлыг төлөвлөн хэрэгжүүлж эхэллээ.
Зүүнбаян-Улаан сумын танилцуулга
ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН ЗҮҮНБАЯН-УЛААН СУМ
 
СУМЫН ЕРӨНХИЙ ТАНИЛЦУУЛГА
 
Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумыг 1931 онд, хуучнаар Түшээт хан аймгийн Ахай бээсийн хошуунд. Үйзэн вангийн хошуунаас Мөнх булаг, Шадав булаг гэдэг  2 жижиг сумыг нэгтгэн  байгуулсан.  Эмгэд, Цахиурт, Цохиот, Баян-Улаан, Хад, Дэвшил  гэсэн  6 багийн  нийт  1105 өрхөд 4106 хүн амьдардаг. Хүн амын тоогоор Өвөрхагай аймгийн 19 сумаас эхнээсээ 7-д, хүн амын нягтрал /6,5хүн/га/ сум юм.
 
Газар зүйн байршил
 
Өвөрхангай  аймгийн зүүн хойд хэсэгт: 
Улаанбаатар хотоос 422  км, 
Аймгийн төвөөс 47 км зайд байрладаг.
Өвөрхангай аймгийн Бат-Өлзий, Хужирт, Өлзийт, Сант, Тарагт, Уянга сумтай хиллэдэг.
Байгаль, газарзүйн онцлог
Газарзүйн онцлог. Тус сум нь 27098,1 мян / га  нутаг дэвсгэртэй, далайн түвшнээс дээш  2000-2490 м  өргөгдсөн, хойд өргөргийн 46,16. Зүүн уртрагийн 103,47-н солбилцолд байрлаж Хангайн нурууны зүүн өмнөд салбарын уулархаг тайгын өврөөс эх авсан Онгийн голын сав, уул толгод бүхий хээрийн бүсэд оршино.
Газар хөдлөлийн эрчим 7 балл.
Сумын нутаг дэвсгэр нь хангай, хээрийн бүсэд хамаарах уул, гүвээ толгод бүхий тал хээр буюу мал аж ахуй болон газар тариалан эрхлэхэд тохиромжтой.
Цаг уурын нөхцөл.
Хуурайдуу сэрүүн зунтай, хахир өвөлтэй.
1 дүгээр сарын дундаж 
температур -26  °С
7 дугаар сарын дундаж 
температур +28 °С
жилийн дундаж салхины хурд 7-14 м/с
жилийн хур тундасны нийлбэр 300-400 мм
Газар нутаг 
Нийт газар нутгийн хэмжээ 27098,1 м/га  
Зориулалт Хэмжээ
/га/ Нийт талбайд эзлэх хувь 
Хөдөө аж ахуйн газар 250365,8 92,6
Ойн сан бүхий газар 17303,21 6,4
Усан сан бүхий газар 351 0.1
Тусгай хэрэгцээний газар 1 0,0003
Тосгон, суурингийн газар 335,85 0,12
Дэд бүтцийн газар 1741,76 0,64
 
ЭДИЙН ЗАСАГ
Орон нутгийн төсөв.
Сумын төсвийн нийт орлого нь 109287,0 мян/ төгрөг бөгөөд улсын төвлөрсөн төсвийн шилжүүлэг 1169144,1 мян/ төгрөг, сумын өөрийн орлого 1900,0 мян/ төгрөгийн орлогоос бүрддэг.  
Орон нутгийн нийт төсвийн зардал нь 1150338,2 мянган төгрөг байна. Нийт зардлын 56 хувь нь цалин,  6,3 хувь нь нийгмийн даатгалын шимтгэл,  29,2 хувийг урсгал шилжүүлэг, 8,5 хувийг нь бусад зардал эзэлж байна.
Эдийн засгийн бүтэц
Сумын хэмжээнд нийт 22 аж ахуйн нэгж байгууллага үйл ажиллагаа явуулж 140647.0 мян төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж улсад 2197,6 мян, аймагт 67155,8 мян, орон нутагт 42130,9 мян нийт 111484,3 мян төгрөгийн татвар төвлөрүүлж байна.
Хөдөө аж ахуй, үйлчилгээний байгууллагын эзлэх хувь
 
Хөдөө аж ахуй 
Малын бүтэц
Сумын хэмжээнд99083 толгой малтайгаас 5 тэмээ, 7650 адуу, 5580 үхэр, 41783 хонь, 44065 ямаа байна.
Газар тариалан 
Сумын хэмжээнд нийт27,3 га-д газар тариалан эрхэлдэг. Үүнээс 38,4 хувьд нь төмс, 12,8 хувьд нь хүнсний ногоо,  48,7 бусад бүтээгдэхүүн тариалж байна.
Инженерийн дэд бүтэц                  
Зам тээвэр. Сумын газар нутаг дээгүүр Улаанбаатар хотыг Арвайхээртэй холбосон  улсын чанартай 32,5 км авто зам дайран өнгөрдөг. Багууд хоорондоо   шороон замаар холбогддог.
Цахилгаан хангамж. Сум нь Төвийн эрчим хүчний системд холбогдсон. Сумын төв дээр 1992 онд баригдсан /35/04квт-ийн дэд станцтай. 
Ус хангамж. Сумын төвд цэвэр усны эх үүсвэрийн 1 гүний худагтай , Үүнээс сумын төвийн айл өрх албан газрууд цэвэр усаар хангагдаж байна. 
Дулаан хангамж. 2010 онд менежментийн хувьчлалаар жижиг обьектын зуухуудыг хувьчилж сумын төвд 1 төвлөрсөн уурын зуухтай болсон үүнд ЗДТГ, бизнес хөгжлийн төв, сургууль, цэцэрлэг, дотуур байр, 22 айлын орон сууц, соёлын төв, 2 аж ахуйн нэгж холбогдсон. Эрүүл мэндийн төв объектын халаалтайгаар ажиллаж байна. 
 
НИЙГЭМ
Хүн ам
Хүн ам, өрхийн тоо
Үзүүлэлт Сумын төвд Хөдөөд Нийт
Хүн амын тоо 795 3311 4106
Нийт эрэгтэй          
0-4 нас                                                                                                           2010
213
5-9 нас 176
10-14 нас 197
15-18 нас 186
19-24 нас 234
24-29 нас 195
30-34 нас 165
35-39 нас 147
40-44 нас 125
45-49 нас 113
50-54 нас 99
55-59 нас 58
60-65 нас 46
65-аас дээш нас 56
Нийт эмэгтэй 2096
0-4 нас 212
5-9 нас 196
10-14 нас 185
15-18 нас 221
19-24 нас 245
24-29 нас 192
30-34 нас 152
35-39 нас 142
40-44 нас 135
45-49 нас 131
50-54 нас 106
55-59 нас 67
60-65 нас 42
65-аас дээш нас 70
Өрхийн тоо 232 873 1105
Суурин хүн ам 4106
Түр оршин суугч -
 
Шилжилт хөдөлгөөн
Тус сум нь Арвайхээр сумтай хаяа нийлэн оршдог нийт хүн амын 19,4 хувь нь сумын төвд амьдардаг.  Аймгийн төвд ойрхон болохоор сумын төвөөс өмнө байрладаг багийн хүүхдүүд аймгийн төвд сурах сонирхолтой.
Сумын хүн амын 64,3 хувь нь залуу болон дунд насныхан, 30,5 хувь нь хүүхэд, 5,2 хувь нь хөгшид байна.
Орон сууцны хангамж
Сумын хэмжээнд ашиглалтгүй байсан дотуур байрны барилгыг ТА-2 төслийн санхүүжилтээр засварлан багш, эмч нарын 22 айлын нийтийн орон сууц болгон өөрчилж төв халаалтанд холбосон. Энэ байранд шилжин ирсэн багш,  эмч нар залуучууд амьдарч байна. 1976 онд баригдсан 8 айлын орон сууцны барилгыг 1995 онд хувьчлан зарагдсанаар одоо ашиглалтгүй байна. сумын төвийн өрхүүд хувийн сууцны байшин болон гэрт амьдарч байна. юм.   Суманд сүүлийн жилүүдэд шинээр инженерийн бүрэн хангамжтай орон сууц баригдаагүй.
Нийгмийн үйлчилгээний барилга, байгууламж
1 Сургууль хүүхэд 440
2 Сургуулийн дотуур байр ор 80
4 Цэцэрлэг хүүхэд 100
5 Эмнэлэг /хэвтэж эмчлүүлэх/ ор 12
6 Спорт заал тоо 1
7 Биеийн тамирын талбай м2 7000
8 Соёлын төв тоо 1
9 Номын сан суудал 20
10 Банк тоо 2
12 Халуун ус шүршүүр 2
 
Боловсрол 
Ерөнхий боловсролын 12 жилийн сургуулийн 15 бүлэгт 352 хүүхэд өдрөөр суралцаж, албан бус боловсролын дүйцсэн хөтөлбөрөөр бага, суурь, бүрэн дунд боловсрол нөхөн олгох сургалтанд 20 иргэн суралцаж байна. Бага ангийн хамран сургалт 98,0 хувь, суурь боловсролын хамран сургалт 97,3 хувьд хүрсэн. Ерөнхий боловсролын сургуульд мэргэжилтэй багшийн хангалт 100 хувьтай байгаа ба мэргэжил дээшлүүлэх хөрвөх сургалтанд нийт 38 багш хамрагдаж байна.
Сургууль
Дотуур байр
Ерөнхий боловсролын 12 жилийн сургууль
Сумын төвд  байршилтай
440 хүүхдийн хүчин чадалтай, одоогоор 352 хүүхэд суралцаж байна
40 багш, ажиллагсадтай
1976 онд ашиглалтанд орсон,  инженерийн төвлөрсөн халаалттай, тоосгон хийцтэй барилгатай
 
Цэцэрлэг
цэцэрлэг 
сумын төвд
100 хүүхдийн хүчин чадалтай, одоогоор 104 хүүхэд хүмүүжиж айна
15 багш, ажиллагсадтай
1976 онд ашиглалтанд орсон  тоосгон хийцтэй, зориулалтын барилга. Инженерийн төвлөрсөн халаалттай. Энэ барилгад  их засвар хийгдээгүй. 2012 онд 370 сая төгрөгийн төсвийн санхүүжилтээр өргөтөлийн  барилга баригдаж  187 сая төгрөгийн гүйцэтгэлтэй байна. 
Эрүүл мэнд
Суманд улсын төсвийн 12 ортой 1 эмнэлэг, 1 эмийн сан  үйл ажиллагаа явуулж, 2  их эмч, 5 эмнэлгийн тусгай мэргэжилтнүүд  ажиллаж байна.
2012 онд нийт 97 хүүхэд мэндэлж, 0-1 насны хүүхдийн эндэгдэл, эхийн эндэгдэл байхгүй байна. Нийт өвчлөлийг авч үзвэл халдварт бус өвчлөл 550, осол гэмтэл 26, халдварт өвчлөлийн  13  тохиолдол гарсан байна.
Эмнэлэг
Эрүүл мэндийн төв
Сумын төвд байршилтай
12 ортой
2 эмч, 4 сувилагч нийт 21 ажиллагсадтай
1992 онд ашиглалтанд орсон  тоосгон хийцтэй, зориулалтын барилга. Инженерийн бие даасан хангамжтай. 
Соёл, спорт
2008 онд ашиглалтанд орсон 250 суудалтай Соёлын төвийн тоосгон барилгатай, Ерөнхий боловсролын 12 жилийн сургуулийн 1 спорт зааланд спортын арга хэмжээ зохион байгуулж байна.
Тус сум Ахуйн үйлчилгээний нэгдсэн төв байхгүй,  5 жижиг дэлгүүр, нийтийн хоолны 1 цэг, үсчин гоо сайхны 1, гутал засварын 1, оёдолын 1, нийтийн халуун усны 1 цэг салангид үйл ажиллагаа эрхэлж байна.
Соёлын төв
Соёлын төв
Сумын төвд байршилтай
250 хүний суудалтай
5 ажиллагсадтай
2008 онд ашиглалтанд орсон  тоосгон хийцтэй, зориулалтын барилга. Инженерийн төвлөрсөн хангамжтай. 
 
Ажиллах хүч
Ажиллах хүч салбараар
Салбар Хэмжих нэгж 2012
Сумын төвд Хөдөөд Нийт
Аж үйлдвэр Хүн
Хөдөө аж ахуй Хүн 1752 1752
Үйлчилгээ Хүн 177 177
Нийт Хүн 177 1752 1929
Сумын хэмжээгээр нийт 99083 мал тоологдсоноос цэвэр үүлдэр, эрлийз, нутгийн шилмэл омгийн 404  толгой мал тоологдсон нь нийт малын 0,4 хувь байна. 
889 малчин өрх, 242 малтай өрх байгаа нь сумын нийт өрхийн 65 хувийг эзэлж байна. 
Сумын хэмжээгээр 2012 онд   10,5 га талбайд төмс, .3,5 га талбайд хүнсний ногоо, 6,5 га талбайд тэжээлийн ургамал тариалж, 84 тонн төмс, 33,2 тонн хүнсний ногоо, 45 тонн тэжээлийн ургамал хураан авлаа.
Төрийн байгууллагад 105 хүн ажиллаж байна.
Ажилгүйдэл, ядуурал
Суманд бүртгэлтэй ажилгүй 123 иргэд байна. Нийт ажилгүй иргэдийн 53,6 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна. Бүртгэлтэй ажилгүй иргэдийг боловсролын түвшингээр нь авч үзвэл 13 хувийг дээд, 4 хувийг тусгай дунд,  61 хувийг бүрэн дунд, 16 хувийг бүрэн бус дунд, 6 хувийг бага буюу боловсролгүй хүмүүс тус тус эзэлж байна.
 
ХОТ БАЙГУУЛАЛТ, БАРИЛГА
Зүүнбаян-Улаан  сумын төв нь Засаг захиргаа үйлчилгээний байгууллагууд давамгайлсан .
Сумын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг 2012 онд  боловсруулсан. 
Сумын төвийн нутаг дэвсгэрийн бүсчлэлийн өнөөгийн байдал:
орон сууц, олон нийтийн бүс 212,48га
үйлдвэрлэлийн бүс 0,1га
Өнөөгийн байдлаар 110 иргэн гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 82 га газар өмчилж, 403 иргэн, аж ахуйн нэгж өвөлжөө, хаваржааны зориулалтаар 33,4 га газар, 5 иргэн, аж ахуйн нэгж амралт, аялал жуулчлалын  зориулалтаар 15га газар, 12 иргэн 3 аж ахуйн нэгж газар тариалангийн зориулалтаар 350га газар эзэмшиж байна.
 
Барилга 
 2012 оны барилга угсралт, их засварын ажил нь 187сая  төгрөгийн гүйцэтгэлтэй байна. Үүнээс улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэж байгаа ажил 50,5 хувийн гүйцэтгэлтэй байна.
Засаг даргын Тамгын газрын барилга
ЗДТГ-ын барилга
Сумын төвд
30 ажиллагсадтай
1975 онд ашиглалтанд орсон  тоосгон хийцтэй, зориулалтын барилга. Инженерийн төвлөрсөн халаалттай. 
 
СУМАНД  ХЭРЭГЖИЖ БУЙ ТӨСЛҮҮД
 
Малын индексжүүлсэн даатгал төсөл
Жижиг дунд үйлдвэрийг дэмжих төсөл
Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн төслүүд
Дэлхийн Зөн ОУБ-ын төсөл
Хархорин хот орчмийн бэлчээрийн МАА-н төсөл  
 
ХӨШӨӨ ДУРСГАЛ
Тус нэгдэл ажил үйлсээрээ улс аймагт 18-н удаа тэргүүн байранд  шалгарч  байсан ажлын үр дүнг төр засгаас  өндөрөөр үнэлж 1979 онд төрийн дэд шагнал “Алтан гадас одон”-гоор шагнасан бөгөөд  Зүүнбаян –Улаан сум   нэгдэлийн ажлын туршлагыг нэвтрүүлэх  тухай БНМАУ –ын  СнЗ-ийн  тогтоол  гарч байжээ.
 
 
СУМЫН БРЭНД БҮТЭЭГДЭХҮҮН
А.Чойжилсүрэнгийн хийсэн мөнгөн хэт хутга
Сумын брэнд бүтээгдэхүүнээр тус сумын 3-р багийн иргэн А. Чойжилсүрэнгийн мөнгөн эдлэл хэрэглэл 2012 оны “ӨВ түншлэл-2012” үзэсгэлэн худалдаанд оролцож шалгарсан.
 
СУМЫН ХӨГЖЛИЙН ЗОРИЛТ
Тус сум нь “Иргэддээ орон нутагтаа ажиллаж сурч амьдрах таатай орчин бүрдүүлэн аймгийн жишиг сум болох”  зорилго тавьж дараах гол зорилтуудыг дэвшүүлэн ажиллаж байна. Үүнд:
Эдийн   засгийн  бүтцийг боловсронгуй  болгож, хэрэглэгч сумаас үйлдвэрлэгч сум болох суурь нөхцлийг бүрдүүлэх  
Ажлын байрыг 2.3 дахин нэмэгдүүлж, ажиллах хүчний байршлыг  хүн амын суурьшил, газар нутгийн зохион байгуулалт, эдийн засгийн бүтэцтэй уялдуулан зөв байршуулах 
Нийгмийн дэд бүтэц,  Орон сууцны   хангамжийн  хувийг дээшлүүлэх
Мэдээлэлийн технологийг хөгжүүлэх. 
Зам харилцааг сайжруулах.
Малын чанар, үүлдэрлэг байдлыг нэмэгдүүлэх, түүнээс гарах бүтээгдэхүүнийг зах зээлд оновчтой нэвтрүүлэх
Жижиг дунд үйлдвэрийг дэмжин хөгжүүлэх сумын брэнд бүтээгдэхүүнтэй болох /модон эдлэл, улаан тоосго, блокны үйлдвэрлэл хөгжүүлэх боломжтой, 



facebook page
twitter