2018 оныг "Хүүхдийн хөгжил, хамгааллын жил" болгон зарлаж, хүүхдийн эрүүл мэнд, боловсрол, хүмүүжил, өв тэгш хүмүүжлийг олгох ажлыг төлөвлөн хэрэгжүүлж эхэллээ.
Хүүхдийн хөгжил, хамгаалалд хамтдаа уриатай зорилтот жилийн ажлын төлөвлөгөөг хэрэгжүүлж байна

Өвөрхангай аймаг хүүхэд, багачуудынхаа өмнө тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх, тэдний эрүүл мэнд, боловсрол, хүмүүжил, төлөвшил, хөгжилд бодитой хувь нэмэр оруулах зорилгоор 2018 оныг “Хүүхдийн хөгжил, хамгааллын жил” болгон ажиллаж байна.

Энэ хүрээнд аймгийн Засаг даргын захирамжаар зорилтот жилийн ажлыг аймгийн хэмжээнд удирдлага, зохион байгуулалтаар хангаж ажиллах Ажлын хороог аймгийн Засаг даргын орлогч О.Батжаргалаар ахлуулсан холбогдох албаны 9 хүний бүрэлдэхүүнтэй байгуулж, зорилтот жилийн хугацаанд хийж хэрэгжүүлэх 5 зорилт, 57 арга хэмжээ бүхий нэгдсэн төлөвлөгөөг батлан хэрэгжүүлж эхлээд байна. 

Тодруулбал  удирдлага, зохион байгуулалтын чиглэлээр, хүүхдийн эсэн мэнд амьдрах эрхийг хангах, хүүхдийн хамгаалуулах эрхийг хангах, хүүхдийн хөгжих эрхийг хангах, хүүхдийн нийгмийн амьдралд оролцох эрхийг хангах хүрээнд хүүхэд багачууд руу чиглэсэн ажлуудыг төрийн болон төрийн бус байгууллага, багш, сурган хүмүүжүүлэгчид, хүүхэд, эцэг эхчүүдийн хамтын оролцоотой хийж хэрэгжүүлэх юм.




facebook page
twitter