2018 оныг "Хүүхдийн хөгжил, хамгааллын жил" болгон зарлаж, хүүхдийн эрүүл мэнд, боловсрол, хүмүүжил, өв тэгш хүмүүжлийг олгох ажлыг төлөвлөн хэрэгжүүлж эхэллээ.
Хүндийн өргөлтийн залуучуудын улсын аварга шалгаруулах тэмцээнд манай аймгийн тамирчид 2 дугаар байр эзэллээ

 Хүндийн өргөлтийн 2018 оны залуучуудын улсын аварга шалгаруулах тэмцээн 4 дүгээр сарын 6-наас 8-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдаж, 19 байгууллагын 230 тамирчин оролцсон юм. Тус тэмцээнд манай аймгийн Б.Дэмбэрэлдорж дасгалжуулагчтай 12 тамирчин оролцож, багийн дүнгээр 24 медаль хүртэж дэд байранд шалгарлаа.

Эрэгтэй: 44 кг жинд А.Дөлгөөн 3 алт, О.Мөнх-Оргил 1 мөнгө, 2 хүрэл, 50 кг жинд Д.Лувсандамба 3 алт, Д.Цэрэнжаргал 1 мөнгө 2 хүрэл, 62 кг жинд Ч.Бумчин 1 мөнгө, 2 хүрэл, Эмэгтэй: -63 кг жинд Д.Ариунсанаа 3 хүрэл, 48 кг жинд Г.Бадамцогзол 2 мөнгө, 1 хүрэл, +75 кг жинд Г.Насандулам 2 мөнгө, 1 хүрэл медаль хүртэж дээрх амжилтыг үзүүлсэн байна.




facebook page
twitter