2018 оныг "Хүүхдийн хөгжил, хамгааллын жил" болгон зарлаж, хүүхдийн эрүүл мэнд, боловсрол, хүмүүжил, өв тэгш хүмүүжлийг олгох ажлыг төлөвлөн хэрэгжүүлж эхэллээ.
Сангийн далайн хөвөөнд Эхийн цагаан суваргыг шинээр барина.

Сумын ЗДТГ-аас Илдэн бэйлийн хошууны нутгийн хүйс - Сангийн далайд байгуулахаар төлөвлөөд байна. Эхийн цагаан суварганы өндөр нь суурийн хамт 8 метр, 21 метрт багтаах бөгөөд эхийн ачийг хариулах, эх нутгаа хайрлах, эх болсон хамаг амьтны төлөө аугаа үйлийг бүтээх бэлэгдлийг багтаасан байна. Энэ буянт үйлсэд нутгийн уугуул, суугуул иргэдийн оролцоотойгоор 2011 оны 07 сард багтаан ашиглалтанд оруулах аж.

Суварга бүтээхийн учир утга бэлэгдэл:

- Алив хүн бүхэн эхээс төрдөг. Халамжлан тээж, өсгөсөн эхийн ачийг ямагт дээдлэн санаж буянт үйлээр хариулах нь оюун ухаант хүн бүрийн хичээн гүйцэтдүүлэх элбэрэлт үйл мөн тул эхийн ачийг санан дурдахын бэлэгдэл,

- Монголчууд хөх тэнгэр, хөрст алтан дэлхийгээ шүтэж, нутаг ус байгаль орчноо хайрлан хамгаалж, зөв ашиглаж ирсэн уламжлалтай. Иймд бид өөрсдийн өссөн төрсөн нутаг усаараа бахархах, ухаант өвөг дээдсийн ёс заншлыг өвлөн, эх нутгаа хайрлах сэтгэлийн бэлэгдэл

- Өөрөө амар амгалан, сайн сайхан явахын зэрэгцээ бусдад баяр баясгалан өгч, ариун цагаан буяныг хүсэх нь бурханы сургаал, буурлуудын маань замнал. Иймд эх болсон зургаан зүйлийн хамаг амьтны төлөө үйлдэж буй буянт үйлсийн бэлэгдлийг тус тус агуулж буй.

Иймд та бүхэн сэтгэлийнхээ өглөг хандивыг Хаан банк, 5006530220 дансаар шилжүүлэх буюу 99112944, 99094573, и-мэйл amidbaigali@yahoo.com  хаягаар холбоо барьж хамтран ажиллана уу.




facebook page
twitter