Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас 2017 оныг "Ахмадаа дээдлэх жил" болгон зарлаж, төлөвлөгөөг гарган хэрэгжүүлж байна.
Сант, Тарагт сумдын сургуулийн өмнөх боловсролын байгууллагын эрхлэгчийн сул ажлын байрны сонгон шалгаруулалтыг зарлаж байна.

ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ДЭРГЭДЭХ БОЛОВСРОЛ,

СОЁЛ, УРЛАГИЙН ГАЗАР 

 ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЛБАНЫ УДИРДАХ АЛБАН ТУШААЛД ТОМИЛОГДОХАЖИЛТНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫГ ЗАРЛАЖ БАЙНА.             

Боловсролын тухай хуулийн 281дугаар зүйлийн 281.1.7, Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн 2013 оны 60 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам”-ын 1.4.3 дахь заалтыг үндэслэн  Сант, Тарагт сумдын сургуулийн өмнөх боловсролын байгууллагын эрхлэгчийн сул ажлын байрны сонгон шалгаруулалтыг 2017 оны 04 дүгээр сарын 05-ны өдрөөс эхлэн зарлаж байна.

            Сонгон шалгаруулалтад орох иргэн Төрийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх заалт, аймгийн Засаг даргын 2014 оны 02 дугаар сарын 23-ны өдөр баталсан ажлын байранд тавигдах дараах шаардлагыг хангасан байна.

1.1.Ерөнхий шаардлага:

Үзүүлэлт

Чухалшаардлагатай

Шаардлагатай

Боловсрол

 

Бакалавр зэрэгтэй

Магистраас доошгүй зэрэгтэй

Мэргэжил

Сургуулийн өмнөх боловсролын байгууллагын багш

Боловсролын чиглэлээр

Мэргэшил

 

Төрийн удирдлага

Боловсролын менежментээр

Туршлага

Боловсролын болон төрийн байгууллагад сүүлийн 5-аас доошгүй жил ажилласан байх

Багшлах ба боловсролын удирдлагаар хосолсон дадлага туршлагатай байх

Урчадвар

 

·Багааражиллах

·Асуудал шийдвэрлэх

·Шийдвэр гаргах

·Стратегийн ба үйл ажиллагааны төлөвлөлт хийх

·Бусдыг манлайлах

·МХТ ашиглах лтай

 

·    Түгээмэл гадаад хэлээр мэдээлэл ашиглах, боловсруулах, харилцах

·Компьютерийн хэрэглээний программуудыг эзэмшсэн

·Мэдээлэл боловсруулах

·Судалгаа, шинжилгээ хийх

·Харилцааны өндөр соёлтой

 

Сонгон шалгаруулалтыг 2017 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр явуулна.

Сонгон шалгаруулалтад орох иргэний баримт бичиг, материалыг Боловсрол, соёл, урлагийн газраас томилогдсон “Сонгон шалгаруулах комисс” 2017 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 09:00-18.00 цагт хүлээн авч бүртгэнэ.

Сонгон шалгаруулалтад орох иргэн дараах материалыг бүрдүүлж бүртгүүлнэ.

1.  Төрийн албан хаагчийн биеийн байцаалт / Маягт1-ийн дагуу/

2.  Боловсролын дипломын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, эх хувийн хамт

3.  Иргэний үнэмлэхний хуулбар,  эх хувийн хамт

4.  Ажил байдлын тодорхойлолт

5.  Нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,эх хувиар

6.  4х6 хэмжээтэй 2 хувь зураг

7.  Тухайн албан тушаалд томилогдох хүсэлт, өөрийн мэдлэг ур чадвараа илэрхийлсэн өргөдөл

8.  Байгууллагыг хөгжүүлэх хөтөлбөр төслийг дугтуйнд битүүмжлэн өгнө.

Дээрх материалыг дутуу бүрдүүлсэн иргэнийг бүртгэхгүй.  

Сонгон шалгаруулалтыг Төрийн албаны зөвлөлийн 2013  оны 60 дугаар тогтоолоор  баталсан “Төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтны сонгон шалгаруулах журам”-ын дагуу явуулна.

Дэлгэрэнгүй мэдээллийг Өвөрхангай аймгийн Засаг даргын дэргэдэх Боловсрол, соёл, урлагийн газар болон Төрийн албаны зөвлөлийн  http://csc.gov.mnhttp://uvurkhangai.mn/ цахим хаягаар  авна уу.

ХАРИЛЦАХ ХАЯГ:

Холбогдох утас:99143444, 7032-2105

ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН БОЛОВСРОЛ, СОЁЛ, УРЛАГИЙН ГАЗАР

 

 




facebook page
twitter