2018 оныг "Хүүхдийн хөгжил, хамгааллын жил" болгон зарлав.
Хүний эрхийн үндэсний комиссын ажлын албаны ахлах мэргэжилтний зар

ХҮНИЙ ЭРХИЙН ҮНДЭСНИЙ КОМИССЫН АЖЛЫН АЛБАНЫ
ӨВӨРХАНГАЙ АЙМАГТ АЖИЛЛАХ АХЛАХ МЭРГЭЖИЛТНИЙ СУЛ
 ОРОН ТООГ НӨХӨХ ТУХАЙ

 

Нэг. СУЛ ОРОН ТООГ НӨХӨХ ЗАР /дэлгэрэнгүйг харах/
            Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.5-д “Хуульд өөрөөр заагаагүй бол ажил олгогч төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тооны талаар нийтэд мэдээлэх үүрэгтэй” гэсний дагуу Хүний эрхийн Үндэсний  Комиссын Ажлын албаны  Өвөрхангай аймгийн ахлах мэргэжилтний сул орон тоог нөхөх захиалгыг нийтэд зарлаж байна.
 
Зарлагдаж буй сул орон тоонд Төрийн  холбогдох бусад байгууллагад ажиллаж байгаа төрийн жинхэнэ албан хаагчид болон төрийн  жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцөд бүртгэлтэй, тухайн албан тушаалд тавигдах боловсрол, мэргэжил, мэргэшил, туршлага, ур чадвар болон тусгай шаардлагыг хангасан, энэ албан тушаалд ажиллахыг хүссэн Монгол Улсын иргэн  санал хүсэлтээ гаргаж болно.
Нийтэд мэдээлж байгаа энэхүү  төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоог Төрийн албаны зөвлөлийн 2009 оны 99 дүгээр тогтоолоор баталсан “Төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийг бүрдүүлэх журам”-ын дагуу нөхөх үйл ажиллагааг зохион байгуулна.
Хоёр. БҮРТГЭЛИЙН ХУГАЦАА
Нийтэд мэдээлж байгаа Өвөрхангай аймагт ажиллах Хүний эрхийн Үндэсний  комиссын Ажлын албаны ахлах мэргэжилтний сул орон тоонд ажиллахыг хүссэн иргэд   Засгийн газрын 11 дүгээр байрны 5 давхарт байрлах Хүний эрхийн Үндэсний комиссын Ажлын албаны  504 тоот  өрөөнд 2017 оны  12  дугаар сарын 01-08-ны өдөрүүдэд 30-ны өдрийн 16 цаг  хүртэл  09.00-12.00, 13.00-16.30 цагийн хооронд бүртгүүлэх материалаа өөрийн биеэр эсхүл local@mn-nhrc.org гэсэн цахим хаягаар ирүүлнэ. 
Иргэд бүртгүүлэхдээ өөрийн боловсрол, мэргэжил, мэргэшил, туршлага, ур чадвар, тусгай шаардлагын талаар дэлгэрэнгүй мэдээллийг үнэн зөв, товчилсон нэр, томьёо хэрэглэхгүй мэдээлэх шаардлагатай. Мөн холбоо барих утасны дугаар, гэрийн хаяг, е-мэйл хаяг зэргийг тодорхой дурдана.
Гурав. БҮРТГҮҮЛЭХ ИРГЭДЭД ТАВИХ ШААРДЛАГА 
1.    Бүртгүүлэх иргэн Төрийн албаны зөвлөлийн www.csc.gov.mn  гэсэн цахим хаягт байгаа “Төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийг бүрдүүлэх журам”-тай танилцсан байна.
2.    Бүртгүүлэгч хуурамч баримт материал бүрдүүлэхгүй, худал мэдүүлэхгүй байх үүрэг хүлээнэ.
3.    Бүртгүүлэх иргэн дараахь бичиг баримтыг бүрдүүлнэ.
 
·         Төрийн албан хаагчийн анкет  (Төрийн албан хаагчийн анкетыг  маягт N1-ийн дагуу бүрэн бөглөсөн байх);
·          Боловсролын түвшинг тодорхойлсон баримт бичиг /диплом/-ийн  эхийг нотариатаар гэрчлүүлсэн хуулбарын хамт;
·         Мэргэшүүлэх сургалтанд хамрагдсан бол гэрчлэх баримт бичгийн  эх хувийг  хуулбарын хамт;
·         Иргэний үнэмлэхний эх, хуулбарын хамт;
·          “4 х 6”-гийн  хэмжээний  цээж зураг 2  хувь;
·          Ажилласан хугацаа болон ажил эрхлэлтийг  гэрчлэх баримт /Нийгмийн даатгал,  хөдөлмөрийн дэвтэр/-ийн эх хувийг  хуулбарын хамт;
 
Жич: Иргэн ажилд орохыг хүссэн өргөдөлдөө төрийн албаны мэргэшлийн шалгалтыг хэдэн оны хэдэн сард хаана, ямар байгууллагад өгч тэнцсэн тухай дэлгэрэнгүй мэдээллийг бичнэ.
 
            Mэргэшлийн шалгалт өгч тэнцсэн иргэний нөөцийн бүртгэл 2 жилийн хугацаанд хүчинтэй байх ба зөвхөн мэргэшлийн шалгалт өгсөн албан тушаалын ангилал дотроо нэр дэвшинэ гэдгийг анхаарна уу.
 
 
Дөрөв. МЭДЭЭЛЭЛ ЛАВЛАГАА 
 
            Тус байгууллагын  төрийн жинхэнэ албан тушаалын ажлын байрны сул орон тоонд ажиллах хүсэлтэй иргэд  Хүний эрхийн Үндэсний комиссын Ажлын албаны  /262931/  дугаарын утсаар холбогдож  лавлагаа авч  болно




facebook page
twitter