Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас 2017 оныг "Ахмадаа дээдлэх жил" болгон зарлаж, төлөвлөгөөг гарган хэрэгжүүлж байна.
Төрийн захиргааны менежментээр магистрын зэрэг олгох зар, Удирдлагын академи

Төрийн захиргааны менежментээр магистрын зэрэг

 олгох улирлын сургалтын элсэлтийн зар

 

ӨӨРИЙН ЗАРДЛААР СУРАЛЦАХАД ТАВИГДАХ ШААРДЛАГА:

·         Удирдлагын академийн мэргэшүүлэх дипломын сургалтыг /төрийн захиргааны менежмент, бизнесийн удирдлага, нийтийн удирдлагаар/ төгссөн байх

·         Удирдлагын академийн мэргэшүүлэх дипломын сургалтыг төгссөн дипломын хуулбар

·         Бакалаврын дипломын наториатаар баталгаажуулсан хуулбар

·         Ажил байдлын тодорхойлолт

·         Магистрын судалгааны ажлын санал /зөвлөмжийг Удирдлагын академийн вэб сайтаас татаж авч болно/

·         Иргэний үнэмлэхний хуулбар

·         Элсэхийг хүсэгчийн өргөдөл /Удирдлагын академийн вэб сайтаас татаж авч болно/

·         Бүртгэлийн хураамж 25000 төгрөгийг ХХБ-ны 406091259 тоот дансанд тушааж, баримтыг хавсаргана.

 

ЭЛСЭЛТИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ

·         Элсэлтийн сонгон шалгаруулалтад орохоор нэр дэвшигчдийн бүрдүүлсэн баримт бичгийг Удирдлагын академид 2017 оны 10 дугаар сарын 02-ны даваа гарагийн 18.00 цагаас өмнө ирүүлнэ.

сургалтын хугацаа

2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл танхимын сургалтад хамрагдаж, 2018 оны 04 дүгээр сарын 02-ноос магистрын судалгааны ажлаа бичиж, хамгаалан 06 дугаар сарын 10-нд төгсөнө.

Магистрын улирлын сургалтын төлбөр

·         Сургалтын нийт  төлбөр 3472000 төгрөг

 

Холбоо барих утас:  7032-2380, 7032-3538

 

ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР




facebook page
twitter