2018 оныг "Хүүхдийн хөгжил, хамгааллын жил" болгон зарлаж, хүүхдийн эрүүл мэнд, боловсрол, хүмүүжил, өв тэгш хүмүүжлийг олгох ажлыг төлөвлөн хэрэгжүүлж эхэллээ.
Цэргийн штаб

ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН ЗДТГ-ЫН ЦЭРГИЙН ШТАБЫН ДАРГЫН МЭНДЧИЛГЭЭ

 Эрхэм таныг манай аймгийн вэб сайтад зочилж Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын бүтэц бүрэлдэхүүн, ажлын үйл ажиллагаатай танилцаж  байгаад талархал илэрхийлэн энэ өдрийн мэндчилгээг дэвшүүлье.

Манай вэб сайтад зочилсоноор та батлан хамгаалах чиглэлээр гарсан хууль тогтоомжийн талаар мэргэшил арга зүйн  туслалцаа, зөвлөлгөө авахад манай хамт олон нээлттэй байна.

Цэргийн штаб нь 2006 онд шинэчлэн зохион байгуулагдсан 3 орон тоотойгоор ажил үйлчилгээгээ явуулж байна. Цэргийн штабын дарга, цэргийн штабын тоо бүртгэл, эрхэлсэн офицер, цэргийн штабын сургалт, иргэний хамгаалалт хариуцсан офицерууд  гэсэн албан тушаалтайгаар ажил үүргээ гүйцэтгэж байна

Цэргийн штабын үүрэг нь:

Засаг даргын Тамгын газрын цэргийн штаб нь батлан хамгаалах чиглэлээр гарсан хууль тогтоомжийн биелэлтийг орон нутагт хангах ажлыг тайван болон онцгой нөхцлийн үед зохион байгуулах, хэрэгжүүлэх, энэ чиглэлээр аймаг, сумын нутгийн захиргааны байгууллага, аж ахуйн нэгж, иргэдэд мэргэшил арга зүйн удирдлага, туслалцаа үзүүлэх, хяналт тавих үүрэг бүхий цэргийн мэргэжлийн байгууллага мөн.

Штаб нь өөрийн үйл ажиллагаандаа Монгол Улсын үндсэн хууль, холбогдох бусад хууль тогтоомж, Засаг даргын захирамж, цэргийн штабын дүрмийг удирдлага болгоно.

Цэргийн штабын үйл ажиллагаа нь дараахт үндсэн зорилтыг хэрэгжүүлэхэд оршино:

  • Батлан хамгаалах талаарх бодлого, хууль тогтоомж, төрийн цэргийн бодлогыг хэрэгжүүлэх ажлыг орон нутагт зохион байгуулж хуульд заагдсан удирдлага, төлөвөлтийн баримт бичгийг боловсруулах, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж, орон нутгийн хамгаалалтын төлөвлөлт, түүний хэрэгжилтийн үйл ажиллагааг Зэвсэг хүчний Жанжин штабын оролцоотойгоор зохион байгуулахад дэмжлэг үзүүлнэ.
  • Цэргийн үүрэгтэн, бэлтгэл офицеруудын болон техникийн тоо бүртгэл хөтлөх, цэргийн албанд татах, гэрээт цэрэг элсүүлэх, дүйцүүлэх алба хаалгах, дайчилгааны бэлтгэл нөөцийг бэлтгэх, давтан бэлтгэх сургалтыг зохион байгуулна.
  • Үй олноор хөнөөх зэвсэг, хөнөөх хэрэгсэл, цэргийн зориулалттай химийн хорт бодисийн хөнөөл, хордуулалт, тэдгээрийг ашиглан үйлдэгдэж болзошгүй алан хядах ажиллагаанаас сэргийлэх, иргэдийг хамгаалах, аврах, тэмцэх, хор уршгийг арилгах арга ажиллагааанд бүх нийтийг сургаж бэлтгэх арга хэмжээг удирдан зохион байгуулна.

Зорилго: Батлан хамгаалах хууль тогтоомжийн бодлого, шийдвэрийн биелэлтийг орон нутагт хагнах ажлыг тайван болон онцгой нөхцлийн үед зохион байгуулах, хэрэгжилтэнд нь хяналт тавих, цэргийн мэргэжлийн удирдлагаар хангах, байгууллага,  албан тушаалтан, иргэдэд мэргэжил арга зүйн туслалцаа үзүүлэх

Үндсэн зорилт :

  • Батлан хамгаалах хууль тогтоомжийн биелэлтийг аймгийн нутаг дэвсгэрт хангах ажлыг зохион байгуулах
  • Цэргийн дайчилгаа, цэргийн тоо бүртгэл, цэрэг татлагын ажлыг зохион байгуулж, мэргэжлийн удирдлагаар хангах
  • Батлан хамгаалах шинэчлэлтийн бодлого, үйл ажиллагааг орон нутагт сурталчлах
  • Байгууллага, аж ахуйн нэгж, иргэдэд цэргийн мэргэжлийн арга зүйн туслалцаа үзүүлэх
  • Батлан хамгаалах салбарын чиглэлээр гаргасан иргэдийн өргөдөл, гомдлыг холбогдох байгууллагатай хамтран шийдвэрлэх

 

 ЦЭРГИЙН ШТАБЫН ДАРГА, ДЭД ХУРАНДАА Ц.БАТДОРЖ

Ажлын утас : 70322215                     

 

 

 

 

 

 



ТОО БҮРТГЭЛ, НӨХӨН ХАНГАЛТ ХАРИУЦСАН ОФИЦЕР  ХОШУУЧ Б.ӨЛЗИЙБАЯР

Ажлын утас : 70322216           

 

 

 

 

 

 ИРГЭНИЙ ХАМГААЛАЛТЫН СУРГАЛТ ХАРИУЦСАН ОФИЦЕР  ХОШУУЧ Н.ТӨМӨР-ОЧИР

Ажлын утас : 70322216                     

 



facebook page
twitter