2018 оныг "Хүүхдийн хөгжил, хамгааллын жил" болгон зарлаж, хүүхдийн эрүүл мэнд, боловсрол, хүмүүжил, өв тэгш хүмүүжлийг олгох ажлыг төлөвлөн хэрэгжүүлж эхэллээ.
Аймгийн эрүүл мэндийн салбарын удирдах ажилтнуудын зөвлөгөөн зохион байгуулагдаж байна

 

Аймгийн эрүүл мэндийн салбарын удирдах ажилтнуудын зөвлөгөөн “Эрүүл мэндийн даатгалыг-Иргэн бүрт хүргэж, Аз жаргалтай-Эрүүлхүүхдийн төлөө хамтдаа” уриатайгаар өнөөдөр/2018.04.05/ Арвайхээр сумын Ахмадын өргөөнд  эхэллээ.

Тус зөвлөгөөнд аймгийн Засаг даргын орлогч О.Батжаргал, аймгийн Засаг даргын Тамгын газрын Нйигмийн бодлогын хэлтсийн дарга Б.Мөнхжаргал, аймгийн Засаг даргын дэргэдэх Эрүүл мэндийн газрын дарга Д.Шивааннүрдэв, сумдын Засаг дарга нар, аймгийн Эрүүл  мэндийн газрын мэргэжилтнүүд, Бүсийн оношилгоо эмчилгээний төв, сумдын эрүүл мэндийн төв, хувийн хэвшлийн эмнэлэг, эм ханган нийлүүлэх төв, рашаан сувилалын удирдлагууд 130 гаруй хүн оролцож байна. Зөвлөгөөнөөр аймгийн эрүүл мэндийн салбарын 2017 оны үйл ажиллагааны үнэлгээ дүгнэлт, 2018 онд дэвшүүлэх зорилго, зорилт, анхаарч ажиллах асуудлын талаар хэлэлцэх юм.

Зөвлөгөөн хоёр өдөр үргэлжилнэ.




facebook page
twitter