Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас 2017 оныг "Ахмадаа дээдлэх жил" болгон зарлаж, төлөвлөгөөг гарган хэрэгжүүлж байна.
Хүлэмж зээлээр авах талаар танилцуулга

Хүлэмжийн аж ахуйг хөгжүүлэх арга хэмжээний хүрээнд ТЭДСангаар дамжуулан нийлэг хальсан бүрхүүлтэй 6х20 харьцаатай 120 м2 талбайгаас 520 ширхэг, 4х8 харьцаатай 32 м2 талбайгаас 200 ширхэг хүлэмжийг тус тус дэмжлэг хэлбэрээр олгож байна. Энэхүү хүлэмжийг хүнсний ногоо, жимс жимсний үйл ажиллагаа эрхэлдэг иргэн, аж ахуй нэгжид худалдах, худалдан авах болон барьцаат зээлийн гэрээгээр олгогдож байна.

Гэрээний ерөнхий нөхцөл

Хугацаа: 4 жил
Данс: Төрийн банк дахь ТЭДСан 340601466813 тоот данс.
Нэгжийн үнэ: 4х8, 32 м2 хэмжээ, нэгжийн үнэ 942,480 төгрөг, 
                      6х20, 120м2 хэмжээ, нэгжийн үнэ 3,236,188 төгрөг

Урьдчилгаа: Үнийн дүнгийн 30 хувь болон үйл ажиллагааны 2 хувь төлөх
                     4х8, 32 м2 хэмжээ, урьдчилгаа 300,000 төгрөг, 
                     6х20, 120м2 хэмжээ, урьдчилгаа 970,000 төгрөг

Гэрээ байгуулахад бүрдүүлэх материалын жагсаалт

• Зээлээр хүлэмж худалдах, худалдан авахыг хүссэн албан хүсэлт, өргөдөл /ААН, иргэн/
• Зээлээр хүлэмж худалдах, худалдан авахыг зөвшөөрсөн тухай эрх бүхий удирдлагын шийдвэр тогтоол /ААН/
• Тухайн аж ахуй нэгж, иргэний талаарх орон нутагт үйл ажиллагаа явуулж байгаа талаар ХААГазрын тодорхойлолт /ААН, иргэн/
• Удирдах албан тушаалтан хариуцсан этгээдийн иргэний үнэмлэхийн хуулбар /ААН, иргэн/
• Аж ахуй нэгжийн гэрчилгээ,дүрмийн хуулбар/ нотариатаар баталгаажуулсан /ААН/
• Урьдчилгаа төлбөрийг төлсөн тухай нотлох санхүүгийн баримт /ААН, иргэн/
• Нэмэлт барьцаа болгон барьцаалуулах үл хөдлөх болон хөдлөх хөрөнгийн гэрчилгээний эх хувь /ААН, иргэн/
• ТЭДСантай тооцоо нийлсэн акт, өр авлагын тодорхойлолт /ААН, иргэн/
Гэрээ байгуулах, хүлээн авах газрын байршил
ТЭДСангийн Үйлдвэрлэл техникийн бааз /Яармагийн гүүрнээс хойшоо ТЭЦ-3 станцын шинэ зам дагуу 100 метр/ Утас 51-262279, 51-261647

Тариалан эрхлэлтийг дэмжих сан




facebook page
twitter