2018 оныг "Хүүхдийн хөгжил, хамгааллын жил" болгон зарлаж, хүүхдийн эрүүл мэнд, боловсрол, хүмүүжил, өв тэгш хүмүүжлийг олгох ажлыг төлөвлөн хэрэгжүүлж эхэллээ.
“Хүүхдийн хөгжил хамгаалалд-Бидний оролцоо” аян эхэллээ

Зорилтот жилийн хүрээнд “Хүүхдийн хөгжил хамгаалалд-Бидний оролцоо” аяныг 2018 оны 4 дүгээр сарын 3-ны өдрөөс  эхлүүллээ. Аяны дэвтэр, хүндэтгэлийн тугийг төрийн байгууллага, аж ахуйн нэгжүүдээр тус бүр 7 хоногийн хугацаатай аялуулах юм. Аяны гараа аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурал, аймгийн Засаг даргын Тамгын газраас эхэлж байна.  “Хүүхдийн хөгжил, хамгааллын жил”-ийн ажлыг зохион байгуулах Ажлын хорооны дарга, аймгийн Засаг даргын орлогч О.Батжаргал аяны туг, дэвтрийг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Нарийн бичгийн дарга Т.Гончигдорж, аймгийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Б.Мөнхжаргал нарт гардуулан өгөв. Аяны хүрээнд албан байгууллага, аж ахуй нэгжүүд дэргэдээ Гэр бүлийн зөвлөл байгуулах, үйл ажиллагааг нь идэвхжүүлэх, хүүхдийн хөгжил, хамгааллыг дэмжих чиглэлээр үйл ажиллагаа төлөвлөн хэрэгжүүлж ажиллах юм.




facebook page
twitter