2018 оныг "Хүүхдийн хөгжил, хамгааллын жил" болгон зарлаж, хүүхдийн эрүүл мэнд, боловсрол, хүмүүжил, өв тэгш хүмүүжлийг олгох ажлыг төлөвлөн хэрэгжүүлж эхэллээ.
Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтэс

             Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтсийн дарга Т.ҮРЖИНПҮРЭВ

  • Аймгийн ЗДТГ-ын Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтсийн мэргэжилтнүүдийн ажлын байрны тодорхойлолтыг шинэчлэн батлуулах
  • Үр дүнгийн гэрээг заавар журмын дагуу байгуулан, гэрээний биелэлтийг үнэлж дүгнэх
  • Аймгийн ЗДТГ-ын Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтсийн мэргэжилтнүүдийн мэдлэг ур чадварыг дээшлүүлэх, ажлын идэвхи санаачилгыг өрнүүлэх, холбогдох эрх зүйн акт, бодлогын баримт бичгүүдийн мэдээ, тайлангийн чанар, үр дүнд хяналт тавьж хэлтсийн үйл ажиллагааг хэвийн явуулах өдөр тутмын үйл ажиллагааг удирдлагаар хангаж ажиллах
  • Байгууллагын үйл ажиллагаанд дотоод аудитхийх үйл ажиллагааг зохион байгуулж, дүгнэлт, зөвлөмж гаргах
  • Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчид, Засаг даргын зөвлөлийн хурлаар асуудал оруулан хэлэлцүүлэх
  • Аймгийн ЗДТГ-ын хяналт-шинжилгээ, үнэлгээний нэгдсэн тайлан гаргах хуваарийг батлуулан, тайланг нэгтгэн хүргүүлэх
  • Аймгийн эдийн засгийг 2014-2024онд хөгжүүлэх бодлогын баримт бичгийн хэрэгжилтэд хяналт- шинжилгээ хийж, үр дүнгүнэлэх
  • Аймгийн Засаг даргын дэргэдэх хэлтэс, агентлаг, сумдын Засаг дарга, ЗДТГ-ын үйл ажиллагаанд явцын болон иж бүрэн ХШҮ хийж, сургалт зохион байгуулах
  • Хяналт шинжилгээ, үнэлгээний ажлыг ерөнхий арга зүйгээр хангах

Ажлын утас : 70323565

 

Хяналт- шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтсийн ахлах мэргэжилтэн  Б.БУНДМАА

 Ажлын байрны зорилго :  Хяналт-шинжилгээ, үнэлгээний албаны үйл ажиллагааны өдөр тутмын удирдлага, зохион байгуулалтыг хариуцан, хууль тогтоомж, шийдвэр, бодлого, хөтөлбөр, төслийн хэрэгжилтийн явц, үр дүнгийн үр дагвар, үр нөлөөг үнэлэн, аймгийн Засаг даргын дэргэдэх агентлаг, сумдын Засаг дарга, ЗДТГазар, баг, төсвийн байгууллагуудын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ хийж, үйл ажиллагааг сайжруулахад чиглэсэн бодлогын зөвлөгөө, дэмжлэгээр хангаж, үр нөлөөг дээшлүүлэх 

Ажлын байрны  зорилт :

  • Хяналт-шинжилгээ, үнэлгээний албаны үйл ажиллагааг өдөр тутмын удирдлага, зохион байгуулалтаар хангаж, хяналт-шинжилгээ, үнэлгээний чиглэлээр мэргэшүүлэх
  • Хууль тогтоомж, шийдвэр, бодлого, хөтөлбөр, төслийн аймаг, орон нутагт холбогдолтой зорилт, арга хэмжээний хэрэгжилтийн явцад хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж, бодлогын зөвлөгөө, мэдээллээр хангах үйлчилгээ үзүүлэх
  • Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, түүнийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний хэрэгжилтийн явцад хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж, бодлогын зөвлөгөө мэдээллээр хангах үйлчилгээ үзүүлэх
  • Аймгийн ЗДТГ-ын хэлтэс, Засаг даргын дэргэдэх агентлаг, сумдын Засаг дарга, ЗДТГ-ын үйл ажиллагаанд явцын болон иж бүрэн хяналт-шинжилгээ хийж, үнэлгээний дүнг аймгийн Засаг даргын зөвлөлийн хуралд танилцуулах
  • Байгууллагын дотоод хяналт, шалгалтын үйл ажиллагааны  хэрэгжилтийн явцад хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх 
  • Хяналт-шинжилгээ, үнэлгээг хийх үйл ажиллагааг боловсронгуй болгох талаар санал санаачилга гаргах, арга зүйн зөвлөгөө өгөх, сургалт зохион байгуулахад дэмжлэг үзүүлэх

 Ажлын утас : 70323358

налт- шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтсийн мэргэжилтэн  Л.ИШХАНД

Ажлын байрны зорилго: Бодлого, хөтөлбөр, төсөл, аймгийн ИТХ-ын тогтоол, аймгийн Засаг даргын дэргэдэх агентлаг, сумдын Засаг дарга, ЗДТГ-ын үйл ажиллагааны хэрэгжилтийн үр дүнд хяналт-шинжилгээ хийж, үр дүнг үнэлэх, бодлогын зөвлөгөөгөөр хангаж, үр нөлөөг дээшлүүлэх 

Ажлын байрны  зорилт :

  • Монгол улсын Засгийн газрын үйл  ажиллагааны хөтөлбөрийн аймаг, орон нутагт хамааралтай зорилт, арга хэмжээний хэрэгжилтийн явц, үр дүнд хяналт-шинжилгээ хийж, үнэлгээ өгч, бодлогын зөвлөгөө мэдээллээр хангах 
  • Үндэсний хөтөлбөр, төсөл, улсын төсөв болон гадаадын зээл тусламжийн хөрөнгөөр хэрэгжүүлж байгаа төслүүдийн хэрэгжилт, аймгийн дэд хөтөлбөрийн хэрэгжилтэнд хяналт-шинжилгээ хийж,  үр дүнг үнэлэх, мэдээлж тайлагнах, бодлогын зөвлөгөө мэдээллээр хангах
  • Аймгийн ИТХурал, Засаг даргын шийдвэрийн хэрэгжилтэнд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж үр нөлөө үр дагварыг үнэлэн, тайлагнах, мэдээлэх 
  • Аймгийн ЗДТГазрын хэлтэс, Засаг даргын дэргэдэх агентлаг, сумдын ЗДТГ-ын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ хийж, үнэлэлт өгч, дүгнэлт гаргах, мэдээлэх, тайлагнах, тэдэнд мэргэшил, арга зүйн туслалцаа, дэмжлэг үзүүлэх үйл ажиллагаа.

 Ажлын утас : 70323358

налт- шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтсийн мэргэжилтэн  Ж.ОТГОНБААТАР

  • “Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал 2030” бодлогын хэрэгжилтэд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж, тайлагнах
  • Үндэсний хөтөлбөр, төсөл, аймгийн хөтөлбөрийн хэрэгжилтэд хяналт-шинжилгээ хийж, үр дүнг холбогдох яамдад тайлагнах
  • Аймгийн ИТХ-ын тогтоолболон Засаг даргын шийдвэрийн хэрэгжилтэд хяналт-шинжилгээ хийж, үр дүнг тайлагнах
  •  Аймгийн Засаг даргын дэргэдэх агентлаг, сумдын Засаг дарга, ЗДТГ-ын үйл ажиллагаанд явцын болон иж бүрэн ХШҮ хийж, сургалт зохион байгуулах
  • Холбогдох байгууллагуудыг арга зүйгээр хангаж, зөвлөмж хүргүүлэх
  • Хэлтсийн холбогдох бичиг баримтыг архивлах, цэгцлэх

 

 Ажлын утас : 70323358



facebook page
twitter