Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас 2017 оныг "Ахмадаа дээдлэх жил" болгон зарлаж, төлөвлөгөөг гарган хэрэгжүүлж байна.
Дэс түшмэлийн албан тушаалын сонгон шалгаруулалтын зар /2017.10.23/

ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН НУТГИЙН ЗАХИРГААНЫ БАЙГУУЛЛАГЫН ДЭС

ТҮШМЭЛИЙН АНГИЛЛЫН ТӨРИЙН ЖИНХЭНЭ АЛБАН ТУШААЛЫН АЖЛЫН

БАЙРНЫ СУЛ ОРОН ТООНД ИРГЭДИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ТӨРИЙН

АЛБАНЫ МЭРГЭШЛИЙН ШАЛГАЛТЫН ТУХАЙ

 

Нэг. Мэргэшлийн шалгалтын зорилго

Өвөрхангай аймгийннутгийн захиргааны байгууллагын төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоог анх орох иргэдээс өрсөлдүүлэн шалгаруулж нөхөхөд төрийн албаны мэргэшлийн шалгалтын зорилго оршино.

“Төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалт авах журам”, “Төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийг бүрдүүлэх журам”-ыг Төрийн албаны зөвлөлийн www.csc.gov.mnгэсэн цахим хуудсанд тавьсан бөгөөд бүртгүүлэх иргэд энэхүү журамтай заавал танилцсан байна.

Хоёр. Мэргэшлийн шалгалтын бүртгэл, зардал

·Зарлагдаж буй сул орон тоонд тухайн албан тушаалд тавигдах боловсрол, мэргэжил, мэргэшил, туршлага, ур чадварболон тусгай шаардлагыг хангасанэнэ албан тушаалд ажиллахыг хүссэн иргэнийг бүртгэнэ.

·      Тус аймгийннутгийн захиргааны байгууллагаас зарласан төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоог нөхөх иргэнийг сонгон шалгаруулах мэргэшлийн шалгалтад орохыг хүссэниргэдийгаймгийн Засаг даргын Тамгын газарт 2017 оны 11 дүгээр сарын 13-14-ны өдрүүдэд 09.00-12.30, 14.00-18.00 цагийн хооронд бүртгэнэ.

·      Бүртгүүлсэн иргэдэд зориулсан шалгалтын зохион байгуулалт, шалгалт өгөх  газар, хуваарь, цахим шалгалт өгөх семинар /зааварчилга/-ыг Салбар комисс тус аймгийн Мэдээлэл, шуурхай удирдлагын төвд2017оны11 дүгээр сарын15-ны өдрийн 17.00цагт өгнө.

·      Мэргэшлийн шалгалтад орох иргэн шалгалттай холбогдох зардлыг өөрөө хариуцах бөгөөд мэргэшлийн шалгалт өгөх иргэний шалгалтын үйлчилгээний төлбөр 6000 төгрөг байна. /Шалгалтын үйлчилгээний төлбөрийг ”Төрийн сан банк” 100100051416тоот дансанд тушаасан баримт авч ирэх/

Гурав.  Бүртгүүлэх иргэн дараах бичиг баримтыг бүрдүүлнэ

·      Төрийн албан хаагчийн анкет (Төрийн албан хаагчийн анкетыг маягт №1-ийн дагуу бүрэн бөглөсөн байх);

·      Боловсролын түвшинг тодорхойлсон баримт бичиг /диплом/-ийн эхийг нотариатаар гэрчлүүлсэн хуулбарын хамт;

·      Мэргэшүүлэх сургалтанд хамрагдсаныг гэрчлэх баримт бичгийн эх хувийг  хуулбарын хамт;

·      Иргэний үнэмлэхний эх, хуулбарын хамт;

·      “4 х 6”-гийн хэмжээний цээж зураг 2 хувь;

·      Ажилласан хугацаа болон ажил эрхлэлтийг гэрчлэх баримт /Нийгмийн даатгал, хөдөлмөрийн дэвтэр/-ийн эх хувийг хуулбарын хамт

·      Шалгалтын үйлчилгээний төлбөр

Жич:Цэргийн үүрэгтний үнэмлэхний хуулбар /нотариатаар гэрчлүүлсэн байх, Төрийн албаны тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2.4-д заасны дагуу 1990 оны 05 дугаар сарын 06-ны өдрөөс хойш төрсөн хүмүүст хамаарна/

Дөрөв. Шалгалтын хуваарь

·     2017 оны11 дүгээр сарын 16-ний өдөр шалгалтыг доорх байдлаар зохион байгуулна.

 1.Ерөнхий мэдлэгийн түвшин тогтоох шалгалт /Цахимаар авна/

 2.Ур чадварын түвшин тогтоох шалгалт /Ерөнхий мэдлэгийн түвшин тогтоох шалгалтад тэнцсэн иргэн өгнө, цахимаар авна/

3.Мэдлэг, хандлага, зан үйлийгтодорхойлох шалгалт /Ур чадварын түвшин тогтоох шалгалтад тэнцсэн иргэн өгнө, ярилцлага хийнэ/

·      Шалгалт авах газар, хуваарийг бүртгүүлсэн иргэдийн тооноос хамааруулан 2017оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 17.00 цагт Засаг даргын Тамгын газар дээр мэдээлнэ.

·      Төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалт өгөх иргэдИргэний үнэмлэхтэйгээ ирнэ.

 Тав.Мэдээлэл лавлагаа

·  Мэргэшлийн шалгалттай холбоотой асуудлаар тус аймгийн Засаг даргын Тамгын газрын 7032-3538 дугаарын утсаар холбогдож лавлагаа авч болно. 

Төрийн албаны зөвлөлийн цахим хуудаснаас дэлгэрэнгүйг харна уу.

ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН НУТГИЙН ЗАХИРГААНЫ БАЙГУУЛЛАГЫН ДЭС ТҮШМЭЛИЙН АНГИЛЛЫН ТӨРИЙН

ЖИНХЭНЭ АЛБАН ТУШААЛЫН СУЛ ОРОН ТОО БОЛОН АЖЛЫН БАЙРАНД ТАВИГДАХ ШААРДЛАГА

2017.10.12

Захиалга өгсөн сум, байгууллагын нэр

Нэгжийн нэр

Ажлын байрны

Ажлын байранд тавигдах шаардлага

 

Сул орон тоо гарсан үндэслэл

 

 

Нэр

Хариуцах асуудал

Ангилал, зэрэглэл

Орон тоо

Боловсрол

Мэргэжил

Мэргэшил

Туршлага

Ур чадвар

Тусгай шаардлага

1

 Эрүүл мэндийн газар

Эмнэлгийн тусламжийн хэлтэс

Эх барих эмэгтэйчүүдийн тусламж

хариуцсан мэргэжилтэн

Эх барих эмэгтэйчүүдийн тусламж бодлого зохицуулалтаар хангах, эмэгтэйчүүдийн өвчлөл, эндэгдлийг бууруулах

 

 

 

дэс түшмэл ТЗ-5

1

Бакалавр

Эх барих эмэгтэйчүүдийн эмч

 

мэргэжлээрээ 3ба түүнээс дээш жил ажилласан байх

 

 

 

 

Асуудлыг бүтээлчээр шийдвэрлэх, багаар ажиллах, зохион байгуулах чадвартай

 

 

 

 

 

 

Эмнэлгийн мэргэжилтний ёс зүй хэм хэмжээг сахих

Тэтгэвэрт гарсан

2

Эрүүл мэндийн газар

Хяналт-шинжилгээ, үнэлгээ мэдээллийн

хэлтэс

Эрүүл мэндийн статистик-мэдээллийн

асуудал хариуцсан мэргэжилтэн

Эрүүл мэндийн мэдээ, мэдээллээр үйлчлүүлэгчдийг хангах

Дэс түшмэл ТЗ-5

1

Бакалавр

Хүний их эмч

 

 

 

 

 

 

Асуудлыг бүтээлчээр шийдвэрлэх, багаар ажиллах, зохион байгуулах чадвартай

 

 

 

 

 

 

 

 

 

Эмнэлгийн мэргэжилтний ёс зүй хэм хэмжээг сахих

Шилжсэн

3

 Хүнс, хөдөө аж ахуйн газар

Нарийнтээл сумын Мал эмнэлэг, хорио цээрийн хяналтын цэг

 Мал эмнэлгийн хяналтын улсын байцаагч

 

Холбогдох хууль тогтоомж, шийдвэрийг хэрэгжүүлэх, шүлхий өвчөөр тайван, вакцин таригдаагүй бүсийг хамгаалах мал эмнэлэг, хорио цээрийн үйл ажиллагааг төлөвлөх, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, удирдлагаар хангах, үр дүнг тайлагнах, удирдах дээд байгууллагыг мэдээллээр хангах

 

дэс түшмэл ТЗ-6

3

Бакалавр

Малын их эмч

 

 

 

 

 

Багаар ажиллах, компьютерийн хэрэглээний программ эзэмшсэн, баримт бичиг боловсруулах чадвартай, гадаад хэлний зохих мэдлэгтэй.

мал амьтны эрүүл мэндийн стандарт, хууль эрх зүйн зохих мэдлэгтэй, нэгдсэн дүн шинжилгээ хийх чадвартай

тэтгэвэрт гарсан, шалгалтад тэнцээгүй

4

Боловсрол, соёл, урлагийн газар

Сургалт, судалгаа арга зүйн хэлтэс

Бага боловсрол хариуцсан мэргэжилтэн

Бага боловсролын стандартын хэрэгжилт, багшийн мэргэжил дээшлүүлэх, тэдэнд мэргэжил арга зүйн  дэмжлэг туслалцаа үзүүлэх

Дэс түшмэл ТЗ-5

1

Бакалавр 

Бага ангийн багш

Заах аргачзэрэгтэй байх

мэргэжлээрээ 5ба түүнээс  дээшжил ажилласан байх

 

Багаар ажиллах чадвартай, төлөвлөлт хийх; компьютерийн хэрэглээний программуудыг  эзэмшсэн, мэргэжлийн дагуу зөвлөгөө, тусламж үзүүлэх чадвартай байх.

 

 

 

Төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг сахиж, Авилга, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх:

Нас барсан

5

Стандарт хэмжил зүйн хэлтэс

Хэмжил зүйн лаборатори

Цахилгаан хэмжүүрийн улсын шалгагч

Цахилгаан хэмжлийн төрлөөр хэмжлийн нэгдмэл байдлыг хангах зохион байгуулах

Дэс түшмэл ТЗ-5

1

Бакалавр 

Цахилгааны инженер, Механик инженер

 

Төрийн байгууллагад мэргэжлээрээ 1 ба түүнээс дээш жил ажилласан

Багаар ажиллах чадвартай, төлөвлөлт хийх; компьютерийн хэрэглээний программуудыг  эзэмшсэн, мэргэжлийн дагуу зөвлөгөө, тусламж үзүүлэх чадвартай байх

 

.

Төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг сахиж, Авилга, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх:

Өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн

6

 Мэргэжлийн хяналтын газар

Байгаль орчин, дэд бүтэц, хөдөлмөрийн хяналтынхэлтэс

Хэмжил зүйн хяналтын улсын байцаагч

Хэмжил зүй, харилцаа холбооны салбарын хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах, болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх, эрсдлийг бууруулах

дэс түшмэл ТЗ-6

1

Бакалавр

Мэдээлэл холбоо,Электроникийн инженер

Мэдээлэл зүй, харилцаа холбооны чиглэлээр мэргэшсэн

Мэргэжлээрээ 2 ба түүнээс дээш жил ажилласан

 

Багаар ажиллах чадвартай, төлөвлөлт хийх; компьютерийн хэрэглээний программуудыг  эзэмшсэн, мэргэжлийн дагуу зөвлөгөө, тусламж үзүүлэх чадвартай байх

 

 

Шударга зарчимч, харилцааны ур чадвартай. Ёс зүйн хэм хэмжээг чанд сахиж, хөндлөнгийн нөлөөлд үл автах Системийн дүн шинжилгээ хийх Илүү цагаар ажиллах

Өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн

7

 Мэргэжлийн хяналтын газар

Байгаль орчин, дэд бүтэц, хөдөлмөрийн хяналтынхэлтэс

Эрчим хүчний хяналтын улсын байцаагч

 

Эрчим хүч, газрын тосны хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах, болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх, эрсдлийг бууруулах

дэс түшмэл ТЗ-6

1

Бакалавр

Цахилгаан дулааны инженер

Мэргэшсэн инженер

Мэргэжлээрээ 3 ба түнээс дээш жил ажилласан

Багаар ажиллах чадвартай, төлөвлөлт хийх; компьютерийн хэрэглээний программуудыг  эзэмшсэн, мэргэжлийн дагуу зөвлөгөө, тусламж үзүүлэх чадвартай байх

Шударга зарчимч, харилцааны ур чадвартай. Ёс зүйн хэм хэмжээг чанд сахиж, хөндлөнгийн нөлөөлд үл автах Системийн дүн шинжилгээ хийх Илүү цагаар ажиллах

Өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн

8

 Мэргэжлийн хяналтын газар

Байгаль орчин, дэд бүтэц, хөдөлмөрийн хяналтынхэлтэс

Нийгмийн хамгааллын хяналтын улсын байцаагч

Ниигмийн даатгалын тухай хууль, Нийгмийн халамжийн тухай хууль, НДС-аас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай, ХБИ-ний нийгмийн хамгааллын тухай, ХЭД багц хууль, тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах, болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх, эрсдлийг бууруулах

дэс түшмэл ТЗ-6

1

Бакалавр

Нягтлан бодогч

Нийгмийн хамгааллын хяналтын чиглэлээр мэргэшсэн

Мэргэжлээрээ  3 ба түнээс дээш жил ажилласан

Багаар ажиллах чадвартай, төлөвлөлт хийх; компьютерийн хэрэглээний программуудыг  эзэмшсэн, мэргэжлийн дагуу зөвлөгөө, тусламж үзүүлэх чадвартай байх

 

 

Шударга зарчимч, харилцааны ур чадвартай. Ёс зүйн хэм хэмжээг чанд сахиж, хөндлөнгийн нөлөөлд үл автах Системийн дүн шинжилгээ хийх Илүү цагаар ажиллах

Нас барсан

СУЛ АЖЛЫН БАЙРНЫ ТОО

10

 

 

 

 

 

 

 

 

 

      Захиалгыг зөвшөөрсөн: Төрийн албаны зөвлөлийн Салбар зөвлөлийн дарга                                               /Ц.ГАНБОЛД/

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

      Захиалгыг нэгтгэсэн: Төрийн албаны зөвлөлийн Салбар зөвлөлийн нарийн бичгийн дарга                       /Э.БАДАМГЭРЭЛ/




facebook page
twitter