Аймгийнхаа эдийн засаг, нийгмийг тогтвортой хөгжүүлэх нь манай аймгийн эрхэм зорилго мөн. Оновчтой бодлого, зохицуулалтаар хангах замаар аймгийнхаа хөгжилд дэмжлэг үзүүлэх нь аймгийн Засаг даргын Тамгын газрын эрхэм зорилго юм.
2012 оныг "Ажлын байрыг нэмэгдүүлэх, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил" болгон зарлав

Өнгөрөгч оны эцсээр хуралдсан аймгийн ИТХ-ын хуралдаанаар 2012 оныг "Ажлын байрыг нэмэгдүүлэх, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил" болгон зарлав Энэ хүрээнд аймгийнхаа бүх хүнийг ажлын байртай болгох үүднээс орон нутгийн төсвөөс 500 гаруй сая төгрөг төсөвлөгдсөн байна.

Ажлын байр олноор бий болгосон байгууллага, аж ахуйн нэгжүүдийг урамшуулах, өрхийн үйлдвэрлэлээ дэмжих, жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх тал дээр анхаарч бага ч болов мөнгө санхүүгээр дэмжих, малгүй болон цөөн малтай, өрх толгойлсон ядуу өрхүүдийг малжуулах зэрэг асуудлуудтай тодорхой хэмжээнд дэмжлэг үзүүлэх ажээ.

Иймхүү аймаг айл өрхүүдийн амжиргааг дээшлүүлэхэд энэ онд илүү анхаарна. Тиймээс орлогыг орлуулах, тооцох аргын хүрээнд өрхийн амжиргааны түвшинг тогтоох судалгааг хийх ажээ.