Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас 2017 оныг "Ахмадаа дээдлэх жил" болгон зарлаж, төлөвлөгөөг гарган хэрэгжүүлж байна.
ДУУДЛАГА ХУДАЛДААНД УРЬЖ БАЙНА

      Аймгийн Засаг даргын 2017 оны 04 дүгээр сарын 24-ны өдрийн а/182, 2017 оны 06 дугаар сарын 09-ны өдрийн а/298 дугаар захирамжийг хэрэгжүүлэхээр орон нутгийн өмчит бүртгэлтэй хөрөнгүүдийн дуудлага худалдааг Аймгийн Засаг даргын дэргэдэх Орон нутгийн өмчийн газраас зохион байгуулж байна. Дуудлага худалдааг 2017 оны 07-р сарын 06-ны өдрийн 12 цагт аймгийн ЗДТГ-ын 508 тоот өрөөнд зохион байгуулна. 

Оролцохыг сонирхсон иргэд аж ахуйн нэгж дараах материалыг бүрдүүлнэ

  1.     Дуудлага худалдаанд оролцох хүсэлт Орон нутгийн өмчийн газраас авна

  2.     Хувь хүн бол иргэний үнэмлэх хуулбарын хамт

  3.     Дэнчин тушаасан баримт, Худалдах доод үнийн 20%

  4.     Оролцогчийн хураамж төлсөн баримт Худалдах доод үнийн 5% (эргэн төлөгдөхгүй нөхцөлтэйгөөр)

  5.     Хуулийн этгээд бол улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар (нотариатаар баталгаажуулсан)итгэмжлэгдсэн төлөөлөгч томилсон шийдвэр, итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ажлын газрын үнэмлэх.

Жич: Дэнчингийн болон оролцогчийн хураамжийг Орон нутгийн өмчийн газарт бэлнээр тушаана.  Дуудлага худалдаатай холбоотой мэдээллийг 70323535, 70322007 дугаарын утсаар болон нутгийн удирдлагын ордны 5 давхар 515, 517 тоот өрөөнөөс ирж авна уу.

ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН ГАЗАР




facebook page
twitter