2018 оныг "Хүүхдийн хөгжил, хамгааллын жил" болгон зарлаж, хүүхдийн эрүүл мэнд, боловсрол, хүмүүжил, өв тэгш хүмүүжлийг олгох ажлыг төлөвлөн хэрэгжүүлж эхэллээ.
Санхүү, төрийн сангийн хэлтэс

1930 онд хуралдсан БНМАУ-ын YI их хурлаас тус улсын нутаг дэвсгэрийг газар зүй, эдийн засгийн талаар ангилж, орон нутгийн засаг захиргааны хуучин зохион байгуулалтыг өөрчлөн 13 аймгийг шинээр байгуулах шийдвэр гарган, түүний үндсэн дээр Өвөрхангай аймаг БНМАУ-ын Бага Хурлын Тэргүүлэгчдийн 1931 оны 2 дугаар сарын 07-ны өдрийн тогтоолоор анх байгуулагджээ. Өвөрхангай аймгийн анхдугаар Их Хурлыг 1931 оны 06 дугаар сарын 21-нд хийж аймгийн яамыг байгуулж, яам нь ерөнхий хэлтэс, сангийн хэлтэс, цэргийн хэлтэс, соёл, боловсролын хэлтсүүдтэй байжээ.

Аймгийн  Санхүүгийн хэлтэс нь байгуулагдсан цагаас өнөөг хүртэл  эдийн засаг, төсөв, мөнгө-санхүүгийн талаархи төрийн бодлого, шийдвэрийг хэрэгжүүлж ирлээ.

Тус хэлтэс нь эдүгээ  Санхүү, төрийн сангийн хэлтэс болж аймгийн төсвийн төлөвлөлт, бүрдүүлэлт, хуваарилалт, төрийн сангийн зарлага санхүүжилтийг гүйцэтгэх, төсөв, санхүүгийн үйл ажиллагаанд эдийн засгийн шинжилгээ, үнэлгээ хийх ажлыг зохион байгуулах, татварын орлогын төлөвлөлт, татвар хураалтын ажлыг зохион байгуулах, нийгмийн даатгал, хөрөнгө оруулалт, зээлийн бодлого, төлөвлөлт, зохицуулалт, төсвийн байгууллага, аж ахуйн нэгжийн санхүү, нягтлан бодох бүртгэлийн үйл ажиллагаа, Засаг даргын дэргэдэх агентлагуудын төсөв, санхүүгийн орлого, зарлагын үйл ажиллагаанд байнгын хяналт тавих, төрийн болон орон нутгийн өмчийн хадгалалт, хамгаалалтанд бүртгэлээр тавих хяналтыг хэрэгжүүлэх, эрх бүхий байгууллагын шийдвэрээр өмчийг ашиглах, зарцуулах, шилжүүлэх зэрэг үйл ажиллагааг зохион байгуулах, хяналт тавих чиг үүрэгтэйгээр ажиллаж байна.

Санхүү, төрийн сангийн хэлтэс нь хэлтсийн дарга, ерөнхий нягтлан бодогч, төсвийн мэргэжилтэн, бүртгэлийн мэргэжилтэн, төрийн болон орон нутгийн өмчийн мэргэжилтэн, төрийн сангийн мэргэжилтэн 3 нийт 8 хүний бүрэлдэхүүнтэйгээр ажиллаж байна.

САНХҮҮ, ТӨРИЙН САНГИЙН ХЭЛТЭС ДАРГА  Д. НЭМЭХБАЯР

Ажлын байрны зорилго: Төсвийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах, дунд хугацааны төсвийн төсөл боловсруулах,төлөвлөх,дүн шинжилгээ хийх,бодлогын зөвлөгөө өгөх,төсвийн гүйцэтгэлийн хяналтыг сайжруулах, удирдлагыг мэдээллээр хангах, сумдын Засаг даргын Тамгын газрын Санхүүгийн алба болон хэлтсийн ажилтнуудыг мэргэжил арга зүйн удирдлагаар хангаж удирдан чиглүүлэх.

Ажлын байрны  зорилт :

  • Аймгийн Засаг даргын эдийн засгийн асуудлын хүрээнд бодлого, стратегийн шийдвэр гэргэх, хэрэгжүүлэх үйл ажиллагааг хангах, зохицуулахад шаардлагатай мэдээллийг боловсруулах, мэргэжлийн зөвөлгөө өгөх, мэдээллээр хангах, шийдвэрийн биелэлтийг хангуулах, хяналт тавьж ажиллах
  • Аймгийн хэмжээнд улс, орон нутгийн  төсвийн орлого, зарлагын санхүүжилтын удирдлагыг хэрэгжүүлэх
  • Төсөв, санхүүгийн үйл ажиллагаанд эдийн засгийн шинжилгээ, үнэлгээ хийх ажлыг зохион байгуулах, бодлогын зөвлөгөө , дэмжлэгээр хангах
  • Хэлтсийн өдөр тутмын үйл ажиллагааг мэргэшил, арга зүйн удирдлага, зохицуулалтаар хангаж, бусад бүрэн эрхийг хэрэгжүүлэх

Ажлын утас : 70322562

Аймгийн төсвийн  ерөнхий нягтлан бодогч Ч.БОЛОРМАА

Ажлын байрны зорилго: Төсвийн ерөнхийлөн захирагчийн төсвийн орлогын бүрдүүлэлт, хувиарлалт, төрийн сангийн зарлага, санхүүжилт, тайлагналыг гүйцэтгэх, төрийн сангийн дотоод үйл ажиллагаа, Засгийн газрын удирдлага мэдээллийн системд, нягтлан бодох бүртгэлийн үйл ажиллагааг удирдан хэрэгжүүлэх, үйл ажиллагааг зохион байгуулах.

Ажлын байрны үндсэн зорилт :

  • Төрийн сангийн өдөр тутмын төлбөр тооцооны үйл ажиллагааг удирдан зохион байгуулах,төрийн сангийн үйлчилгээг орон нутагт тасралтгүй хэвийн явуулах
  • Төрийн сангийн бэлэн мөнгөний удирдлагыг хэрэгжүүлэх, төсвийн байгууллагын дансны орлого,зарлагын гүйлгээг бүртгэх,гүйлгээ хийх,шалгах,хянан баталгаажуулах,гүйлгээний баримтын мэдээллийг гаргаж өгөх
  • Улс, орон нутгийн орлого, зарлагын мэдээг хүлээн авч бүртгэх,тайлганах, нэгтгэх, аймаг,яаманд дамжуулах, өр, авлага, дансны үлдэгдлийн судалгааг гаргах
  • Аймгийн улс, орон нутгийн төсвийн гүйцэтгэлийг тайлагнах, санхүүгийн тайлангийн нэгтгэл гаргах,нэгтгэсэн болон улс,орон нутгийн төсвийн тайлагналд аудитын дүгнэлт гаргуулах
  •  Сумдын төрийн сан болон төсөвт байгууллагын нягтлан бодогчдод нягтлан бодох бүртгэлийн болон тайлагналын олон улсын  стандартыг  хэрэгжүүлэхэд арга зүйн болон мэдээллээр хангах, заавар завлөлгөө өгөх,шалгах, тайланд дүн шинжилгээ хийх

 Ажлын утас : 70322244

Орлогын мэргэжилтэн Т.ЭРДЭНЭСҮРЭН

Ажлын байрны зорилгоАймгийн жил бүрийн төсвийн орлогын төсөл боловсруулах,төсвийн орлогыг бүрдүүлэх,татварын бааз суурийг өргөтгөх,төсвийн орлого бүрдүүлэлтэнд хяналт тавих,судалгаа,дүн шинжилгээ хийх,холбогдох зөвлөмж мэдээллээр хангахад оршино.

Ажлын байрны їндсэн зорилт:

  • Татварын орлогыг тєлєвлєх,боловсруулах,тєсвийн тєслийг Сангийн яаманд тушаах болон аймгийн ИТХ-аар орлогын тєлєвлєгєєний тєслийг оруулж батлуулах.
  • Тєсєвт байгууллагын єєрийн орлогын тєлєвлєгєєний биелэлтэнд хяналт тавих.
  • Татварын хууль болон тїїнд орсон єєрчлєлтийг сурталчлан таниулах.

Ажлын утас : 70322131

 

 

Төсвийн   мэргэжилтэн Р.ЦЭРЭНДЭЖИД

Ажлын байрны зорилго: Аймгийн санхүү,төсвийн бодлого тодорхойлох,төсвийн төлөвлөлт хийж,төсвийн төсөл боловсруулах,зохион байгуулах,төсөвт байгууллагуудын хэвийн үйл ажиллагааг хангахад чиглэсэн мэргэжил,арга зүйн удирдлагаар ханган ажиллах.

Ажлын байрны үндсэн зорилт :

  • Төсвийн төлөвлөлт, хуваарилалт, зарцуулалтын талаарх  Монгол Улсын хууль тогтоомж, эрх зүйн бусад актын биелэлтийг нутаг дэвсгэрийн хэмжээнд хангуулах ажлыг  зохион байгуулах.
  • Төсвийн төлөвлөлт, хуваарилалт, зарцуулалтын талаарх   эрх бүхий байгууллагын шийдвэрийг хэрэгжүүлэх ажлыг  зохион байгуулах.
  • Төсвийн төлөвлөлт, хуваарилалт, зарцуулалтын талаарх  асуудлаар үйл ажиллагааны үр дүн, төлөв байдалд хяналт, үнэлгээ хийх дүгнэлт гаргах, асуудал боловсруулж шийдвэр гаргуулах
  • Аймгийн ИТХурал, Засаг дарга, холбогдох байгууллага албан тушаалтныг шаардлагатай   мэдээ   мэдээлэл,  мэргэшлийн зөвлөлгөө, зохицуулалт, дэмжлэгээр хангах

 Ажлын утас : 70322131

Нягтлан бодох бүртгэл хариуцсан мэргэжилтэн П.АДЪЯА

 

Ажлын байрны  зорилго: Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль,бусад холбогдох хууль,тогтоомж шийдвэрийг хэрэгжүүлэх аж ахуйн нэгж байгууллагын нягтлан бодох бүртгэлийн санхүүги йн тайлагналын олон улсын стандартыг хангуулах,хяналт тавих,мэргэжил арга зүйн зөвлөгөөгөөр хангах.

Ажлын байрны үндсэн зорилт :

  • Нягтлан бодох бүртгэлийн  хууль тогтоомж , эрх зүйн бусад  актын санг  бүрдүүлэх,  баяжилт хийж  мэдээлэлд ашиглах
  • Төсөвт болон аж ахуйн нэгж байгууллагуудад НББОУСтандартыг нэвтрүүлэх
  • Нягтлан бодогчдод сургалт зохион байгуулах,  мэргэшсэн нягтлан бодогчийн эрх олгох шалгалтанд бэлтгэх сургалтыг зохион байгуулах, эрх сунгах шалгалтанд бүрэн хамруулах
  • Аж ахуй нэгж байгууллагын санхүүгийн тайлан балансыг улирал бүр хүлээн авч нэгтгэн Сангийн яаманд хүргүүлэх
  • Орон нутгийн шүүх, прокурор болон цагдаагийн байгууллагаас ирүүлсэн эрүүгийн болон иргэний хэрэгт магадлан шинжилгээ хийх ажлыг хариуцан зохион байгуулах

 Ажлын утас : 70322131

Дотоод хяналтын мэргэжилтэн Б.БАЯРЖАРГАЛ

Ажлын байрны зорилгоТөсвийн тухай хууль болон түүнтэй холбогдон гарсан хууль тогтоомж, шийдвэр, журмыг улсын болон орон нутгийн төсвийн байгууллагад хэрэгжүүлж, төрийн сангийн үйл ажиллагаанд дотоод хяналтыг хэрэгжүүлэх.

Ажлын байрны їндсэн зорилт:

  • Зарлага санхүүжилтийг бүрэн хянаж, өр авлага үүсгэхгүй ажиллах, ОНХСан,  УТХОруулалтхариуцах.
  • Төрийнсангийнүйлажиллагааныдотоодхяналтынтөлөвлөгөө, тайлангийнбиелэлтийг хангуулах.
  • Төрийн сангийн үйл ажиллагаанд дагаж мөрдөх хууль тогтоомж, журмын  хэрэгжилтийг хянах.
  • Төсөвт байгууллагын зарлагын өдөр тутмын гүйлгээний баримтыг тулган, хяналтыг хэрэгжүүлж архивын нэгж үүсгэн ажиллах. 

 

 

 

Төрийн сангийн  мэргэжилтнүүд

Э.ЭНХБАЯР Р.ШИРЧИННЯМ

Ажлын байрны  зорилгоТөсвийн тухай хууль болон түүнтэй холбогдон гарсан хууль тогтоомж,шийдвэр, журмыг улсын болон орон нутгийн төсвийн байгууллагад хэрэгжүүлж, санхүү төсвийн үйл ажиллагаанд хяналт тавьжсистемд бүртгэн төлбөр тооцоог гүйцэтгэх, мэргэжиларга зүйн зөвлөгөө өгөх.

Ажлын байрны үндсэн зорилт :

  • Төсвийн тухай хууль, Төсвийн байгууллагын удирдлага санхүүжилтын тухай хууль, Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль болон төрийн сангийн үйл ажиллагаатай холбоотой хууль тогтоомж, журам, шийдвэрийг нэгж байгууллагад хэрэгжүүлэх
  • Санхүүгийн ажилтнууд, нягтлан бодогчдыг мэргэжил арга зүйн удирдлагаар ханган зөвлөгөө өгч ажиллах
  • Төрийн сангийн үйл ажиллагаа

 Ажлын утас : 70322244



facebook page
twitter