Аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсээс архидан согтуурахтай тэмцэх чиглэлээр иргэд, олон нийтийн дуу хоолойг сонсож, тэдний бүтээлч санал санаачилгыг үйл ажиллагаандаа тусгана.
Энэ хүрээнд
Тус хэлэлцүүлэгт аймгийн Засаг даргын дэргэдэх Цагдаагийн газар, Мэргэжлийн хяналтын газар, Стандарт, хэмжил зүйн хэлтэс, Арвайхээр сумын Засаг даргын Тамгын газрын холбогдох албаны хүмүүс, Арвайхээр суманд үйл ажиллагаа явуулж буй согтууруулах ундаа худалдаалах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөл эзэмшигч иргэн, аж ахуйн нэгж, байгууллага, иргэд, олон нийтийн төлөөлөлийг оролцуулна.
Хэлэлцүүлэгт оролцох хүсэлтэй иргэдийн өмнө Иргэний танхимын үүд хаалга нээлттэй тул Та бүхнийг өргөнөөр хүрэлцэн ирэхийг урьж байна.
АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ХЭЛТЭС
Утас: 7032-3087