2018 оныг "Хүүхдийн хөгжил, хамгааллын жил" болгон зарлаж, хүүхдийн эрүүл мэнд, боловсрол, хүмүүжил, өв тэгш хүмүүжлийг олгох ажлыг төлөвлөн хэрэгжүүлж эхэллээ.
Өвөрхангай аймагт 2018 онд 22.9 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын ажил хийгдэнэ

Энэ онд манай аймагт улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 14.5 тэрбум, орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар 4.1 тэрбум, аймгийн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар 1.9 тэрбум, сумдын орон нутгийн хөгжлийн сангаар 1.8 тэрбум, автозамын сангийн хөрөнгө оруулалтаар 463.4 сая төгрөг нийт 22.9 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын ажлууд хийгдэхээр төлөвлөгдсөн.

Үүнээс 2.261.0 сая төгрөгийг өмнөх онуудад хэрэгжиж байгаад дуусаагүй 5 ажилд 11.114.1 сая төгрөгийг  шинээр барих 22 барилга угсралтын ажилд, 2.245.0 сая төгрөгийг 23 засвар шинэчлэлийн ажилд, 7.285.1 сая төгрөгийг бусад ажил үйлчилгээнд зарцуулахаар төлөвлөсөн.

Шинээр баригдах барилга байгууламж, их засварын ажлын зураг төслүүдийг боловсруулж дуусаад, барилга угсралтын ажлыг гүйцэтгэгчийг шалгаруулах нээлттэй тендерийг зарлаад байна.




facebook page
twitter