Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас 2017 оныг "Ахмадаа дээдлэх жил" болгон зарлаж, төлөвлөгөөг гарган хэрэгжүүлж байна.
Хархорин сумын танилцуулга

 

ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН ХАРХОРИН   СУМ

ЕРӨНХИЙ МЭДЭЭЛЭЛ

Хотын түүхэн хөгжил. Монгол улсын түүх, соёлын өлгий, байгалийн үзэсгэлэнт тогтоц бүхий Орхоны хөндий дэх эртний Монголын эзэнт гүрний нийслэл Хархорум хотын туурийн залгаа байрлана. /Хархорин хот нь анх БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн 1956 оны 4 дүгээр сарйн 13-ны өдрийн өдрийн 256 дугаар тогтоолоор үр тарийны чиглэлийн “Хархорин” нэртэй сангийн аж ахуй байгуулагдсан./

1957 оны12 дугаар сард Хархорин сумын АДХГЗ байгуулагдаж, Архангай аймгийн харъяаллаас Өвөрхангай аймгийн харъяалалд шилжүүлсэн байна. 1956 онд худалдааны аг?нт, бага эмчийн салбар, 1857 онд худалдаа бэлтгэл анги, бага сургууль байгуулагдаж улмаар холбоо банкны салбар, ясли, цэцэрлэг байгуулагдан өргөжин хөгжижээ.

Вангийн овоо, Ганган-Орхон, Эрдэнэ толгой, Нарийн хүр, Онгоцон-Ухаа, Жалбаа, Шанх, Орхон  гэсэн 8 багийн 3628 өрхийн 12601 хүн амьдардаг.

Хүн амын тоогоор Өвөрхангай аймгийн 19 сумаас эхнээсээ 2-д, газар нутгийн хэмжээгээр 15-д ордог.

Байршил:

Хархорин сум нь монгол орны төв хэсэг Хангайн бүсэд нийслэл Улаанбаатар хотоос баруун зүгт 343 км,аймгийн төв Арвайхээрээс 138 км-ийн зайтай оршдог. Сумын нутаг дэвсгэрийн баруунаар Архангай аймгийн Хотонт, хойд талаараа мөн аймгийн Хашаант, зүүн урдуур өөрийн аймгийн Бүрд,Зүйл, урд талаараа Хужирт сумуудтай тус тус хиллэдэг.

Газар зүйн онцлог:

Сумын төвийн байрлал хойд өргөрөгийн 47,11, зүүн уртрагийн 102, 48 солбилцолд далайн түвшнээс дээш 1460-1500м өндөрт оршдог. Мөн улсын хөгжлийн гол тэнхлэг-Мянганы замаас 114 км, бүсийн хөгжлийг тэтгэх босоо тэнхлэгээс 20 км, сумаас бүсийн хойд хилийн гарц Бага Илэнхи хүртэл 516 км8 Өмнөговь аймгийн Шивээ хүрэнгийн боомт 512 км-т тус тус байрладаг. Баянхонгор аймгаас 338 км, Булган аймгаас 235 км, Орхон аймгаас 278 км, Архангайгаас 128 км, Мөрөн хотоос 541 км-т оршдог. Хархорин сум нь Хангай Хэнтий уулст их мужийн Хангайн дэд мужийн зүүн хэсэгт хамрагддаг учир гадаога нь ?рөнхийдөө нам уулсын байдлаас голын хөндий рү шилжих элэгдэл хуримтлалын хэв шинж зрнхилсон голын болон голын хурдаст талархаг гадаргад байрладаг. Энэ орчим тэгш хөндийгөөс гадна орчны үнэмлэхүй өндөр цэг суурьшлаас баруун тийш орших Баянзүрх уул 2262м түүнээс хойш, Хангайн овоод 1954м, Их саруул уул 1946м, урд зүгт Вангийн овоо 1735 м, Мэлхий толгой 1606м зэрэг уулсыг нь Орхон голын хөндийгөөр тусгаарлагдах ба баруун талын гадаргын төрх нь өндөрлөг ихэвчлэн боржин чулууллагаас тогтох тул орой нь хад цохио, сэрвэн, дэл хадан хяр чулуулгийн илэрцүүд элбэг байхад урд талын уул нь нам бөмбөгөр орой налуу хажуутай юм. Нутгийн хойд хэсэг болон зүүн талаар нэлээд талархаг Хөгшин Орхон голын өргөн хөндий үргэлжилнэ. Сумын төв байрших хэсэг талархаг харьцах өндөр багатай тэгшивтэр, урагшлах тусам гадаргын байдал өндөрлөг болдог.

Цаг уурын нөхцөл

       Орхон  голын сав дагасан хуурайдуу сэрүүн зунтай, хахир хүйтэн өвөлтэй, орон нутгийн чанартай салхитай.

Ø  1 дүгээр сарын дундаж температур -25о С

Ø  7 дугаар сарын дундаж температур +20о С

Ø  Жилийн дундаж салхины хурд 4,6 м/с

Ø   Жилийн хур тундасны  нийлбэр 353 мм

Газар нутаг

Нийт газар нутгийн хэмжээ 224116 га

Ангилал                         Хэмжээ               Нийт

                                           /га/              талбайд

                                                            Эзлэх  хувь            

Хөдө аж ахуйн газар             154408          68.8

Ойн сан  бүхий газар             2599              1.1

Усан сан бүхий газар            195                 0.08

Тусгай хэрэгцээний  газар     64166            28.8

Хот тосгон бусад суурин       2072               0.92 

Зам шугам сүлжээ                 676                 0.3

Хүн ам

Хүн ам, өрхийн тоо

Үзүүлэлт            Сумын төвд    Хөдөөд        Нийт

Хүн амын тоо         8859       3742              12601

Өрхийн тоо             2529       1099              3628

Суурин хүн ам                                             12601

Түр оршин суугч                                           2895

ЭДИЙН ЗАСАГ

Орон нутгийн төсөв

Сумын төсвийн нийт орлого  нь 4,212,7 сая төгрөг бөгөөд улсын төвлөрсөн  төсвийн шилжүүлэг 4,107,4  сая төгрөг, сумын өөрийн орлого 105.5сая  төгрөгийн орлогоос бүрддэг.

Орон нутгийн ний төсвийн зардал нь 4,212,7 сая төгрөг байна. Нийт зардлын  66 хувь  нь цалин, 7,3 хувь нь нийгмийн даатгалын шимтгэл, 6,7 хувийг  урсгал шилжүүлэг, 20,0 хувийг нь бусад зардал эзэлж байна.

Эдийн засгийн бүтэц

Сумын хэмжээнд 73àæ àõóéí íýãæ  áàéãóóëëàãà,131 иргэн үйлдвэрлэл,217 иргэн худалдаа үйлчилгээний чиглэлээр   үйл ажиллагаа явуулж 8,7 тэр бум төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж улсад 232,4 сая, аймагт  632,7 сая,орон нутагт 101,7 сая төгрөгийн татвар төвлөрүүлж байна.

Суманд Өвөрхангай аймаг дахь сум дундын 2-р шүүх,сум Прокурорын газар, Хархорин дахь цагдаагийн хэлтэс,ШШГЕГ-ын  харъяа ШШГАлба, Онцгой байдлын Гал Унтараах  45-р анги  зэрэг хууль хяналтын байгуулагууд үйл ажиллагаа явуулж байна.

 Тус суманд ҮХААЯ-ны харъяа ТЭДСан, ”Хархорин”ХХК, ”Зандан шоо риса”ХХК, АЗЗА-Хархорин” ХК, ”Алтантэрэм”ХХК зэрэг  томоохон аж ахуй нэгжүүд үйл ажиллагаа эрхэлж байгаа нь аж үйлдвэрийн бүтцэд томоохон нөлөө үзүүлж байна.

“Хархорин”ХК нь томоохон чацарганы аж ахуй эрхлэж байгаль орчинд таатай нөлөө үзүүлж, хөрсний элэгдэл, цөлжилтөөс хамгаалахын зэрэгцээ экологийн цэвэр бүтээгдэхүүн сумын иргэд  нийлүүлж байна.

Ажиллах хүч салбараар:

Салбар

Хэмжих нэгж

Сумын төвд

Хөдөөд

Нийт

Үйлдвэрлэл

Хүн

807

 

807

 

Хөдөө аж ахуй

Хүн

2116

860

2976

Үйлчилгээ

Хүн

1535

 

1535

Нийт

Хүн

4458

860

5318

 

Хөдөө аж ахуй
 
Малын бүтэц
 
Сумын хэмжээнд нийт 192,0 мянган толгой мал тоологдсоноос цэвэр үүлдэр, эрлийз, нутгийн шилмэл омгийн 5,4  мянган толгой мал тоологдсон  нь нийт малын  2,9 хувь байна. 860 малчин өрх, 342 малтай өрх байгаа нь сумын нийт өрхийн 33,1  хувийг эзлэж байна. 
 
Газар тариалан:
 
Сумын хэмжээнд 18871 га эргэлтийн талбайтай жилд 3405 га талбайд үр тариа, 90 га  талбайд төмс, 58 га талбайд хүнсний ногоо, 435 га талбайд тэжээлийн ургамал тариалж 2820 тн үр тариа,664,2 тн хүнсний ногоо,937 тн төмс, 385 тн тэжээлийн ургамал хураан авч аймгийн хэмжээнд нэгдүгээрт орж байна.
 
Дэд бүтэц, Харилцаа холбоо
 
Зам тээвэр: Улаанбаатар хот,Цэцэрлэг хот, Хужирт сумтай хатуу хучилттай  замаар холбогдсон.Хот дотороо 5,4 км хатуу хучилттай замтай.
 
Цахилгаан хангамж :
 
Төвийн эрчим хүчний системд холбогдсон. 35 кв-ын -27,6 км ЦДАШ, 10 кв-ын ЦДАШ- 27,6 км, 0.22-0.4 кв-ын 57кмЦДАШугамтай.
 
110/35/10 кв-ын 20000 кВА хүчин чадалтай  дэд станцтай /дамжуулах/. 35/0.4 кв-ын дэд станц-7 /ЭБЦТСТӨ”ХК/, 10/0.4 кв-ын дэд станц 45, бусад туслах тоноглолууд, хэмжүүрийн болон өндөр хүчдэлийн лаборатортой.Цахилгаан  эрчим хүчээр бүрэн хангагдсан цаашид өргөтгөл хийх бүрэн  боломжтой.
 
Дулаан хангамж
 
             Хархорин хот нь төвлөрсөн халаалтын системтэй боловч одоо энэ систем нь ажилладаггүй. Хэрэглэгчид өөр өөртөө жижиг тогоо суурилуулан өөрсдийн хэрэгцээг хангажнийт 19 уурын зуух ажиллаж  байна.
 
Холбоожуулалт
 
“Хархорин мэдээлэл холбоо сүлжээ” ТӨХК нь 5 ажилтантай өөрийн үндсэн байранд үйл ажиллагаа явуулж байна. Радио релей болонMobicom баруун чиглэл шилэн кабель мегистрал skynet work хойд чиглэл мегситрал, суманд фикик кабель хэвийн үйл ажиллагаагаар ханган ажиллаж байна.
 
”Хас” банк, Мобикомын салбар, “Хаан” банк, ЦШС-ны салбарууд нийт 4 байгуулага интернэт сүлжээнд холбогдож өөрийн үйл ажиллагааг явуулдаг.                      
 
Хагас автоматын нягтруулга бүхий 5 сувагтай тул Монгол улсын аль ч аймаг, хоттой шууд холбогдон ярих, бичих боломжтой. Хархориноос35 км зайд орших “Гурван толгой” уулын орой дээрх Радио Релейний 108-р дамжуулах станцаас бага оврын релейний станцаар дамжуулан Монгол Улсын Цахилгаан Холбооны сүлжээнд холбогддог.
 
Тус холбооны салбар нь  Герман улсын sumsung –EWSD  маркийн 1500 хэрэглэгчийн станцтай. Нийт 350хэрэглэгчтэй бөгөөд үүнээс албан хэрэгцээнд 95цэг, хувь амины хэрэгцээнд 252цэг ажиллаж байна. Үүнээс олон улсын болон хот хоорондын шууд ярих, мэдээлэл солилцох, факсдах гаралтын 3 суваг, оролтын 2 сувагтай юм. Интернетийн 112 хэрэглэгчэй.
 
           Илгээмж, хэвлэл түгээлт, шуудангийн үйлчилгээг 7 хоногт 3 удаа аймгийн төв Арвайхээр хотоос, нийслэл Улаанбаатар хотоос өдөр бүр хүлээн авч  түгээж үйлчилдэг.
 
Усан хангамж,ариутгах татуурга
 
       Хархорин сумын төвийнусан хангамжийн төвлөрсөн системнь 2012 онд ашиглалтанд орж “Хархоринус суваг” ОНӨХХК нэртэйгээр үйл ажиллагаа явуулан иргэд, аж ахуй нэгж байгууллагыг ундны усны эх үүсвэрээр ханган ажиллаж байна.  Дээрхи байгууламж нь 30,0 мян хүн амыг хангах хүчин чадалтай, гүний 2 худгаас усаа татаж 500 метр кубын багтаамжтай 2 усан санд төвлөрүүлэн 3 ус түгээх байраар иргэдэд ундны усыг түгээж байна. Сумын төвд үйл ажиллагаа явуулж байгаа 15 төсөвт байгууллага цэвэр усны шугамд холбогдон гадаад, дотоод холболтуудаа хийлгэн үйл ажиллагаа нь хэвийн явагдаж байна.  
 
 Мөн сумын төвийн усан хангамжинд зориулагдсан 6 гүний худаг, аж ахуй нэгж байгууллагын дотоодын хэрэгцээнд 15 гүний худаг тус тус ашиглагдаж байна.
 
Ариутгах татуурга:
 
Хархорин хотын ариутгах татуургын төвлөрсөн шугам сүлжээ нь 1979онд ашиглалтанд орон2012 онд дахин засварлагдсан.
 
Бохир усны насос станц нь CD18/56 маркийн хоёр насостой, насос станц нэг маягийн зургаар баригдаж, засварлагдан ашиглалтанд орон одоогоор үйл ажиллагаа нь хэвийн явагдаж байна.
 
Цэвэрлэх байгууламж:
 
 Хархорин хотын цэвэрлэх байгууламж нь энгийн биологийн цэвэрлэгээтэй цэвэрлэх байгууламжаас бүрдэнэ.
 
Үүнд:
 
Хүлээн авах камер
2 үет тунгаагуур 1 ширхэг, диаметр 9 м
80х100м-ийн харьцаатай 2 ширхэг шүүрүүлэн карт орно.
Сумын төвд үйл ажиллагаа явуулж байгаа 15 төсөвт байгууллага бохир усны шугамд холбогдон гадаад, дотоод холболтуудаа хийлгэн үйл ажиллагаа нь хэвийн явагдаж байна.  
 
 НИЙГЭМ
 
Орон сууцны хангамж
 
Одоогийн байдлаар нийтийн орон сууцанд 527буюу хүн амын 4,1хувь нь, 12074буюу хүн амын үлдсэн 95.9хувь нь гэр хороололд амьдарч байна.
 
2012 онд шинээр 60айл,25 айлын орон сууц баригдахаар суурь ажлаа эхлүүлсэн.Цаашид орон сууц баригдахад цахилгаан, цэвэр бохир усны шугамд холбогдох боломжтой.
 
Хүн амын орон сууцны хангамжийг сууцны төрлөөр авч үзвэл:
 
а). Нийтийн орон сууцны1- 2 давхар сууц
 
б). Гэр болон хувиараа барьсан энгийн сууц гэсэн үндсэн 2 төрөл байна.Одоо байгаа цөөн тооны орон сууц нь 1970-1980-аад оны үед сангийн аж ахуйн ажилчдад зориулж барьсан 2 айл, 8 айл, 12 айлын сууцнууд бөгөөд цахилгаанаас өөр инженерийн ямар ч хангамжгүй, элэгдэж хуучирсан, цаашид ашиглах боломж муутай сууцнууд юм.
 
Боловсрол
 
Сургуулийн өмнөх боловсролыг 4 цэцэрлэгээр дамжуулан олгож, жилд 650 гаруй хүүхдийг хүмүүжүүлж, хамрагдвал зохих хүүхдийн 50 хүрэхгүй хувь нь сургуулийн өмнөх боловсролын үндсэн бүлэгт хамрагдаж байна.
 
Сургуулийн өмнөх боловсролын системд 58 багш, ажилчид  ажиллаж, цэцэрлэгийн дундаж ор ашиглалт 100 хувьтай байдаг.
 
Цэцэрлэгийн насны хүүхдүүдийг СӨБ-д бүрэн хамруулах зорилгоор цэцэрлэгийн ээлжийн, нүүдлийн, гэр цэцэрлэгийг зуны улиралд ажиллуулж, хэвшээд байна.  
 
Ерөнхий боловсролын 3 сургуулийн 82 бүлэгт 2471 хүүхэд суралцаж байна. Ерөнхий боловсролын сургуульд жилд дунджаар 250 гаруй хүүхэд элсэн орж, 340 гаруй хүүхэд төгсдөг ба энэ үзүүлэлт жилээс жилд өсөх хандлагатай байна. ЕБС-ийн нэг багшид 21 хүүхэд ногдож, анги дүүргэлт 30 хувьтай байна. Ерөнхий боловсролын сургуулийн системд 254 багш, ажилчид ажиллаж, хамран сургалтын хувь 99,7 хувь байна.     
 
Хуучин эмнэлэгийн байранд байрлах 125 ортой дотуур байранд 167 хүүхэд хамрагдаж байгаа нь дотуур байранд амьдрах шаарлагатай хүүхдийн 85 орчим хувийг хангаж байна.
 
Эрүүл мэнд
 
Сумын хэмжээнд эрүүл мэндийн 3 байгууллага /үүнээс 2 хувийн хэвшлийн эмнэлэг/, 2 үүдэн эмнэлэг эмнэлгийн үйлчилгээг иргэдэд хүргэж тэдгээрт 112 хүн ажиллаж байгаагийн 20 нь их эмч байна. Өрхийн эмнэлэг нь өөрийн үйлчлэх хүрээний 9542 иргэнд эмнэлгийн анхан шатны үйлчилгээг үзүүлж байна.
 
Нэгдсэн эмнэлгийн амбулаториор жилд дунджаар 22000 гаруй хүнд үзлэг хийж, 16 үзүүлэлт бүхий шинжилгээг 5000 гаруй хийж,  стационарт жилд 2200-2300 өвчтөнийг хэвтүүлэн эмчилдэг.
 
Түргэн тусламжийн алба нь 1 их эмч, 4 бага эмч, 4 сувилагч, 5 жолоочтой. Жилд дунджаар төвийн 2400-2600, алсын      400-500 дуудлагыг хүлээн авч гүйцэтгэдэг.
 
Ажилгүйдэл ядуурал
 
Суманд бүртгэлтэй ажилгүй иргэд 238 байна. Нийт ажилгүй иргэдийн 55 хувийг эмэгтэйчүүд эзлэж байна.                                                                                                                   Ажилгүйчүүдээс  дээд боловсролтой 54, бүрэн дунд боловсролтой 24,Тусгай дунд 93,бүрэн бус боловсролтой 16, бага боловсролтой 6, боловсролгүй 3, техник мэргэжлийн 42  хүн байна
 
Соёл, спорт
 
    Хархорин сумын соёлын төв нь 1961 онд байгуулагдсан. Эрхлэгч, номын санч, хөгжмийн багш, бүжгийн багш, үйлчлэгч гэсэн 5 орон тоотойгоор урлаг, соёлын үйл ажиллагаа явуулж байна.

 

 
            Жилд дундажаар 103-112 арга хэмжээ зохион байгуулж 20 гаруй мянган иргэдэд урлагийн тоглолт, номын сангийн болон соёл олон нийтийн ажил, кино, явуулын соёлын үйлчилгээ үзүүлж, хөгжим, бүжиг, дууны төрөл бүрийн дугуйлан хичээллүүлж байна.
 
Сумын спорт заал ашиглалтын шаардлага хангахгүйн улмаас  ЕБСургуулийн спортын 3, ШШГАлбаны спорт зааланд  спортын арга хэмжээ зохион байгуулж байна.
 
      Тус суманд ахуйн үйлчилгээний нэгдсэн төв байхгүй 6зочид буудал, 2халуун усны газар, 44хүнсний дэлгүүрүйл ажиллагаа явуулж байна.
 
Нийгмийн үйлчилгээний барилга байгууламж
 
Сургууль                            Хүүхэд        2471
 
Сургуулийн дотуур байр   Хүүхэд         167
 
Цэцэрлэг                              Хүүхэд      487
 
Эмнэлэг/хэвтэж эмчлүүлэх/ Ор              95
 
Соёлын төв                          тоо               1
 
Номын сан                            суудал         20
 
Банк                                      тоо               3
 
Халуун ус                             Шүршүүр      15
 
Шашин сүм, хийд
 
Шанхын хийд, Эрдэнэ зуу хийд, Дамба равжаалан сангийн хийд, Балсажавын хийд  үйл ажиллагаа явуулж байна.
 
/Зураг/
 
Түүх соёл,аялал жуулчлал
 
Орхоны хөндийн түүхийн дурсгалт газрууд эртний нийслэл Хархорум хот,Эрдэнэ зуу музей зэрэг олон түүх соёлын газруудаараа Монгол улсад төдийгүй гадаадын зочид, жуулчдын сонирхолыг зүй есоор татаж байгаа бөгөөд аялал жуучлал эрчимтэй хөгжиж байна.
 
      Орхон голын хөндий нь түүх соёлын дурсгалаараа монголд төдийгүй ази тивд дээгүүр байр эзэлдэг өлгий нутаг юм. Мянган дурсгалт Орхоны хөндий хэмээн нэрлэсэн нь эрт дээр үеэс хүн амьдарч суурьшиж байснаас улбаалан өөрсдийнхөө үйл амьдралтай холбоотой хэдэн зуун хөшөө дурсгалыг үлдээжээ. Энэ бүхэн нь Монгол улсын түүхэн үнэнийг тодорхойлох үнэт дурсгал болохын зэрэгцээ аялал жуулчлал хөгжүүлэхэд чухал нөлөө үзүүлж байна.
 
      Дэлхийн өв-Орхоны хөндийн соёлын дурсгалт газар болон Монголын эзэнт гүрний нийслэл Хархорум хоттой холбогдолтой түүх, соёлын хосгүй үнэт дурсгалт зүйлийг хадгалж хамгаалах, судлах, сурталчлах үүрэг бүхий "Хархорум" музей ажиллаж байна.
 
Түүх соёлын дурсгалууд
 
Ш  Эрдэнэ зуу музей,хийд
 
/Зураг/
 
Ш  Хархорум  хотын  туурь
 
Ш  Шанхын хийд
 
Ш  Мойлтын  ам
 
Ш  Орхон-7палеолитийн дурсгал
(62.000–20.000  жилийн  өмнө)
 
Ш  Гүмбийн  дэнж  дэхь  буган  хөшөө  ба  эртний булш оршуулга
 
Ш  Бага Эрээний хүн чулуу
 
Ш  Бумбатын өвөрийн хүн чулуу
 
Ш  Хархорумын нэгдүгээр монгол бичээс.
 
Ш  Бага арцатын монгол булш
 
Ш  Жаргалантын хиргисүүр.
 
Ш  Маамуу толгойн булш
 
       Хархорин сум нь аялал жуучлалын томоохон төв бөгөөд дотоодын болон олон улсын аялал жуулчлал эрчимтэй хөгжиж 20 тохилог жуулчны бааз ажиллаж жилдээ 30000 жуулчин хүлээн авч байна
 
ХОТ БАЙГУУЛАЛТ, БАРИЛГА
 
УИХ-ын 1994 оны  58 дугаар тогтоолоор аймгийн зэрэглэлтэй хот, 2003 оны 1 дүгээр тогтоолоор Хангайн бүсийн тулгуур төв хот болсон.
 
2004 онд Хангайн бүсийн тугуур төв Хархорин хотын ерөнхий төлөвлөгөөг улсын төсвийн санхүүжилтээр хийж Засгийн газрын 132  тоот тогтоолоор батлуулан хэрэгжилтийг зохион байгуулан ажиллаж байна.
 
Хархорин сумын хэмжээнд 19638,2 га газрыг иргэн аж ахуй нэгж байгууллагын  өмчлөл, эзэмшилд олгоод байна.Үүнээс
 
Ш  3242 иргэн 274 га газар өмчлүүлсэнээс Гэр бүлийн хэрэгцээний зориулатаар 3224 иргэнд 271,3, аж ахуйн зориулалтаар 18 иргэнд 3,4 га газрыг өмчлүүлсэн.
 
Ш  344 иргэн аж ахуй нэгж байгууллага газар тариалангийн зориулалтаар 18871 га 
 
Ш   86 аж ахуй нэгж байгууллага 453 га газрыг үйлдвэрлэл үйлчилгээний зориулалтаар 
 
Ш  18 аж ахуй нэгж 40,2 га газрыг аялал жуулчлалын баазын зориулалтаар  тус тус  эзэмшиж байна.
 
СУМЫН ХӨГЖЛИЙН ЗОРИЛТ
 
Хөгжлийн тэргүүлэх чиглэлийг “Аялал жуулчлал, үйлдвэр үйлчилгээ тэргүүлсэн, бүсийн засаг захиргаа, шинжлэх ухаан  мэдээлэл, нийгэм соёл үйлчилгээний төв” болох зорилгоо тавьж дараах зорилтуудыг дэвшүүлэн ажиллаж байна.
 
Ш  Байгалийн сонин тогтоц,рашаан ус, түүх соёлын дурсгалт зүйлүүдийг түшиглэн аялал жуулчлалыг хөгжүүлж нутгийн брэнд бүтээгдэхүүнтэй болох/ Гар урлал, Чацаргана/
 
Ш  Ажлын байрыг 1,5  дахин нэмэгдүүлж ажиллах хүчний байршлыг хүн амын суурьшил, газар нутгийн зохион байгуулалт, эдийн засгийн бүтэцтэй уялдуулан зөв байршуулах
 
Ш  Дэд бүтэц хөгжсөн орон сууцны хороололуудыг байгуулах
 
Ш  20000 –аас доошгүй хүн амтай  хот болгоно.
 
УЛСЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР БАРИГДСАН БАРИЛГА БАЙГУУЛАМЖ
 
Ш  Хархорин дахь Цагдаагийн хэлтэсийн барилга
 
Ш  Хархорин музей
 
Ш  Бага сургууль цэцэрлэгийн цогцолбор
 
Ш  Нэгдсэн эмнэлэгийн өргөтгөл
 
Ш  Ганган-Орхон, Эрдэнэтолгой багийн төв
 
Ш  Цаг уурын станцын барилга
 
Ш  ОБ-ын аврах гал унтраах 45-р ангийн барилга
 
Ш  Эрдэнэ зуу музейн дуганы засвар, тохиолол хамгаалалтын системийн шинэчлэл
 
Ш  Хархорин дахь Сум дундын 2-р шүүхийн барилга
 
Ш  Инженерийн шугам сүлжээ,төвлөрсөн усан хангамжийн систем, цэвэрлэх байгууламжийн өргөтгөл
 
Ш  Хархорин 4-р цэцэрлэг, 100 хүүхдийн цэцэрлэг
 
Ш  1,6 км хатуу хучилттай зам /Хот дотор/
 
Ш  ШШГЕГазрын харъяа Хархорин дахь ШШГАлбаны  320  ялтны байр
 
Ш  Бизнесс хөгжлийн төв
 
Ш  200 м2 авто машины зогсоол
 
Ш  Хархорин-Хужирт чиглэлийн хатуу хучилттай авто зам
 
Ш  Шашны лецей сургуулийн барилгыг эхлүүлсэн.
 
Ш  Элсэн тасархай-Хархорин чиглэлийн 77 км хатуу хучилттай замын шинэчлэлийн ажлыг эхлүүлсэн.



facebook page
twitter