2018 оныг "Хүүхдийн хөгжил, хамгааллын жил" болгон зарлаж, хүүхдийн эрүүл мэнд, боловсрол, хүмүүжил, өв тэгш хүмүүжлийг олгох ажлыг төлөвлөн хэрэгжүүлж эхэллээ.
Богд сумын танилцуулга

 

ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН БОГД СУМ

СУМЫН ЕРӨНХИЙ ТАНИЛЦУУЛГА

Өвөрхангай  аймгийн Богд сум нь  1924 онд байгуулагдсан. Хуучнаар Сайн ноён хан аймгийн Ханхөгшин хошуу, Өлзийт хошуу, Хөөвөр, Баяндөхөм, Гүн-ус, Далан, Ялаатай, Ховд гэсэн 7 багийн нийт 1385 өрхийн 5266 хүн амьдардаг.

Хүн амын тоогоор  аймгийн хэмжээнд 3 дугаарт, газар нутгийн хэмжээгээрээ 1-д ордог /Аймгийн төвийг оролцуулахгүйгээр хамгийн алслагдсан сум юм.

Газар зүйн байршил

Өвөрхангай аймгийн Баруун урд хэсэгт Аймгийн төвөөс 210 км, Улаанбаатар хотоос 630 км зайд байрладаг.

Тус сум нь Өмнөговь аймгийн Булган, Мандал-овоо, Сэврэй, Баянхонгор аймгийн Баянлэг, Богд, өөрийн аймгийн Баруунбаян-улаан, Төгрөг, Гучин-ус сумдтай хиллэдэг.

Байгаль, газарзүйн онцлог

Газарзүйн онцлог.

Далайн түвшнээс дээш 2376-3025 м өргөгдсөн Монгол Алтайн нурууны үргэлжлэлд багтдаг.

Газар хөдлөлийн эрчим 6-8 балл.

Сумын нутаг дэвсгэр нь Арц, Богдын уулархаг нурууд, гүвээ толгод, хээр тал, элсэн манхан хосолсон  мал аж ахуй болон газар тариалан эрхлэхэд тохиромжтой.

Цаг уурын нөхцөл.

Өвөлдөө хүйтэн сэрүүн, зундаа ихээхэн халуун уур амьсгалтай.

·       Жилийн  агаарын температурын дундаж 1,7 оС дулаан

·       Хамгийн дулаан 7-р сарын дундаж температур 17,9о С  дулаан

·       Хамгийн хүйтэн 1-р сарын дундаж температур 15,8о С хүйтэн

·       Салхины дундаж хурд 2,8 м/с

·       Салхины их хурд 24-40 м/сек хүрдэг

·       Тундасны нийлбэр 129,0 мм тунадас унадаг байна.

Газар нутаг

Нийт газар нутгийн хэмжээ 1004287 га.

Зориулалт

Хэмжээ

/га/

Нийт талбайд эзлэх хувь

Хөдөө аж ахуйн газар

1001,711,7

99,74

Усан сан бүхий газар

323,2

0,03

Тосгон, суурингийн газар

212,46

0,02

Зам шугам сүлжээний газар

2040,06

0,20

Тусгай хэрэгцээний газар

0,06

0,01

ЭДИЙН ЗАСАГ

Орон нутгийн төсөв

Сумын төсвийн нийт орлого нь 147884,5 сая төгрөг бөгөөд улсын төвлөрсөн төсвийн шилжүүлэг 132435,7 сая төгрөг, сумын өөрийн орлого 2580,0 сая төгрөгийн орлогоос бүрддэг. 

Орон нутгийн нийт төсвийн зардал нь 2231247,9 сая төгрөг байна. Нийт зардлын 46,9 хувь нь цалин,  5,5 хувь нь нийгмийн даатгалын шимтгэл, 45,3 хувийг урсгал шилжүүлэг, 2,3 хувийг нь бусад зардал эзэлж байна.

Эдийн засгийн бүтэц

Сумын хэмжээнд нийт 18 аж ахуйн нэгж байгууллага үйл ажиллагаа явуулж жижиг худалдаа үйлчилгээ эрхэлж байна.

Хөдөө аж ахуй

Сумын хэмжээгээр нийт 242,9 мянган мал тоологдсоноос цэвэр үүлдэр, эрлийз, нутгийн шилмэл омгийн 141,7 мянган толгой мал тоологдсон нь нийт малын  58,3    хувь байна.

1043малчин өрх,71 малтай өрх байгаа нь сумын нийт өрхийн 80,4 хувийг эзэлж байна.

Сумын хэмжээгээр жилд 6,4 `га  талбайд төмс, 2.5 га талбайд хүнсний ногоо, 5 га талбайд тэжээлийн ургамал тариалж 36,1 тонн төмс, 22,2 тонн хүнсний ногоо, 51 тонн тэжээлийн ургамал хураан авсан.

Төрийн байгууллагад  143 хүн ажиллаж байна.

                 Ажиллах хүч

       Ажиллах хүч салбараар

Салбар

Хэмжих нэгж

2012

Сумын төвд

Хөдөөд

Нийт

Хөдөө аж ахуй

Хүн

90

2240

2330

Үйлчилгээ

Хүн

249

 

249

Нийт

Хүн

339

2240

2579     

Малын бүтэц

Сумын хэмжээнд  242957  толгой малтайгаас  6332 тэмээ, 8071  адуу, 2259  үхэр, 53411 хонь, 172884 ямаа байна.

Газар тариалан

Сумын хэмжээнд нийт 13,9 га-д газар тариалан эрхэлдэг. Үүнээс 46 хувьд нь төмс, хүнсний ногоо, 17,9 хувьд нь , малын тэжээл 35,9 хувьд тариалж байна.

Инженерийн дэд бүтэц                 

Зам тээвэр.

Сумын нутаг дэвсгэр дээгүүр Улаанбаатар Гашуун сухайтын чиглэлийн 1000-д км шороон зам дайран өнгөрдөг. Багууд хоорондоо шороон замаар холбогддог.

  Цахилгаан хангамж.  Тус сум нь төвийн эрчим хүчний системд холбогдсон. Сумын төв дээр 2011 онд баригдсан 110/35/10 квт-ын дэд станцтай.

Усан хангамж.

Сумын төвд ойролцоо 10 км-т цэвэр усны эх үүсвэрийн 1 гүний худагтай байсан боловч худгийн эд ангийн ашиглалтын хугацаа бүрэн дуусч эвдэрсэн тул одоогоор ундны усны худаггүй болсон учир гүн өрмийн худаг ойрын хугацаанд гаргаж ашиглалтанд оруулах зайлшгүй шаардлагатай болсон. Сумын төвд тус бүр 10 тн-ын багтаамжтай 2 усан сан ажиллах боломжтой.

Дулаан хангамж

Сумын төвд 3-н уурын зуух ЕБС, СӨББ, ЗДТГ, ЭМТ, нийтийн 2 орон сууцыг дулаанаар хангаж байна.

НИЙГЭМ

Хүн ам

Хүн ам, өрхийн тоо

Үзүүлэлт

Сумын төвд

Хөдөөд

Нийт

Хүн амын тоо

2672

937

3609

Нийт эрэгтэй

0-4 нас

2653

341

 

 

5-9 нас

245

 

 

10-14 нас

315

 

 

15-18 нас

312

 

 

19-24 нас

281

 

 

24-29 нас

248

 

 

30-34 нас

206

 

 

35-39 нас

168

 

 

40-44 нас

155

 

 

45-49 нас

133

 

 

50-54 нас

96

 

 

55-59 нас

60

 

 

60-65 нас

37

 

 

65-аас дээш нас

56

 

 

Нийт эмэгтэй

0-4 нас

2613

288

 

 

5-9 нас

249

 

 

10-14 нас

276

 

 

15-18 нас

304

 

 

19-24 нас

276

 

 

24-29 нас

192

 

 

30-34 нас

221

 

 

35-39 нас

189

 

 

40-44 нас

173

 

 

45-49 нас

140

 

 

50-54 нас

98

 

 

55-59 нас

69

 

 

60-65 нас

31

 

 

65-аас дээш нас

107

 

 

Өрхийн тоо

236

1149

1385

Суурин хүн ам

 

Түр оршин суугч

 

Шилжилт хөдөлгөөн

Тус сум нь улс, аймгийн төвөөс алслагдсан хүн амын дийлэнх нь хөдөөд амьдардаг учир шилжилт хөдөлгөөн харьцангуй тогтвортой байдаг.

Орон сууцны хангамж

 Сумын хэмжээнд нийтийн эзэмшлийн 8 айлын 2 орон сууц байгаа бөгөөд бусад нь амины орон сууц гэр юм. Суманд сүүлийн жилүүдэд шинээр инженерийн бүрэн хангамжтай орон сууц баригдаагүй.

Нийгмийн үйлчилгээний барилга, байгууламж

1

Сургууль

хүүхэд

1015

2

Сургуулийн дотуур байр

ор

100

3

Сургуулийн дотуур байр

ор

80

4

Цэцэрлэг

хүүхэд

98

5

Эмнэлэг /хэвтэж эмчлүүлэх/

ор

15

6

Соёлын төв

тоо

1

7

Цаг уурын өртөө

тоо

1

8

Банк

тоо

2

9

Холбооны салбар

тоо

1

Боловсрол

Ерөнхий боловсролын 12 жилийн сургуулийн 34 бүлэгт 1015 хүүхэд өдрөөр суралцаж, албан бус боловсролын дүйцсэн хөтөлбөрөөр бага, суурь, бүрэн дунд боловсрол нөхөн олгох сургалтанд 28 иргэн суралцаж байна. Бага ангийн хамран сургалт 98 хувь, суурь боловсролын хамран сургалт 95,5 хувьд хүрсэн. Ерөнхий боловсролын сургуульд мэргэжилтэй багшийн хангалт 100 хувьтай байгаа ба мэргэжил  дээшлүүлэх сургалтанд үе шаттай хамрагдаж байна.

§  Ерөнхий боловсролын 12 жилийн сургууль

§  Ховд багийн 7-р багт  байршилтай

§  560 хүүхдийн хүчин чадалтай, одоогоор 1015 хүүхэд суралцаж байна

§  77 багш, ажиллагсадтай

§  1966 онд ашиглалтанд орсон бага сургуулийн  барилга, 1977 онд ашиглалтанд орсон сургуулийн барилга болон өргөтгөл инженерийн бие даасан хангамжтай, мөн 1977, 1983 онд ашиглалтанд орсон 2 дотуур байр нь чулуун болон блок, тоосгон хийцтэй чанарын хувьд дунд зэрэг их засвар болон өргөтгөл хийх зайлшгүй шаардлагатай.

   Цэцэрлэг

§  Цэцэрлэг

§  Ховд багийн 7-р багт байршилтай

§  90 хүүхдийн хүчин чадалтай, одоогоор 130 хүүхэд хүмүүжиж байна

§  13 багш, ажиллагсадтай

§  1987 онд ашиглалтанд орсон хана тоосго хийцтэй   зориулалтын барилга. Инженерийн төвлөрсөн хангамжгүй.

§  2012 онд улсын төсвийн хөрөнгөөр их засвар хийгдсэн.

§   Сумын хүн, хүүхдийн тоо олон учир одоо байгаа 1 цэцэрлэгт цэцэрлэгийн насны хүүхдийн зөвхөн 26 % нь цэцэрлэгт хамрагдаж байгаа тул зориулалтын шинэ барилга барих шаардлагатай.

Соёлын төв  

§  Соёлын төв

§  Ховд багийн 7-р багт байршилтай

§  450 хүний суудалтай

§  5 ажиллагсадтай

§  2 давхар

§  1989 онд ашиглалтанд орсон  блокон хийцтэй, зориулалтын барилга. Инженерийн төвлөрсөн хангамжтай.

§  2008 онд их засварт орсон боловс дээврийн засвар дутуу хийгдсэн тул дусаал гоожиж хэвийн үйл ажиллагаа явуулах бололцоогүй болсон. Иймд цаашид дээврийн засвар хийх зайлшгүй шаардлагатай.

Шашин, сүм хийд

Сумын хэмжээнд 1 сүм хийд байдагаас будда  сүм байна.

Тухайн хийдэд нийт 8 хуврага, санваартан ажиллаж байна.

 Ажилгүйдэл, ядуурал

Суманд бүртгэлтэй ажилгүй 40 иргэд байна. Нийт ажилгүй иргэдийн   62,5 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна. Бүртгэлтэй ажилгүй иргэдийг боловсролын түвшингээр нь авч үзвэл 32,5 хувийг дээд, 30,0 хувийг бүрэн дунд,   25,5 хувийг бүрэн бус дунд, 12 хувийг бага буюу боловсролгүй хүмүүс тус тус эзэлж байна.

ХОТ БАЙГУУЛАЛТ, БАРИЛГА

 Тус  сумын төв нь Засаг захиргаа аж ахуйн нэгжийн үйл ажиллагаа зонхилсон сум юм.

Сумын төвийн суурьшлын бүс сүүлийн жилүүдэд мэдэгдэхүйц өөрчлөлт гараагүй.

Одоогийн байдлаар 432 иргэн гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 28,26 га газар өмчилж, 18 иргэн дуудлага худалдааны журмаар 0,21 га газрыг худалдаа үйлчилгээний зориулалтаар өмчилсөн. 1331 иргэн, өвөлжөө, хаваржааны зориулалтаар 93,17 га газрыг эзэмшүүлсэн, 48  аж ахуйн нэгж , байгууллагад  22,4 га газрыг аж ахуйн зориулалтаар, 64 иргэнд 7,5 га газрыг гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар эзэмшүүлсэн.

  ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

   Сумын Засаг даргын Тамгын газар нь өөрийн гэсэн барилга байхгүй.Соёлын төвийн байранд  үйл ажиллагаагаа явуулж байна.

   Энэ нь зориулалтын бус учир төрийн үйлчилгээ явуулахад тохиромжгүй  байдаг. 2011 онд ЗДТГ-ын барилгыг зураг төсвийн ажил хийгдсэн. Цаашид ЗДТГ-ын байртай болох зайлшгүй шаардлагатай.

СУМАНД ХЭРЭГЖИЖ БУЙ ТӨСЛҮҮД

ü  Малын индексжүүлсэн даатгал төсөл

ü  Жижиг дунд үйлдвэрийг дэмжих төсөл

ü  Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн төслүүд

СУМЫН БРЭНД БҮТЭЭГДЭХҮҮН

    Тус сумын малын 70 гаруй хувийг ямаан сүрэг эзэлдэг ба түүний ашиг шимийг өргөн хэрэглэж ирсэн ба “Ямааны ааруул”-аар брэнд бүтээгдэхүүнтэй болж гэрчилгээ авсан.

   2012 онд “Ямааны ааруул “ нь “Экологийн цэвэр “ бүтээгдэхүүн номинацаар

      Дэвшилтэт технилоги  нэвтрүүлсэн  номинацаар “Улаан помидор” тус тус авсан.

СУМЫН ХӨШӨӨ, ДУРСГАЛ

Хөшөө дурсгалын нэр:Монгол улсын Төрийн соёрхолт яруу найрагч Цэгмидийн Гайтавын хөшөө

Багууладсан он: 2006 онд

Хөшөө, дурсгалын намтар:

    Ц.Гайтавын хөшөөг орон нутаг, ах дүү нар хамтран түүний нэрэмжит сургуулийн өмнөх талбайд байрлуулан мөнхжүүлсэн.

СУМЫН ХӨГЖЛИЙН ЗОРИЛТ

Тус сум нь Мал аж ахуйг эрхлэн хөтлөх арга барилыг боловсронгуй болгон түүхий эд , ашим шимээр анхан шатны үйлдвэрлэлийг хөгжүүлэн иргэдийнхээ хэрэгцээг дотооддоо ханган элбэг хангалуун амьдрахад оршино. Ингэхийн тулд

  • Малын үүлдэр угсааг сайжруулан тооноос чанарт шилжих
  • Брэнд бүтээгдэхүүний тоог нэмэгдүүлж зах зээлд гаргах
  • Иргэдийн ахуйн үйлчилгээний төрлүүдийг олшруулан иргэдийн ахуйн хэрэгцээг дотооддоо хангадаг болох.
  • Ажлын байрыг олноор бий болгож шалтгаангүй ажилгүй иргэнгүй болох.
  • Зам харилцааг сайжруулан, иргэдийг орон сууцжуулах хөдөлгөөн өрнүүлж тогтвор суурьшилтай бүтээлч иргэн бий болгох.

Сумын онцлог

    Тус сум нь говь хээрийн бүсэд хамрагддаг. Хамгийн алслагдсан, хүн ам олонтой, дэд бүтэц муу хөгжсөн томоохон үйлдвэр үйлчилгээний газар байхгүй орон нутгаас орох орлогын эх үүсвэр байхгүй зэрэг шалтгааны улмаас хойшид бодлогоор хөгжүүлэх зайлшгүй шаардлагатай. Давуу тал нь иргэдийн амьжиргааны эх үүсвэр болсон мал сүргийн тоо толгой жил тутам өсч, түүний дотор тэмээ болон ямаан сүргийн нийт малд эзлэх хувийн жин нэмэгдэж түүнээс ашиглах ашиг шим үр өгөөжийг малчид бодитойгоор хүртэснээр сүүлийн жилүүдэд иргэдийн амьжиргааны түвшин харьцангуй дээшилж байгаагаас гадна малчид иргэдийн худалдан авах чадвар сайжирч байгаа сайн тал байна.

    Төр засгийн бодлого шийдвэрийг орон нутагт хэрэгжүүлснээр хоршоо, жижиг дунд үйлдвэрийг олноор байгуулж ажиллах иргэдийн хүсэл сонирхол нэмэгдэж байгаа нь сумын эдийн засгийн хөгжлийг түргэсгэх нэгэн таатай нөхцөл бүрдэж байна.

    Цаашилбал тус сумын нутаг дэвсгэрт буй байгалийн үзэсгэлэнт газар, монгол ахуй, уламжлалыг сурталчлах түгээн дэлгэрүүлэх зорилгоор орон нутгийн аялал жуулчлалыг хөгжүүлэх бодлого барин ажиллаж сүүлийн жилүүдэд үр дүнгээ өгч байна.




facebook page
twitter