Аймгийнхаа эдийн засаг, нийгмийг тогтвортой хөгжүүлэх нь манай аймгийн эрхэм зорилго мөн. Оновчтой бодлого, зохицуулалтаар хангах замаар аймгийнхаа хөгжилд дэмжлэг үзүүлэх нь аймгийн Засаг даргын Тамгын газрын эрхэм зорилго юм.
Хархорин сумын Соёлын төвийн эрхлэгчийн албан тушаалын сонгон шалгаруулалтын зар

 ТӨСВИЙН БАЙГУУЛЛАГЫН ЕРӨНХИЙ МЕНЕЖЕРИЙН

 СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫГ  ЗАРЛАЖ БАЙНА.

  1.              Монгол  Улсын  Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 1, 2.14, 45 дугаар зүйлийн 2, Соёлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 2, 4 дахь заалтуудыг хэрэгжүүлэх, Төрийн албаны зөвлөлийн  2003  оны  13 дугаар тогтоолоор баталсан “Төсвийн байгууллагын ерөнхий менежерийн үүрэг гүйцэтгэх дарга /захирал, эрхлэгч/-ыг  сонгон шалгаруулах журам”-ын  3 дугаар зүйлийг  үндэслэн Хархорин  сумын соёлын төвийн эрхлэгчийн    албан тушаалд томилогдох ажилтны сонгон шалгаруулалтыг 2011 оны 12 дугаар сарын  21-ний өдрөөс эхлэн зарлаж  байна.
  2.             Сонгон шалгаруулалтад орох иргэн “Төрийн албаны тухай хууль” -ийн 10.1; “Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хууль”-ийн 5.1.3-т заасан ерөнхий шаардлага, томилох эрх бүхий этгээдийн баталсан ажлын байранд тавигдах  дараахь  шаардлагыг хангасан байна.      
    1. Бакалавр ба түүнээс дээш  боловсролтой
    2. Соёл, урлагийн удирдлага,  менежер болон соёлын бусад мэргэжилтэй
    3. Соёлын салбарт ажиллах  мэргэжлийн болон  удирдлагын зохих туршлагатай, удирдлагын  чиглэлээр мэргэшсэн байвал илүү сайн
    4. Харилцааны соёл сайтай,  багаар  ажиллах,  удирдан зохион байгуулах, асуудал шийдвэрлэх, үйл ажиллагааны стратегийн төлөвлөлт хийх, албан бичиг боловсруулах,  бусдыг манлайлах чадвартай
    5. Урд өмнө нь ямар нэгэн ёс зүйн зөрчил гаргаж байгаагүй,   харилцааны  өндөр соёлтой, зарчимч өндөр шаардлагатай

            Сонгон шалгаруулалтыг  2012  оны  01 дүгээр   сарын  12-ны өдөр явуулна.

            Сонгон шалгаруулалтад орох иргэний баримт материалыг Төрийн албаны Зөвлөлийн аймаг дахь Зөвлөлөөс томилогдсон  “Сонгон шалгаруулах комисс”  2011  оны  01 дүгээр  сарын  11-ний өдрийн  09:00-18.00 цаг хүртэл  хүлээн авч бүртгэнэ.

 Сонгон шалгаруулалтад  орох иргэн бүртгүүлэхдээ   дараахь материалыг бүрдүүлж  авч ирнэ.

а/ Төрийн албан хаагчийн анкет / Маягт-1 /

б/ Боловсролын диплом, нотариатаар гэрчлүүлсэн хуулбарын хамт

в/ Монгол Улсын иргэний үнэмлэх, хуулбарын хамт

г/ Ажил эрхэлдэг бол ажил байдлын тодорхойлолт

  1. д/ Төрийн албаны тухай хуулийн 16.2.1-т заасан асуудлаар цагдаагийн   байгууллагын тодорхойлолт

е/  Нийгмийн даатгалын дэвтэр,  хуулбарын хамт

ё/ 4 х 6 –ийн зураг 2 хувь

Дээрхи материалыг дутуу бүрдүүлсэн  иргэнийг бүртгэхгүй.

            Сонгон шалгаруулалтыг  Төрийн албаны зөвлөлийн  2003  оны  13 дугаар тогтоолоор баталсан “Төсвийн байгууллагын ерөнхий менежерийн үүрэг гүйцэтгэх дарга /захирал, эрхлэгч/-ыг  сонгон шалгаруулах журам”-ын   дагуу явуулна.

 

Лавлах  утас:   01322-22073, 01322-22380, 01322-23538