Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас 2017 оныг "Ахмадаа дээдлэх жил" болгон зарлаж, төлөвлөгөөг гарган хэрэгжүүлж байна.
Хархорин сумын Соёлын төвийн эрхлэгчийн албан тушаалд томилогдох ажилтны сонгон шалгаруулалтыг 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн зарлаж байна.

             Монгол  Улсын Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 1, 16.4.18,  Соёлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 4 дахь заалтуудыг хэрэгжүүлэх, Төрийн албаны зөвлөлийн2013 оны 60 дугаар тогтоолоор баталсан “Төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам”-ын 1.4.2, 1.5, 3.1 дэх заалтуудыг үндэслэнХархоринсумын Соёлын төвийн эрхлэгчийн албан тушаалд томилогдох ажилтны сонгон шалгаруулалтыг 2017оны 03дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн зарлаж  байна.

            Сонгон шалгаруулалтад орох иргэн “Төрийн албаны тухай хууль”-ийн 10.1; “Соёлын тухай хууль”-ийн 15.4-тзаасан ерөнхий шаардлага, томилох эрх бүхий этгээдийн баталсан ажлын байранд тавигдах дараах шаардлагыг хангасан байна.      

Ерөнхийшаардлага

Үзүүлэлт

Чухал шаардлагатай

 Шаардлагатай

Боловсрол

Дээд боловсролтой, бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй.

Дээд боловсролтой, бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй.

Мэргэжил

Соёлын удирдлагын менежмент, соёлын менежмент, соёлын ажлын арга зүйч, соёл урлагийн бусад мэргэжилтэй.

соёл урлагийн бусад мэргэжилтэй.

мэргэшил 

 

 

Туршлага

Мэргэжлээрээ 3-аас доошгүй жил ажилласан байх

Мэргэжлээрээ 3-аас доошгүй жил ажилласан байх

Ур чадвар

Удирдан зохион байгуулах, баримт бичиг боловсруулах, үйл ажиллагааны төлөвлөлт хийх, багаар ажиллах, компьютерийн өргөн хэрэглээний программ эзэмшсэн, соёл урлагийн авъяастай, шийдвэр гаргах, бусдыг манлайлах чадвартай.

соёл урлагийн авъяастай, шийдвэр гаргах, бусдыг манлайлах чадвартай.

Тусгай шаардлага

Урд өмнө нь ямар нэгэн ёс зүйн зөрчил гаргаж байгаагүй, харилцааны  соёлтой, зарчимч өндөр шаардлагатай.

            Сонгон шалгаруулалтыг  2017  оны  04 дүгээр сарын  05-ны өдөрзохион байгуулна.

            Сонгон шалгаруулалтад орох иргэний баримт материалыг Төрийн албаны зөвлөлийн Салбар зөвлөлөөс томилогдсон “Сонгон шалгаруулах комисс” 2017  оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн09:00-18.00 цаг хүртэл хүлээн авч бүртгэнэ.

 Сонгон шалгаруулалтад орох иргэн бүртгүүлэхдээ дараах материалыг бүрдүүлж  авч ирнэ.

1.    Төрийн албан хаагчийн анкет / Маягт-1 /

2.    Дээд боловсролын дипломын эх хувийг хуулбарын хамт /Хуулбар заавал нотариатаар баталгаажуулсан байх/

3.    Иргэний үнэмлэхний эх хувийг хуулбарын хамт

4.    Ажил эрхэлдэг бол ажил байдлын тодорхойлолт

5.   Ажилласан жилийг тооцох Хөдөлмөрийн болон нийгмийн даатгалын дэвтрийн эхний нүүр хуудсыг хөдөлмөрийн үйл ажиллагааны хөдөлгөөнийг баталгаажуулсан бусад хуудасны хуулбар, эх хувийн хамт /ажилласан жилийг тооцох тул хөдөлмөрийн үйл ажиллагаагаа хөдөлмөрийн болон нийгмийн даатгалын дэвтэрт бичигдсэн он, сар, өдрөөр нь нарийвчлан бичиж бэлтгэж ирэх/

6.  4х3-ийн хэмжээтэй 2 хувь цээж зураг. /1 ш нь анкет дээр наагдсан байх/

7.  Тухайн албан тушаалд томилогдох хүсэлт, өөрийн мэдлэг чадвараа илэрхийлсэн өргөдөл

8.  Тухайн байгууллагыг хөгжүүлэх хөтөлбөр, төсөл

9.Бүртгэлийн хураамж 10000 төгрөг

Дээрхи материалыг дутуу бүрдүүлсэн  иргэнийг бүртгэхгүй.

            Сонгон шалгаруулалтыг Төрийн албаны зөвлөлийн2013 оны 60дугаар тогтоолоор баталсан“Төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтны сонгон шалгаруулалтын үнэлгээ дүгнэлт гаргах заавар”-ын дагуу явуулна.

 

Харилцах ХАЯГ: ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

УТАС: 7032-3538

ӨВӨРХАНГАЙ АЙМАГ ДАХЬ ТӨРИЙН АЛБАНЫ

ЗӨВЛӨЛИЙН САЛБАР ЗӨВЛӨЛ

 

 




facebook page
twitter