Аймгийн ИТХ-аас 2015 оныг "Эрүүл мэндийг дэмжих жил" болгож, жилийн хүрээнд ажлын төлөвлөгөөг батлан хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна. Уг төлөвлөгөө иргэдийн эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх оношлогоо эмчилгээ, нийгмийн эрүүл мэнд, хүүхэд, залуучуудын сургалт мэдээлэл, эмнэлгийн үйлчилгээний чанарыг сайжруулахад чиглэнэ.
Улсын бүртгэлийн хэлтэс

УБЕГазраас баталсан орон тооны дагуу удирдлага, захиргааны ажилтан - 3,   тасгийн дарга - улсын ахлах бүртгэгч - 2,  улсын бүртгэгч - 8,  архивч - 2,  хяналтын улсын байцаагч - 1, гэрээт буюу туслах ажилтан-4 гэсэн орон тоотойгоор үйл ажиллагаагаа явуулж байна.

УБЕГазрын Тамгын газартай тохиролцсоны дагуу Иргэний бүртгэлийн тасагт 2 гэрээт ажилтныг 2010 оны 04 сараас эхлэн, 2010 оны 7 дугаар сарын 1 нээс Монгол Улсын иргэний шинэчилсэн бүртгэлийн ажил эхэлж байгаатай холбогдуулан 21 гэрээт ажилтаныг гэрээний үндсэн дээр хамтран ажиллаж, шинэчилсэн бүртгэлд зохих үүргийг гүйцэтгэн 2010 оны 11 дүгээр сарын 10 наар гэрээг дуусгавар болгож чөлөөлөгдөж, 3 гэрээт ажилтан иргэний баримтын архивт ажиллуулахаар гэрээг сунгасан байна. Хэлтсийн дарга УБЕГазрын даргатай Ерөнхий менежерийн гэрээг байгуулан,  бүтээгдэхүүн нийлүүлэлтийг хангах 2010 оны үйл ажиллагааны төлөвлөгөөг УБЕГазрын даргаар батлуулан, хэрэгжилтийг ханган ажиллаж байна. 2 тасгийн даргатай менежерийн гэрээг байгуулан, улсын бүртгэгч, хяналтын улсын байцаагч нартай төрийн албан хаагчийн үр дүнгийн гэрээг байгуулан баталгаажуулж, биелэлтийг тооцон хагас бүтэн жилээр тооцон дүгнэж ажиллаж байна. ИБТасаг ажилтнуудын ажлын байрны тодорхойлолтод өөрчлөлт оруулан, баталгаажуулж 3 сарын 1-нээс улсын бүртгэгч нарыг шинэчилсэн ажлын байрны тодорхойлолтоор ажиллуулж эхлээд байна.

         Улсын бүртгэлийн ерөнхий хууль болон бүртгэлийн бусад хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах, тэдгээрийг мөрдүүлэх ажлыг зохион байгуулж, иргэд олон нийтэд сурталчилах, мэдээлэх ажлыг хэвлэл, мэдээллийн байгууллагуудтай гэрээний үндсэн дээр хамтран зохион байгуулж эхлээд байна.

УИХурлын 2009 оны « Иргэний шинэчилсэн бүртгэл явуулах тухай» 100 дугаар тогтоол, Засгийн газрын 2010 оны 3 дугаар тогтоол, Улсын бүртгэлийн Ерөнхий газрын даргын 2010 оны 315 дугаар тушаалыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд  2010 оны 7 дугаар сарын 5 наас аймгийн хэмжээнд Монгол Улсын иргэний шинэчилсэн бүртгэлийн ажлыг зохион байгуулж явуулах аймаг, сумын бүрэлдэхүүний сургалтыг зохион байгуулж, 19 сумын бүртгэлийн ажилтан, 24 гэрээт ажилтаныг 3 өдөр дадлагажуулан аймгийн төвийн Арвайхээр суманд ажиллуулж, 7 дугаар сарын 7 ноос 19 суманд бүртгэлийн ажлыг зэрэг эхлэн явуулж байна. 12 дугаар сарын 20-ны  байдлаар иргэний шинэчилсэн бүртгэлд 69785  хүн хамрагдаж 94,1 хувьтай, 16-аас доош насны хүүхэд 32100 хамрагдаж 85,0  хувьтай байна. Шинэчилсэн бүртгэлийн ажилтай холбогдуулан ИБТасгаас иргэдэд үйлчлэх үйлчилгээний цагийг уртасган, ажиллах ажилтануудын ажлын цагийг зохицуулах, Арвайхээр, Уянга  сумын ажлын ачааллыг багасгах зорилгоор хүн ам багатай сумын бүртгэлийн ажилтаныг Арвайхээр, Уянга  сумын багийн төвүүдэд ажиллуулах асуудлыг хэлтсийн даргын тушаал гарган зохицуулж ажилласан байна.Иргэний шинэчилсэн бүртгэлийн ажлын хүрээнд хуулийн дагуу аймгийн Тагнуулын хэлтэс, Цагдаагийн байгууллага, сумын Засаг даргын тамгын газартай хамтран ажилласан байна

 Улсын бүртгэлийн хэлтсээс  иргэдэд «Нээлттэй хаалганы өдөр»-ийг сар тутмын 2 дахь долоо хоногт зохион байгуулж явуулж байна. Улсын бүртгэлийн хэлтсийн иргэний бүртгэлийн тасгаас нийтдээ 3487 иргэнд үйлчилгээ үзүүлсэнээс архивын лавлагаагаар 2161, баримт бичгээ үрэгдүүлсэн, шилжилт хөдөлгөөний бүртгэлээр нийтдээ 1195  иргэнд эрх зүйн зөвлөгөө өгч, 131 иргэнд иргэний үнэмлэх олголтын материал бүрдүүлэлт хийсэн байна. Арвайхээр сумын бүртгэлийн ажилтан, багийн Засаг дарга нар бүрэлдэхүүнээр ажиллаж иргэний үнэмлэх олголтын анкет олгох, иргэнд төрөлтийн гэрчилгээ нөхөн олгох,  хаягийн хөдөлгөөн бүртгэл хийх зэрэг ажлыг гүйцэтгэж нийтдээ 2603 иргэнд үйлчилгээ үзүүлсэн байна. Бусад сумдын бүртгэлийн ажилтнууд «Иргэний баримт бичгийн зөрчил арилгах сарын аян»-ы хүрээнд айл өрхөөр орж, иргэдийн баримт бичгийн тулгалт хийх зөрчил арилгах, иргэдийг шинэчилсэн бүртгэлд бүртгэх ажлуудыг зохион байгуулж ажилласан байна.Иргэний шинэчилсэн бүртгэлийн ажлын хүрээнд сумын бүртгэлийн ажилтанууд долоо хоног бүрийн хагас сайнд ажиллаж, иргэдийг шинэчилсэн бүртгэлд хамруулах ажлыг гүйцэтгэсэн байна.

Иргэний бүртгэлийн тасаг утас 22606

Хөрөнгийн бүртгэлийн тасаг 22461

Хэлтсийн дарга 22937



facebook page
twitter