2018 оныг "Хүүхдийн хөгжил, хамгааллын жил" болгон зарлаж, хүүхдийн эрүүл мэнд, боловсрол, хүмүүжил, өв тэгш хүмүүжлийг олгох ажлыг төлөвлөн хэрэгжүүлж эхэллээ.
Санхүүгийн эрх зүйн талаар зөвлөгөө, мэдээлэл өгөх нээлттэй өдөрлөгт урьж байна

Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах олон улсын өдрийг манай улс жил бүр тэмдэглэн өнгөрүүлдэг билээ. Энэ хүрээнд тус өдрийг тохиолдуулан Санхүүгийн эрх зүйн талаар иргэдэд зөвлөгөө, мэдээлэл өгөх зорилгоор “Нээлттэй өдөрлөг”-ийг 2018 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 10:00-15:00 цагийн хооронд аймгийн Хөгжимт драмын театрт зохион байгуулах гэж байна.

      Зохион байгуулагч: Аймгийн Засаг даргын Тамгын газар, Өвөрхангай аймаг дахь Монгол банкны хэлтэс

      Хамтран зохион байгуулагч:

   Аймгийн Шүүх

  Аймгийн Засаг даргын дэргэдэх Цагдаагийн газар

  Аймгийн Засаг даргын дэргэдэх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар

  Аймгийн Засаг даргын дэргэдэх Мэргэжлийн хяналтын газар

  Аймгийн Засаг даргын дэргэдэх Санхүүгийн хяналт, аудитын алба

  Аймгийн Засаг даргын дэргэдэх Статистикийн хэлтэс

  Аймгийн Засаг даргын дэргэдэх Стандарт, хэмжил зүйн хэлтэс

 

 

 

 

 

 

 

 




facebook page
twitter