Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас 2017 оныг "Ахмадаа дээдлэх жил" болгон зарлаж, төлөвлөгөөг гарган хэрэгжүүлж байна.
Удирдлагын академийн төрийн захиргаа, бизнесийн удирдлагын мэргэшүүлэх сургалтын зар

ЗАРЛАЛ

 

ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТ

·         Удирдлагын академийн төрийн захиргааны менежмент, бизнесийн удирдлагаар мэргэшүүлэх дипломын “улирал”-ын сургалтын намрын элсэлтийн шалгалтыг 2017 оны 10 дугаар сарын 14-ний Бямба гарагт аймгийн ЗДТГазарт явуулна.

ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТЫН БҮРТГЭЛ

·         Элсэлтийн шалгалтын бүртгэлийг 2017 оны 10 дугаар сарын 02-оос 10 дугаар сарын 13-ныг дуустал ажлын өдрүүдэд 9.00-17.00 цагт аймгийн Засаг даргын Тамгын газрын 316 тоот өрөөнд бүртгэнэ.

МЭРГЭШҮҮЛЭХ ДИПЛОМЫН СУРГАЛТ

·         Төрийн захиргааны менежмент /улирал/

·         Бизнесийн удирдлага/улирал/

 

1. Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрийн сургалтад

хамрагдах элсэгчдэдтавигдах шаардлага:

Төрийн захиргааны менежмент:

·         Их, дээд сургуулийг бакалаврын зэрэгтэй төгссөн диплом /эх хувь, хуулбарын хамт/

·         Иргэний үнэлэх /эх хувь, хуулбарын хамт/

·         Төрийн захиргааны менежментээр суралцахаар элсэгч нь төрийн жинхэнэ албан хаагч болон удирдах албан тушаалд 2 ба түүнээс дээш ажилласан төрийн үйлчилгээний албан хаагч байх

·         Төрийн жинхэнэ албанд 2-оос доошгүй жил ажиллаж байгааг нотлох баримт бичиг /ажилд томилогдсон шийдвэр, нийгмийн даатгалын дэвтэр/

·         Төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөсөн Тангарагийн хуудас /2015.10.01-ээс өмнө тангараг өргөсөн байх/

·         Бүртгэлийн хураамж 20000 төгрөг

 

2.ӨӨРИЙН ЗАРДЛААР СУРАЛЦАХАД ТАВИГДАХ шаардлага

·         Их, дээд сургуулийг бакалаврын зэрэгтэй төгссөн диплом(эх хувь, хуулбарын хамт)

·         Иргэний үнэмлэх (эх хувь, хуулбарын хамт)

·         Бүртгэлийн  хураамж- 20000 төгрөг

 

3. Мэргэшүүлэх дипломын “улирал”-ын сургалтад хувийн

 зардлаар суралцах сургалтын төлбөр

·         Сургалтын нийт  төлбөр 2499000 төгрөг

Холбоо барих утас:  7032-2380, 7032-3538

 

ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР




facebook page
twitter