2018 оныг "Хүүхдийн хөгжил, хамгааллын жил" болгон зарлаж, хүүхдийн эрүүл мэнд, боловсрол, хүмүүжил, өв тэгш хүмүүжлийг олгох ажлыг төлөвлөн хэрэгжүүлж эхэллээ.
Нийгмийн бодлогын хэлтэс

НИЙГМИЙН БОДЛОГЫН ХЭЛТСИЙН ДАРГА Б.МӨНХЖАРГАЛ

Ажлын байрны зорилго: Аймгийн нийгмийн салбарын үйл ажиллагааг тасралтгүй, боловсронгуй болгох чиглэлээр бодлогын баримт бичиг, удирдлага зохицуулалт, дэмжлэг, зөвөлгөөгөөр хангах

Ажлын байрны үндсэн зорилт :

  • Нийгмийн салбарын хөгжлийн стратеги бодлогохөтөлбөр, төсөл,  төлөвлөх,  боловсруулах, зөвөлгөө, дэмжлэгээр хангах, хэрэгжилтийг зохион байгуулах, зохицуулах, хяналт-шинжилгээ үнэлгээ хийх
  • Ажилгүйдэл, ядуурлыг орон нутгийн түвшинд бууруулах бодлогыг оновчтой төлөвлөх, хэрэгжүүлэх
  • Нийгмийн салбарын төрийн төв байгууллагын сайдын  аймгийн Засаг даргатай байгуулсан санхүүжилт, бүтээгдэхүүн нийлүүлэлтийн гэрээ, аймгийн нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх жил бүрийн  үндсэн чиглэлийн хэрэгжилтийг зохион байгуулах
  • Нийгмийн хөгжлийн үндсэн үзүүлэлтүүдээр мэдээллийн сан бүрдүүлж түүнд судалгаа дүгнэлт гаргах

 Ажлын утас : 70323071

 

Боловсрол, соёл, урлаг, спортын салбарын бодлого зохицуулалт хариуцсан ахлах мэргэжилтэн С.ДОЛГОРСҮРЭН

Ажлын байрны зорилго: Аймгийн боловсрол,  соёлын бодлогын хувилбар боловсруулах, хэрэгжилтийг зохион байгуулах, хэрэгжилтэнд хяналт шинжилгээ хийж, үр дүнг үнэлэх үйл ажиллагааг мэргэжил арга зүйн зөвлөгөөгөөр хангах, мэдээллээр үйлчлэх 

Ажлын байрны зорилт :

  • Монгол Улсын хууль, тогтоол, шийдвэр, МУ-ын Засгийн газар, Аймгийн ИТХ, Засаг даргын боловсрол, соёлын талаар гарсан шийдвэрүүдийн лавлагаатай болж, үйл ажиллагаандаа ашиглах
  • Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, эдийн засаг нийгмийн хөгжлийн үндсэн чиглэлд тусгагдсан боловсрол, соёлын талаарх үйл ажиллагааны хэрэгжилтэнд хяналт-шинжилгээ хийх, үнэлгээ өгөх, дүгнэх, тооцох, тайлагнах, үйл ажиллагааг хэрэгжүүлэх арга зүйгээр хангах
  • Аймгийн боловсрол, соёлын байгууллагын удирдлага, зохион байгуулалт, үйл ажиллагааг боловсронгуй болгох, үйлчилгээний чанар хүртээмж, үр дүн, үр нөлөөг дээшлүүлэх талаар судалж, зохих арга хэмжээ авах
  • Аймгийн боловсрол, соёлын чиглэлээр Засаг дарга, ЗДТГ-ын дарга, НХХ-ийн дарга, холбогдох байгууллага, албан тушаалтныг шаардлагатай мэдээлэл, мэргэшлийн зөвөлгөөгөөр хангах
  • Аймгийн боловсрол, соёлын байгууллагуудын үйл ажиллагаа, тус салбарт ажиллагсдын талаар суурь судалгаатай байж, байнга баяжуулж ажиллах

 Ажлын утас : 70323086

 

 Эрүүл мэндийн салбарын бодлого зохицуулалт хариуцсан мэргэжилтэн Р.НАРАНЦЭЦЭГ

Ажлын байрны зорилго: Нийгмийн болон хүн амын эрүүл мэндийн талаархи хууль тогтоомж, Засгийн газар, аймгийн ИТХ,Засаг даргын бодлого зорилтыг тодорхойлох, хэрэгжилтийг зохион байгуулах, үйл ажиллагаанд бодлогын зөвлөгөө өгөх, шийдвэрийн төсөл боловсруулах, судалгаа хийх, мэдээлэл, арга зүйгээр хангах, хэрэгжилтэд ХШ хийж, үр дүнг үнэлэх, мэдээлэх

Ажлын байрны зорилт :

  • Эрүүл мэнд, биеийн тамир, спортын талаархи Монгол Улсын хууль тогтоомж, Засгийн газар, аймгийн ИТХ, Засаг даргын тогтоол, шийдвэр, стратеги, үндэсний болон дэд хөтөлбөрүүдийн бодлогын зорилтуудын хэрэгжилтийг зохион байгуулах, хяналт шинжилгээ хийх, үр дүнг үнэлэх, мэдээлэх
  • Эрүүл мэнд, биеийн тамир, спортын байгууллагын  удирдлага, зохион байгуулалтыг боловсронгуй  болгох, үйлчилгээний чанар, хүртээмж үр дүн, үр нөлөөг дээшлүүлэх талаар судалгаа хийж, бодлого шийдвэр  боловсруулан хэрэгжилтийг зохион байгуулах
  • Аймгийн эрүүл мэнд, биеийн тамир спортын үндсэн үзүүлэлтүүд, хүний нөөц, материалаг орчин, тоног төхөөрөмжийн  хангалтын талаар мэдээллийн сан бүрдүүлж, аймгийн Засаг дарга холбогдох байгууллага албан тушаалтан,  хэрэглэгчдийг шаардлагатай мэдээлэл, мэргэшлийн зөвлөгөөгөөр хангах

Ажлын утас : 70323086



facebook page
twitter