Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас 2017 оныг "Ахмадаа дээдлэх жил" болгон зарлаж, төлөвлөгөөг гарган хэрэгжүүлж байна.
ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН ГУЧИН-УС СУМЫН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН САНХҮҮГИЙН АЛБАНЫ ДАРГЫН АЛБАН ТУШААЛД ТОМИЛОГДОХ АЖИЛТНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫГ ЗАРЛАЖ БАЙНА.

Нэг.Нийтлэг зүйл

1. “Журам батлах тухай” УИХ-ын 2003 оны 13 дугаар тогтоолоор баталсан “Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам”-ын 2 дугаар зүйлийн 10, 4 дүгээр зүйлийн 17 дахь заалтыг үндэслэн Өвөрхангай аймгийн Гучин-Уссумын Засаг даргын Тамгын газрын Санхүүгийн албаны даргын албан тушаалд томилогдох ажилтны сонгон шалгаруулалтыг зарлаж байна.

 2.Сонгон шалгаруулалтад орох иргэн нь Төрийн албаны тухай хуулийн 10.1, “Төрийнжинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам”-ын 1.6-д заасан ерөнхий шаардлага болон томилох эрх бүхий этгээдийн баталсан ажлын байранд тавигдах дараах шаардлагыг хангасан байна:

Гучин-Ус сумын ЗДТГ-ын Санхүүгийн албаны даргын

албан тушаалд тавигдах шаардлага:

 

 

 

 

Ерөнхий шаардлага:

Үзүүлэлт

Чухал шаардлагатай

Шаардлагатай

Боловсрол

Бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй байх.

Бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй байх.

Мэргэжил

Нягтлан бодогч, эдийн засагч

Нягтлан бодогч

Мэргэшил

 

 

Туршлага

 

Санхүү, эдийн засаг, ня-бо бүртгэлийн ажлын дадлага туршлагатай байх

Мэргэжлээрээ ажилласанбайх.

Тусгай шаардлага

Илүү цагаар ажиллах

Ёс зүйн хэм хэмжээг хэлбэрэлтгүй сахих

Илүү цагаар ажиллах

Ёс зүйн хэм хэмжээг хэлбэрэлтгүй сахих

3.Сонгон шалгаруулалтыг 2017оны 04дүгээр сарын 05-ны өдөр зохион байгуулна.

Хоёр. Сонгон шалгаруулалтад орох иргэнийг бүртгэх

хугацаа, бүрдүүлэх материал

4.Сонгон шалгаруулалтад орох иргэний баримт материалыг Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлөөс томилсон Сонгон шалгаруулах комисс Өвөрхангай аймгийн Засаг даргын Тамгын газрын 316 тоот  өрөөнд 2017 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 09.00-18.00 цагийн хооронд хүлээн авч бүртгэнэ.

5.Сонгон шалгаруулалтад орохыг хүссэн иргэн дор дурдсан материалыг бүрдүүлэн өөрийн биеэр ирж бүртгүүлнэ. Үүнд:

1.Төрийн албан хаагчийн анкет

2.Иргэний үнэмлэхний эх хувийг хуулбарын хамт

3.Дээд боловсролын дипломын эх хувийг хуулбарын хамт /Хуулбар заавал нотариатаар баталгаажуулсан байх/

4.Ажил байдлын тодорхойлолт

5.Ажилласан жилийг тооцох Хөдөлмөрийн болон нийгмийн даатгалын дэвтрийн эхний нүүр хуудсыг хөдөлмөрийн үйл ажиллагааны хөдөлгөөнийг баталгаажуулсан бусад хуудасны хуулбар, эх хувийн хамт /ажилласан жилийг тооцох тул хөдөлмөрийн үйл ажиллагаагаа хөдөлмөрийн болон нийгмийн даатгалын дэвтэрт бичигдсэн он, сар, өдрөөр нь нарийвчлан бичиж бэлтгэж ирэх/

6.Төрийн албаны тухай хуулийн 16.2.1-д заасан асуудлаар эрх бүхий байгууллагын тодорхойлолт;

7.4х3-ийн хэмжээтэй 3 хувь цээж зураг. /1 ш нь анкет дээр наагдсан байх/

8. Цэргийн үүрэгтний үнэмлэхний хуулбар /нотариатаар гэрчлүүлсэн байх, Төрийн албаны тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2.4-д заасны дагуу 1990 оны 05 дугаар сарын 06-ны өдрөөс хойш төрсөн хүмүүст хамаарна/

9.Бүртгэлийн хураамж 10000 төгрөг

            Дээрх материалыг дутуу бүрдүүлсэн иргэнийг бүртгэхгүй.

                 6.Сонгон шалгаруулалтыг Улсын Их Хурлын 2003 оны 13 дугаар тогтоолоор баталсан ”Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам”, Төрийн албаны зөвлөлийн 2013 оны 14 дүгээр тогтоолоор баталсан зааврын дагуу зохион байгуулна.

 

ХарилцахХАЯГ: ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

УТАС: 7032-3538

ӨВӨРХАНГАЙ АЙМАГ ДАХЬ ТӨРИЙН АЛБАНЫ

ЗӨВЛӨЛИЙН САЛБАР ЗӨВЛӨЛ




facebook page
twitter