2018 оныг "Хүүхдийн хөгжил, хамгааллын жил" болгон зарлаж, хүүхдийн эрүүл мэнд, боловсрол, хүмүүжил, өв тэгш хүмүүжлийг олгох ажлыг төлөвлөн хэрэгжүүлж эхэллээ.
Аймгийн Цагдаагийн газраас “Үргэлж тантай хамтдаа өдөрлөг”-ийг зохион байгууллаа

Аймгийн Цагдаагийн газраас “Согтууруулах ундаа-замын хөдөлгөөний аюулгүй байдал”, ”Хүүхдээ хамгаалъя”, “Мотоциклийн бүртгэл” зэрэг улсын хэмжээнд зохион байгуулагдаж байгаа нэгдсэн арга хэмжээний хүрээнд “Үргэлж тантай хамтдаа өдөрлөг”-ийг “Аюулгүй иргэн-Амар тайван Өвөрхангайн төлөө хамтдаа” уриан дор Арвайхээр хотноо зохион байгууллаа. 

Тус арга хэмжээ нь зам тээврийн осол, зөрчлөөс урдчилан сэргийлэх ажилд орон нутгийн даатгалын байгууллагуудын үйл ажиллагааг татан оролцуулах, хууль дүрэм журмыг сурталчилан таниулж, Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааг иргэд, олон нийтэд сурталчилах, олон нийт-цагдаагийн хамтын ажиллагааг сайжруулах зорилготой юм.


Өдөрлөгийн арга хэмжээг албан журмын даатгалын холбоодтой хамтран Ххүхдийг гэнэтийн ослоос урдчилан сэргийлэх, гэнэтийн ослын даатгалын ач холбогдол, авто тээврийн хэрэгслийн даатгалын ач холбогдол, түүнд хэрхэн хамрагдах, жолоочийн хариуцлагын албан журмын даатгал, хэрэв жолоочийн хариуцлагын даатгал хийлгээгүй тохиолдолд хүлээлгэх хариуцлага талаар иргэдэд мэдээлэл өгөв. 
Мөн жолоочийн эрх зүйн сургалтын төвд тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулж, хугацаа нь дууссан 14 иргэний материал, хуучин үнэмлэх солих 7 иргэний хүсэлт, материалыг тус тус хүлээн авч, зөвлөгөө мэдээлэл өгсөн. 
Энэ үеэр Цагдаагийн байгууллагын албадын онцлогыг харуулсан техник, тусгай хэрэгсэлийн үзүүлэн гаргаж, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг, зөвлөмж, Гэр бүлийн хүчирхийлэлээс урьдчилан сэргийлэх, Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хууль, Зөрчлийн тухай хуулиудаар бэлтгэсэн гарын авлага, боршурыг 500 ширхэгийг хэвлүүлэн иргэд олон нийтэд түгээн ажиллав. 
Олон нийт-цагдаагийн хамтын ажиллагааг сайжруулах чиглэлээр "ҮРГЭЛЖ ТАНТАЙ ХАМТДАА" арга хэмжээг зохион байгуулж, алба хаагчдаас өдөрлөгт хүрэлцэн ирсэн иргэдэд ая дууны мэндчилгээ дэвшүүлэв. 
Арга хэмжээний төгсгөлд Замын хөдөлгөөнд соёлтой, зөрчил дутагдалгүй оролцдог, хуулиа хэрэгжүүлдэг жолооч нарыг урамшуулсан юм.

Өдөрлөгийн арга хэмжээнд оролцсон алба хаагчдад, хамтран оролцсон албан журмын даатгалын холбоо болон хүрэлцэн ирсэн иргэддээ талархал илэрхийлье.

ЦАГДААГИЙН ГАЗАР

 




facebook page
twitter