2018 оныг "Хүүхдийн хөгжил, хамгааллын жил" болгон зарлаж, хүүхдийн эрүүл мэнд, боловсрол, хүмүүжил, өв тэгш хүмүүжлийг олгох ажлыг төлөвлөн хэрэгжүүлж эхэллээ.
Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтэс

Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтэс 

Ажлын байрны зорилго : Монгол улсын болон бүс нутгийн хөгжлийн бодлого, Засгийн газар, Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөртэй уялдуулан аймгийн эдийн засгийн хөгжлийн стратеги, бодлогыг төлөвлөх, хэрэгжилтийг зохион байгуулах

Ажлын байрны  зорилт:

  • Аймгийн эдийн засаг, хөгжлийн чиг хандлагыг тодорхойлох, бодлого боловсруулах, стратегийн төлөвлөлт, бодлогын удирдамжаар хангах
  • Хөгжлийн бодлогын хэлтсийн үйл ажиллагааны төлөвлөгөөгөөр тодорхойлогдсон  зорилт чиг үүргийг хэрэгжүүлэх ажлыг хариуцан зохион байгуулах үйл ажиллагаа.
  • Хөгжлийн бодлогын хэлтсийн ажилтнуудын үйл ажиллагааг өдөр тутмын удирдлага,  зохион байгуулалтаар хангах
  • Хэлтсийн чиг үүрэгтэй холбогдох Монгол улсын хууль тогтоомж. эрх зүйн актын биелэлтийг нутаг дэвсгэрийн хэмжээнд хангуулах, удирдамжийн шинжтэй тогтвортой хугацаанд мөрдүүлэхээр заасан эрх бүхий байгууллагын шийдвэрийг хэрэгжүүлэх ажлыг Засаг дарга, Тамгын газрын даргын удирдлагын дор хариуцан зохион байгуулах

 Ажлын утас : 70323847

факс : 70323847

 Аймгийн ерөнхий архитектор Л.МАНЛАЙБАДРАХ

  Ажлын байрны зорилго: Төрөөс архитектур, хот байгуулалт, төлөвлөлтийн талаар баримтлах бодлого, чиглэл, төсөл, хөтөлбөр, хууль тогтоомжийг тухайн орон нутагт хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, хот байгуулалтын кадастрыг хөтлөх, архив, мэдээллийн санг бүрдүүлэх, хот, суурин газарт архитектур, хот байгуулалтын үйл ажиллагааг мэргэжлийн удирдлагаар хангах, нийгэм-эдийн засгийн хөгжлийн  нийтлэг  шаардлага,  эрэлт  хэрэгцээнд  нийцүүлэн  архитектур, хот байгуулалт, төлөвлөлтийг үе шаттай хөгжүүлэх, ЗТБХБ-ын Сайдын 2010 оны 155 дугаар тушаалаар батлагдсан “Аймаг, нийслэл, хотын ерөнхий архитекторын дүрэм”-д заагдсан эрх, үүргийг хэрэгжүүлэх.

Ажлын байрны үндсэн зорилт :

  • Аймаг, орон нутгийн удирдлагад хот байгуулалт, төлөвлөлтийн болон хот, тосгоны хөгжлийн чиглэлээр мэргэжлийн зөвлөгөө өгч, хот байгуулалтын баримт бичиг боловсруулах, тодотгол, шинэчлэл хийх үндэслэл, даалгавар боловсруулах, баталгаажуулах шатанд санал, дүгнэлт гаргах, батлагдсан баримт бичигт тусгагдсан төлөвлөлтийн үндсэн шийдэл, төсөл, төлөвлөгөөг хэрэгжүүлэх ажлыг удирдан зохион байгуулах;
  • Хот, тосгоны хөгжлийн ерөнхий төлөвлөгөө болон хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөтэй уялдуулан жил бүрийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөг хянан батлах;
  • Аймгийн төв болон сумдад шинээр барих, өргөтгөл, шинэчлэлт хийх барилга байгууламжийн байршлыг сонгож шийдвэрлүүлэн, архитектур төлөвлөлтийн даалгавар боловсруулж,  барилга байгууламжийн зураг төсөлд тусгуулан хянаж, зөвшөөрөлцөх;
  • Зураг төсөл, хайгуул, шинжилгээний ажлыг орон нутагт хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, хот суурины нутаг дэвсгэрт хот байгуулалтын кадастр хөтлөх, хот байгуулалтын архивын санг бүрдүүлэх;
  • Хот байгуулалтын баримт бичиг, бусад үе шатны төслүүдийг хэрэгжүүлэхдээ тухайн хот, тосгоны хөгжилд шийдвэрлэх үүрэг бүхий зам, тээврийн болон инженерийн шугам сүлжээ, түүнчлэн ус, дулаан, цахилгаан, холбооны найдвартай эх үүсвэрүүдийг эхний ээлжинд барьж байгуулах, өргөтгөх, шинэчлэх чиглэл баримтлах, инженерийн бэлтгэл ажилд хяналт тавих.
  • Холбогдох хууль тогтоомж, норматив баримт бичиг, стандарт, дүрэм журам, батлагдсан ерөнхий төлөвлөгөөг зөрчсөн барилга, зам, тээвэр, инженерийн шугам сүлжээний байршил, чиглэл (трасс), зураг төслийг өөрчлөх, хүчингүй болгох, барилгын ажлыг зогсоох зэрэг асуудлыг хууль, хяналтын байгууллагад тавьж шийдвэрлүүлэх;

 Ажлын утас : 70322293

 Газар, байгаль орчин, аялал жуулчлалын салбарын бодлого, төлөвлөлт хариуцсан ахлах  мэргэжилтэн Б.АНХТУЯА

 Ажлын байрны зорилго: Газар, байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх, байгалийн нөөц баялгийг зүй зохистой ашиглах, аялал жуулчлалыг хөгжүүлэх  бодлогын удирдамж стратегийн төлөвлөлт, мэргэшил арга зүйн зөвлөгөө үйлчилгээгээр хангах.

Ажлын байрны  зорилт :

  • Байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх, зүй зохистой ашиглах, байгаль орчны тэнцлийг хангах талаар төр засгийн газраас баримтлаж буй бодлого, хууль тогтоомжийг өөрийн аймгийн хэмжээнд хэрэгжүүлэхэд чиглэгдсэн бодлого арга хэмжээний санал боловсруулж шийдвэрлүүлэх
  • Байгаль орчны менежментийн чадавхийг бэхжүүлэх, яам нутгийн захиргааны байгууллагын үйл ажиллагааны уяалдааг хангах, орон нутагт хэрэгжүүлэх байгаль орчны үйл ажиллагааны мэдээлэл, тайланг гаргаж дүгнэлт хийх, аймгийн нэгдсэн тайланг холбогдох хугацаанд гаргаж холбогдох дээд газарт хүргүүлэх.
  • Байгаль орчныг доройтолоос хамгаалах нөхөн сэргээх, ойжуулах, усжуулах, хамгаалалттай газрын сүлжээг өргөжүүлэх, ан амьтан өсгөн үржүүлэх, хамгаалах талаар бодлогын удирдамж зөвөлгөө үйлчилгээгээр хангах.
  • Орон нутагт химийн бодисыг аюулгүй ашиглах бодлогын хэрэгжилтийг зохицуулж, орон нутгийн чанартай үйлдвэр, үйлчилгээний төслүүдэд байгаль орчинд нөлөөлөх байдлын Ерөнхий үнэлгээ хийх, нарийвчилсан үнэлгээнд хамруулах ажлыг зохион байгуулах.
  • Газар, түүний хэвлий ашигт малтмалын нөөцийг зохистой ашиглах хамгаалах талаар бодлого чиглэл боловсруулж, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах.
  • Аялал жуулчлал хөгжүүлэх талаар баримтлах дунд хугацааны стратеги тодорхойлох, бодлого боловсруулах хэрэгжилтийг зохион байгуулах, сурталчилах, бодогын зөвлөгөө өгөх, мэдээлэлээр хангах арга хэмжээ авах

Ажлын утас : 70322293

Хүнс, хөдөө аж ахуй, үйлчилгээний салбарын бодлого зохицуулалт хариуцсан  мэргэжилтэн Т.ЧИНЗОРИГ

Ажлын байрны зорилго : Аймгийн хүнс, хөдөө аж ахуй салбарын болон Жижиг дунд үйлдвэр, үйлчилгээний хөгжлийн стартеги, бодлогыг төлөвлөх, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах

Ажлын байрны  зорилт :

  • Жижиг дунд үйлдвэрлэл, үйлчилгээ хөгжүүлэх стратеги, бодлогыг тодорхойлж, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, ажлын үр дүнд хяналт шинжилгээ хийх
  • Аймгийн хүнс, хөдөө аж ахуй салбарын хөгжлийн чиг хандлагыг тодорхойлох, бодлого боловсруулах, хэрэгжилтэнд хяналт тавих  
  • Дотоод, гадаад мэдээлэл хэрэглэгчдийг хүнс, ХАА, ЖДҮ-ийн мэдээллээр болон мэргэжил арга зүйн зөвлөгөөр хангаж ажиллах

 

 

 

Дэд бүтцийн бодлого, төлөвлөлт хариуцсан мэргэжилтэн

 Ажлын байрны зорилго: Аймгийн дэд бүтцийн стратеги, бодлогыг төлөвлөх, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах

 Ажлын байрны  зорилт:

  • Дэд бүтцийн стратегийн төлөвлөлтийн талаар хөгжлийн хөтөлбөр, бодлого, удирдамж, бодлого боловсруулан таницуулж хэрэгжүүлэхэд нь мэргэжил, аргазүйн зөвлөгөөгөөр хангах , биелэлтэд хяналт тавьж ажиллах.
  • Дэд бүтцийн стратегийн төлөвлөлтийн талаар хөгжлийн хөтөлбөр, бодлого, удирдамж, бодлого боловсруулан таницуулж хэрэгжүүлэхэд нь мэргэжил, аргазүйн зөвлөгөөгөөр хангах , биелэлтэд хяналт тавьж ажиллах.
  • Дэд бүтцийн хөгжлийн талаарх иргэдийн санал санаачлагыг болон түүнд хийгдсэн дүгнэлтийг хэлтсийн даргаар уламжлан шийдвэр гаргах албан байгууллага, албан тушаалтанд танилцуулж хэрэгжүүлэх.
  • Дэд бүтцийн салбарт хэрэгжүүлэх төслийг боловсруулах, сонгон шалгаруулахад мэргэжлийн аргазүйн зөвлөгөө өгөх, зохицуулалт дэмжлэг үйлчилгээ үзүүлэх.

 Эдийн засаг, хөрөнгө оруулалтын бодлого, төлөвлөлт хариуцсан мэргэжилтэн Ж.БАДАМГАРАВ

Ажлын байрны зорилго: Аймаг, орон нутгийн эдийн засгийн хөгжлийн асуудлаар төрийн захиргааны төв байгууллагаас гаргасан шийдвэрийг хэрэгжүүлэх, аймгийн хэмжээнд баримтлах эдийн засгийн хөгжлийн бодлого, хөтөлбөр, төслийг боловсруулж, хэрэгжилтийг зохицуулах, шинжилгээ үнэлгээ хийх үйл ажиллагаа

Ажлын байрны  зорилт :

  • Аймгийн эдийн засгийн өнөөгийн байдлыг тодорхойлж, цаашдын   хөгжлийн чиг хандлага, бодлого стратегийг боловсруулах
  • Аймгийн эдийн засгийг хөгжүүлэх чиглэлээр гаргасан бодлого, хөтөлбөрүүдийг нэгтгэн зохицуулах, судалгаа дүгнэлт хийх 
  • Аймгийн болон салбарын хөрөнгө оруулалтын бодлогыг тодорхойлох, худалдан авах ажиллагааг төлөвлөх, зохион байгуулах, уг үйл ажиллагаанд хяналт тавих
  • Аймаг, орон нутгийн эдийн засгийг хөгжүүлэх талаар төрийн захиргааны төв байгууллагуудаас гаргасан бодлого, хөтөлбөр, шийдвэрийг хэрэгжүүлэх
  • Аймгийн худалдаа, үйлчилгээний салбарын хөгжлийн чиг хандлагыг тодорхойлох бодлого, хөтөлбөр боловсруулж, хэрэгжүүлэх

 Ажлын утас : 70322293

Гадаад харилцаа, төсөл хөтөлбөр, үйлдвэрлэлийн бодлого төлөвлөлт хариуцсан мэргэжилтэн О.ГАНСҮХ

Ажлын байрны зорилго: Аймгийн гадаад харилцаа, төсөл, хөтөлбөр, аж үйлдвэрийн салбарын хөгжлийн стратеги, бодлогыг төлөвлөх, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах

Ажлын байрны зорилт: 

  • Аймгийн гадаад харилцаа, гадаад хамтын ажиллагааг хөгжүүлэн зохион байгуулах, үр дүнг тооцох.
  • Улсын төсөв, гадаадын зээл, тусламжаар хэрэгжиж байгаа төслийн хэрэгжилтэнд хяналт  тавих
  • Аймаг, орон нутгийн хөнгөн  үйлдвэрлэлийг хөгжүүлэх, бодит үр дүнд хүргэх
  • Хариуцсан ажлын чиг үүрэгтэй хамааралтай хууль, тогтоомжийн хэрэгжилт, бусад үүргээ бүрэн биелүүлэх


facebook page
twitter