2018 оныг "Хүүхдийн хөгжил, хамгааллын жил" болгон зарлаж, хүүхдийн эрүүл мэнд, боловсрол, хүмүүжил, өв тэгш хүмүүжлийг олгох ажлыг төлөвлөн хэрэгжүүлж эхэллээ.
Төрийн захиргааны удирдлагын хэлтэс

 Хэлтсийн дарга Н.ЭНХЦЭЦЭГ

Ажлын байрны зорилго: Төрийн удирдлагын манлайллыг хэрэгжүүлэн нутгийн захиргааны байгууллагуудын үйл ажиллагааг боловсронгуй болгох чиглэлээр удирдлагыг мэргэшлийн зөвөлгөө, мэдээллээр хангаж, бодлогын хэрэгжилтийг зохион байгуулах     

 Ажлын байрны  зорилт :

  • Орон нутгийн засаг захиргааны стратегийн бодлого, төлөвлөлтийн үйл ажиллагаа
  • Аймгийн хөгжлийн бодлогын хэрэгжилт, нутгийн захиргааны байгууллагын үйл ажиллагааны явц байдалд хяналт-шинжилгээ үнэлгээ хийх ажлыг ерөнхий арга зүйгээр хангаж зохион байгуулах
  • Нутгийн захиргааны байгууллагын хүний нөөцийн удирдлага, сургалт, хөгжлийн төлөвлөлт, арга зүйгээр хангах үйл ажиллагаа
  • Хэлтсийн хамт олныг удирдлага, зохион байгуулалтаар хангах бусад үйл ажиллагаа

Ажлын утас : 70322380

факс : 70322380

 

МЭРГЭЖИЛТНҮҮД:

 Хүний нөөцийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн Э.БАДАМГЭРЭЛ

 Ажлын байрны зорилго: Нутгийн удирдлагын байгууллагын хүний нөөцийн бодлогыг хэрэгжүүлэх, төрийн захиргааны байгууллагыг мэргэшсэн, төрийн албан хаагчаар хангах, төрийн жинхэнэ албаны нөөц бүрдүүлэх, түүгээр үйлчлэх, төрийн албаны стандартыг сахиулах

 Ажлын байрны  зорилт :

  • Нутгийн захиргааны байгууллагын хүний нөөц, сургалт, хөгжлийн үйл ажиллагааг төлөвлөх, хэрэгжүүлэх, үр дүнг тооцох
  • Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн  үйл ажиллагаа
  • Аймгийн Засаг дарга, түүний Тамгын газрын шагнал урамшуулал, нөхөн олговор олгох асуудал
  • Монгол Улсын төрийн дээд шагналд тодорхойлогдсон иргэдийн материалыг хүлээн авах, хянах, санал боловсруулах, аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэцүүлэн шийдвэр гаргуулах

Ажлын утас : 79323538

 

Засгийн газрын болон аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр хариуцсан ахлах мэргэжилтэн Ч.БАТСУУРЬ

Ч.БатсуурьАжлын байрны зорилго : Монгол улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, түүний биелэлт, гадаад харилцаа, хэвлэл мэдээллийн хэрэгслийн ил тод байдлыг хангах, уялдаа холбоо сайжруулах, олон нийттэй харилцах, хамтын ажиллагааг өргөжүүлж шийдвэр гаргах үйл явцад дэмжлэг үзүүлэх

Ажлын байрны зорилт:

  • Засгийн газрын болон аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилт, биелэлт, үр дүнг үнэлэх
  • Аймгийн ЗДТГ-ын гадаад харилцаа, хамтын үйл ажиллагаа, олон нийттэй харилцах ажлыг зохион байгуулах, төлөөлөх
  • Цахим үйлчилгээний хөгжүүлэлт, веб админ

 Ажлын утас : 70323990

 

Сум, багийн асуудал хариуцсан мэргэжилтэн П.МӨНХЗУЛ     

 Ажлын байрны зорилго : Аймгийн хэмжээнд мөрдөгдөж буй хууль тогтоомж, Засгийн газрын тогтоол, албан даалгавар, аймгийн Засаг даргын шийдвэрийн хэрэгжилтийг хангах, биелэлтийг тооцон дүгнэх, тайлагнах

Ажлын байрны  зорилт:

  • Хууль тогтоомж, тогтоол, шийдвэрийн хэрэгжилтийг хариуцан мэдээлэх, тайлагнах, дүгнэх
  • Аймгйин ЗДТГ-ын дотоод ажил, жилийн үйл ажиллагааны төлөвлөгөө, түүний хэрэгжилтийг тооцон дүгнэх, тайлагнах
  • Цахим мэдээллийн сан бүрдүүлэх, хууль, тогтоомж,  хөтөлбөр, төсөл, зорилтын хэрэгжилтийг зохион байгуулах,

 Ажлын утас : 70323990

    

Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах асуудал хариуцсан мэргэжилтэн Н.ГУАМАРАЛ

Ажлын байрны зорилго: Монгол улсын Засгийн газар, аймгийн Засаг дарга түүний Тамгын газрын бодлого, шийдвэр, тэдгээрийн хэрэгжилт, үр дүнг иргэд, олон нийтэд үнэн зөв, нээлттэй, шуурхай мэдээлэх ажлыг зохион байгуулах, төрийн байгууллагын ил тод байдлыг хангах, уялдаа холбоог сайжруулах, олон нийттэй харилцах, хамтын ажиллагааг өргөжүүлж, шийдвэр гаргах үйл явцад дэмжлэг үзүүлнэ.

Ажлын байрны  зорилт:

  • Засгийн газрын болон аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүнг иргэд, олон нийтэд мэдээлэх, сурталчилах, тайлагнах ажлыг зохион байгуулах
  • Аймгийн цахим хуудсыг өргөжүүлэх, баяжуулах ажлыг зохион байгуулж, цахим ертөнцөөр дамжуулан аймаг, орон нутгийн ажлыг сурталчилах
  • Төрийн байгууллагын ил тод байдлыг хангах, уялдаа холбоог сайжруулах, олон нийттэй харилцах ажлыг зохион байгуулах, төлөөлөх

Ажлын утас: 70323595

Нягтлан бодогч О.ЦЭРЭНЧИМЭД

Ажлын байрны зорилго:  Төрийн албаны тухай,  Төрийн болон орон нутгийн өмчийн тухай, Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай, Нэгдсэн төсвийн тухай,  Нягтлан бодох бүртгэлийн  хуулиуд болон холбогдох бусад хууль тогтоол, дүрэм, заавар, журмын хүрээнд аймгийн ЗДТГ-ын санхүүгийн үйл ажиллагааг зохион байгуулах, тайлагнах,  ба байгууллагын нийгэм соёл ёслол хүндэтгэлийн зарим арга хэмжээг хэрэгжүүлэх

   Ажлын байрны  зорилт:

·         ЗДТГ-ын нийлүүлэх бүтээгдэхүүний өртгийг үндэслэлтэй тооцож төсвийн хүрээний мэдэгдлийн санал, үйл ажиллагааны хэтийн төлөвлөгөө, дараа оны төсвийн төслийг холбогдох хууль тогтоомж, заавар журмын дагуу боловсруулах, хянуулах, тамгын газрын санхүүгийн үйл ажиллагаанд зайлшгүй шаардлагатай баримт бичгийг боловсруулж батлуулан мөрдөх ажлыг зохион байгуулж хэрэгжүүлэх

  • ЗДТГ-т Улсын секторын нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандартыг бүрэн нэвтрүүлж, санхүү, төсвийн гүйцэтгэлийн тайлан, мэдээний үнэн зөв, нэгдмэл байдлыг хангаж, төсвийн ерөнхий менежерийн бүтээгдэхүүн нийлүүлэлтийн болон хагас, бүтэн жилийн санхүүгийн нэгдсэн тайланг хугацаанд нь үнэн зөв гаргаж тушаах, Аудит хийлгэх ажлыг зохион байгуулах
  • ЗДТГ-ын бүтцийн нэгжүүдэд шаардлагатай техник, тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл, барилга байгууламжийн ашиглалт, их засварт оруулах саналыг боловсруулж шийдвэрлүүлэх, хэрэгжилтийг хангуулах, ажилтан, албан хаагчдыг өдөр тутмын үйл ажиллагаагаа явуулахад шаардлагатай орчинг бүрдүүлж тохижилт, цэвэрлэгээ, үйлчилгээнд хяналт тавьж ажиллах
  • ЗДТГ-ын  ажилчдын нийгэм соёл, ёслол, хүндэтгэл болон  олон нийттэй харилцах зэрэг  үйл ажиллагааг хариуцах.

 Ажлын утас : 70322161

факс :70322161                                                                   

Архив, бичиг хэргийн эрхлэгч  Л.ДОЛГОРМАА

  • Ажлын байрны зорилго : Архив, албан хэрэг хөтлөлтийн ажлыг стандартын шаардлагад нийцүүлэн, аймгийн ИТХурал, ЗДТГазар, дэргэдэх хэлтэс, албадын ажилтнуудад албан хэргийн асуудлаар өдөр тутмын үйлчилгээ үзүүлэх.
  • Ажлын байрны зорилт :
  • Архив, албан хэрэг хөтлөлтийн талаар гарсан хууль тогтоомж, заавар журмыг мөрдөх
  • Иргэд, байгууллагаас ирүүлсэн өргөдөл, гомдлыг заавар журмын дагуу бүртгэн авч, шийдвэрлэлтэд хяналт тавих, мэдээ тайлан  гаргах.
  • Байгууллагын архивын баримтын хадгалалт, хамгаалалт, нөхөн бүрдүүлэлт, ашиглалтыг сайжруулж, холбогдох нэгж, ажилтнуудаас бичиг баримтыг зохих журмын дагуу бүрдүүлэн байгууллагын архивт хүлээн авах
  • Шуудангийн болон хэлтэс агентлагуудад баримт бичгүүдийг цаг тухайд нь бүртгэл хөтлөн хүргэж өгөх, шаардлагатай тохиолдолд баримт бичгүүдийг хувилж, олшруулах  ажлыг зохион байгуулах
  • Ажлын утас : 70322530

 

 Бичээч  Б.ДИЙМАА

Ажлын байрны зорилго : Архив, албан хэрэг хөтлөлтийн ажлыг боловсронгуй болгох стандартын шаардлагад нийцүүлэн аймгийн ИТХ, ЗДТГазрын  хэлтэс,  ажилтнуудад албан хэргийн асуудлаар өдөр тутмын үйлчилгээ үзүүлэх.

Ажлын байрны зорилт :

  • Архив албан хэрэг хөтлөлтийн  тухай хууль тогтоомж, журам заавар, стандартыг үйл ажиллагаандаа хэрэгжүүлэх.
  • Албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагааг боловсронгуй, шуурхай явуулах.
  • Баримт бичгийн нууцын үйл ажиллагааг сахих.

Ажлын утас : 70322530



facebook page
twitter