2018 оныг "Хүүхдийн хөгжил, хамгааллын жил" болгон зарлаж, хүүхдийн эрүүл мэнд, боловсрол, хүмүүжил, өв тэгш хүмүүжлийг олгох ажлыг төлөвлөн хэрэгжүүлж эхэллээ.
Хууль, эрх зүйн хэлтэс

Хууль, эрх зүйн хэлтсийн дарга А.ОТГОНЦЭЦЭГ

Ажлын байрны  зорилго : Хууль дээдлэх ёсыг байгууллага иргэн  бүрт төлөвшүүлэн нутгийн захиргааны байгууллагуудын үйл ажиллагааны эрх зүйн үндэслэлийг хангах

Ажлын байрны үндсэн зорилт :

  • Нутгийн захиргааны байгууллагуудын эрх зүйн шийдвэрийн хууль зүйн үндэслэлийг хангуулах
  • Хууль хяналтын байгууллагуудтай харилцан ажиллах
  • Хууль тогтоомжийн системчлэл, сургалт, сурталчилгаа
  • Хууль зүй, дотоод хэргийн сайд болон Аймгийн Засаг даргын хооронд байгуулсан гэрээ, Аймгийн нийгэм эдийн засгийг хөгжүүлэх жил бүрийн үндсэн чиглэлийн хэрэгжилтийг зохион байгуулах.

Ажлын утас : 70323071

 

 

Архивын тасгийн дарга Ц.Нэргүй

Ажлын байрны  зорилго: Архив, албан хэргийн ажилд шинэ менежмент, шинэ технологи нэвтрүүлэх замаар байгууллага, иргэдийн хэрэгцээ шаардлагад нийцсэн мэдээллийн сан бий болгож , лавлагаа мэдээллээр хангах

 Ажлын байрны үндсэн зорилт :

  • Аймгийн хэмжээнд архив, албан хэрэг хөтлөлтийн талаарх хууль, тогтоомж, журам заавар стандартын хэрэгжилтийг зохион байгуулах
  • Архивын хадгаламжийн сангийн хадгалалт, хамгаалалтын найдвартай нөхцлийг бүрдүүлэх
  • Сан хөмрөгийн баримтын нөхөн бүрдүүлэлт ашиглалтыг сайжруулж, байгууллага, иргэдэд лавлагаа, мэдээлэлээр үйлчлэх
  • Архивын өв санг судлах, сурталчлах

Ажлын утас : 70322261

 

 Хүний эрх, авилга, ашиг сонирхолын зөрчлийн асуудал хариуцсан мэргэжилтэн  Д.МӨНХЦЭЦЭГ

Ажлын байрны  зорилго : Нутгийн захиргааны байгууллагаас байгууллага, иргэдийг хүчин төгөлдөр хууль, тогтоомжийн лавлагаа, мэдээллээр чанартай үйлчлэх нөхцлийг бүрдүүлэх 

Ажлын байрны үндсэн зорилт :

  • Хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуулиуд, УИХ, Засгийн газрын тогтоол, Ерөнхийлөгчийн зарлиг, Ерөнхий сайдын захирамж, яам, агентлагын даргын тушаал, аймгийн Засаг даргаас батлан гаргасан эрх зүйн актаар  хууль, тогтоомжийн бүртгэл лавламжийн санг бүрдүүлж, өөрчлөлт хөдөлгөөнийг хийж, түүнээс иргэд, байгууллагыг лавлагаа мэдээллээр хангах, энэ чиглэлийн ажлаар сумдын ЗДТГ-ыг удирдах
  • Эрх бүхий субьектүүдийн зүгээс шийдвэр гарган аймгийн хэмжээнд мөрдүүлж байгаа нийтээр дагаж мөрдөх актуудын  эрх зүйн үндэслэлийг хангах
  • Зарим агентлагийн даргын тушаал, сумдын Засаг даргын захирамжийн эрх зүйн үндэслэлийг хянах.
  • Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн эрхийг хамгаалах ажлыг орон нутагт хариуцан зохион байгуулах
  • Нутгийн захиргааны байгууллагад сүм, хийдийн болон оюуны өмчийн  асуудлыг хариуцан зохион байгуулах

 Ажлын утас : 70323087

Хууль эрх зүйн сургалт сурталчилгааны асуудал хариуцсан мэргэжилтэн З.НАЦАГНЯМ

Ажлын байрны зорилго : Нутаг дэвсгэрийн хэмжээнд хууль тогтоомжийн  хэрэгжилтийг хангах замаар хүний эрх, эрх чөлөөг хангуулах.

Ажлын байрны үндсэн зорилт :

  • Хүний эрхийн асуудлаар нутгийн захиргааны болон төрийн бус байгууллагаас зохион байгуулж байгаа үйл ажиллагааг аймгийн хэмжээнд уялдуулан зохицуулах.
  • Сумдын Засаг даргаас гаргаж буй шийдвэр, Аймгийн Засаг даргын дэргэдэх агентлагаас гарч буй эрх зүйн акт нэг бүрийн хууль зүйн үндэслэлийг хянах.
  • Авлигатай тэмцэх ажлыг аймгийн хэмжээнд хариуцан ажиллах.
  • Аймгийн Засаг даргаас олгогдох аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн үйл ажиллагаанд хяналт тавих ажлыг зохион байгуулах.
  • Орон нутгийн хэмжээнд зарим хуулийн хэрэгжилтийн байдлыг шалгаж, зааварлан, үнэлгээ хийж дүгнэлт гаргах

 Ажлын утас: 70323087

Хууль тогтоомжийн лавлагаа, мэдээлэл, тусгай зөвшөөрөл хариуцсан мэргэжилтэн Б.АНХБИЛЭГ

Ажлын байрны зорилго: Аймгийн хэмжээнд хууль, эрх зүйн сургалт, сурталчилгааг боловсронгуй болгож, аймгийн эрх зүйн туслалцааны төвийн үйл ажиллагааг тогтмолжуулах

Ажлын байрны үндсэн зорилт :

  • Аймгийн Эрх зүйн туслалцааны төвийн үйл ажиллагааг иргэдэд нээлттэй болгож, хууль эрх зүйн зөвлөгөө өгөх, мэдээллээр хангах төв болгох
  • Хууль эрх зүйн сургалт, сурталчилгааны ажлыг аймгийн хэмжээнд хариуцан зохион байгуулах
  • Сумдын Засаг дарга, агентлагийн даргаас гаргаж буй шийдвэр, эрх зүйн акт нэг бүрийн хууль зүйн үндэслэлийг хянаж, зөрчил дутагдлыг арилгуулах арга хэмжээ авах
  • Орон нутгийн хэмжээнд зарим хуулийн хэрэгжилтийн байдлыг шалгаж зааварлан, үнэлгээ хийж дүгнэлт гаргах
  • Шүүхийн болон захиргааны журмаар хураагдсан эд зүйлийг шийдвэрлэх үүрэг бүхий орон тооны бус захиргааны зөвлөлийн үйл ажиллагааг зохион байгуулах
  • Нотариатчийн үүрэг гүйцэтгэгчдийг арга зүйн зөвлөмжөөр хангах ажлыг зохион байгуулах

Ажлын утас : 70322261

Архивын тасгийн сан хөмрөгч  Х.МАЙНЦЭЦЭГ

Ажлын байрны зорилго : Архивын баримтын хадгалалт,хамгаалалт ашиглалтыг боловсронгуй болгох замаар байгууллага, иргэдийн хэрэгцээ шаардлагад нийцсэн мэдээллийн сан бий болгож, лавлагаа мэдээллээр хангах.

Ажлын байрны үндсэн зорилт :

  • Архивын сан хөмрөгийн хадгалалт,бүрэн бүтэн,аюулгүй байдлыг хариуцах.
  • Архивын өв санг иргэдэд ашиглуулж, лавлагаа мэдээллээр хангах.
  • Сан хөмрөгөө нөхөн бүрдүүлэх.
  • Архивын тоо бүртгэлийн баримт бичгийг хөтлөх

 Ажлын утас: 70322261

 

 

Архивын тасгийн гэрээт ажилтнууд

Лавлагааны архивч 

   
Д.Насанхүү О.Дуламсүрэн    

Ажлын байрны зорилго:  Байгууллага иргэдийн хүсэлтээр архивын баримтаар лавлагаа мэдээллээр хөнгөн шуурхай үйлчлэх.

Ажлын байрны үндсэн зорилт:

1.Архивын баримтын хадгалалт хамгаалалт ашиглалтыг сайжруулах

  • Байгууллага, иргэдийн хүсэлтийн дагуу архивын лавлага, хуулбар олгох

3.Архивын ажилтны мэдлэг, мэргэшлийг дээшлүүлэх талаар зохиож  буй арга хэмжээнд оролцох

4.Иргэдэд үзүүлэх архивын үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах

 

                                            Архивчид

   
Б.Сонинбаяр   Б.Хоролсан  

Ажлын байрны зорилго:  Монгол улсын Архивын тухай хууль бусад холбогдох хууль тогтоомж дүрэм зааврын дагуу  хадгаламжийн сан дах баримтад  иж  бүрэн нягтлан шалгалт хийж, цахим мэдээллийн сан үүсгэх, хадгалалт, хамгаалалт,ашиглалтыг сайжруулах

Ажлын байрны үндсэн зорилт:

1.Хадгаламжийн сан дах баримтад иж бүрэн нягтлан шалгалт хийх

2. Архивын  баримтын эрэлт хайлт, тоо бүртгэл, мэдээллийн программ хангамжийн хэвийн үйл ажиллагааг хангаж ажиллах

3. Архивын баримтын агуулга, бүрэлдэхүүн тоо хэмжээний талаарх хоёрдогч мэдээллийг өгөгдлийн санд оруулах

4. Цахим архив, мэдээллийн сан үүсгэх

5.Архивын мэдээллийн систем, цахим мэдээллийн аюулгүй байдал, нууцлалыг хангах



facebook page
twitter