2018 оныг "Хүүхдийн хөгжил, хамгааллын жил" болгон зарлаж, хүүхдийн эрүүл мэнд, боловсрол, хүмүүжил, өв тэгш хүмүүжлийг олгох ажлыг төлөвлөн хэрэгжүүлж эхэллээ.
МАЛЫН ЭМЧ НАР ТУРШЛАГА СОЛИЛЦЛОО

Мал эмнэлэг, үржлийн алба үүсч, хөгжсөний 90 жилийн ойг  “Зос хангай “ мал эмнэлэг дээр тэмдэглэлээ. Тус арга хэмжээнд аймгийн ХХААЖДҮГазар, Мал эмнэлгийн алба, МХГ-ын улсын байцаагчид, сумдын малын эмч нар оролцож, “Зос хангай “ мал эмнэлэгийн үйл ажиллагаатай танилцан, арга туршлагаа солилцож, Мал эмнэлгийн албаны хагас жилийн тайлан, халдварт болон халдваргүй өвчний талаар мэдээлэл авсан байна.
Түүнчлэн сумдын мал эмнэлэгийн лабораторид хийх боломжтой зарим халдварт, паразит өвчнүүд болон ариун цэврийн шинжилгээний арга зүйг эзэмшүүлэх сургалтанд сууж, дадлага хийсэн бөгөөд ой угтсан спорт, урлагийн арга хэмжээг  зохион байгууллаа.




facebook page
twitter