2018 оныг "Хүүхдийн хөгжил, хамгааллын жил" болгон зарлаж, хүүхдийн эрүүл мэнд, боловсрол, хүмүүжил, өв тэгш хүмүүжлийг олгох ажлыг төлөвлөн хэрэгжүүлж эхэллээ.
"Чи-Та" төсөл манай аймгийн 5 суманд хэрэгжиж байна.
   Европын холбоо болон Чехийн хөгжлийн агентлагын санхүүжилтээр Пипл Ин Нийд Чехийн ОУТББ 2016 оны 09 сараас эхлэн “Чадваржсан иргэд- Тогтворжсон амжиргаа” төслийг Монголын Хоршооллын сургалт, мэдээллийн төв, Монголын хуульч эмэгтэйчүүдийн холбоо, Мэдлэгийн сүлжээ ТББ-уудтай   хамтран Архангай, Өвөрхангай  аймгийн 10 суманд гурван  жилийн хугацаатай (2016-2019)  хэрэгжүүлж байна.
 
   “Чадваржсан иргэд - Тогтворжсон амьжиргаа” төсөл нь  зорилтот аймаг, сумдын хоршоо, бичил, жижиг бизнес эрхлэгчдийг чадавхжуулж, орлого ашгийг нэмэгдүүлэх-  ЭДИЙН ЗАСГИЙН АСУУДЛЫГ, Холбогдох бодлого, хууль, журмын хэрэгжилтийг сайжруулах- ЭРХ ЗҮЙН АСУУДАЛ, Иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, хандлагыг өөрчлөх, ИНБ-ыг чадавхжуулах, экологид суурилсан, алсын хараатай төлөвлөлт зэргийг багтаасан- ОРОН НУТГИЙН САЙН ЗАСАГЛАЛТАЙ холбоотойгоор хөгжүүлэх ЦОГЦ  ТӨСӨЛ юм.    
 
  Төсөл нь Архангай, Өвөрхангай аймгуудын хоршоод, бичил, жижиг үйлдвэрлэл эрхлэгчдийн бизнесийн төслөө санаачлах, боловсруулах, төлөвлөх, санхүүжилт олох ба зах зээлд гарах чадварыг нь дээшлүүлж, хөгжлийг нь дэмжсэнээр орлого ашгийг нь нэмэгдүүлэх, мөн тэдгээрийн хоорондын болон аймаг, сумын хурал, захиргааны байгууллагатай хамтын ажиллагааг нь өргөжүүлж, бэхжүүлэх замаар орон нутгийн эдийн засгийн тогтвортой хөгжилд хувь нэмэр оруулахад чиглэнэ.
Төслийг хэрэгжүүлснээр дараах үр дүн гаргахаар зорин ажиллаж байна. Үүнд: 
1. Хоршоод, бичил, жижиг бизнес эрхлэгчид болон тэдгээрийг төлөөлсөн мэргэжлийн холбоод, ТББ-уудыг орон нутгийн эдийн засгийн стратеги болон Сум хөгжүүлэх сангийн хөтөлбөрийг боловсруулах, мөн сумын Иргэний танхимаар хэлэлцүүлэх чадвартай болгох
2. Хоршоод, бичил, жижиг бизнес эрхлэгчид болон тэдгээрийг төлөөлсөн мэргэжлийн холбоод, ТББ-уудыг бизнесийн төслийн санал гаргах, боловсруулах, төлөвлөх, санхүүжилт олох чадвартай болгох
3. Орон нутгийн хурал, захиргааны байгууллагын зүгээс хоршоо, бичил, жижиг бизнес эрхлэгчдэд зээл олгох, аливаа хөнгөлөлт, дэмжлэг үзүүлэх, бүтээгдэхүүний борлуулалтын сүлжээ бий болгох зэргээр бодитойгоор орлого нэмэгдүүлж, амьжиргаа дээшлүүлэх арга хэрэгслийг нэвтрүүлэх
4. Бусад сум, аймагт хоршоод, бичил, жижиг бизнесийг дэмжих бодлогын шинэчлэлийг идэвхжүүлэх, орон нутгийн хөгжилд иргэдийн оролцоог өргөжүүлэх талаарх сайн туршлага, бодлогын зөвлөмжийг тодорхойлж, бүсийн болон үндэсний хэмжээнд дэлгэрүүлэх 
Төслийн зорилтот сумд:
Архангай аймгийн Өгийнуур, Хашаат, Цэнхэр, Хотонт, Эрдэнэбулган; 
Өвөрхангай аймгийн Арвайхээр, Бат-Өлзий, Бүрд, Хархорин, Хужирт 
Зорилтот бүлгүүд: 10 сумдын удирдлага
Архангай аймгийн 22, Өвөрхангай аймгийн 22, нийт 44 хоршоод
Архангай аймгийн 5, Өвөрхангай аймгийн 5, нийт 10 ИНБ
        
Төсөл эхэлснээс хойш  Өвөрхангай аймгийн таван сумын хэмжээнд 22 хоршоодыг сонгон тэдгээрийн 201 гишүүдтэй хамтран хоршоодын хөгжлийн үнэлгээг хийлээ. Үүнээс зорилтот хоршоодын өнөөгийн байдлыг дүгнэж үзэхэд хоршооны засаглал, менежментийн чадавхи болон  хоршооны гишүүдийн идэвхи оролцоо, хоршоод хоорондын хамтын ажиллагаа сул, санхүүгийн чадавхи, техник технологийн хангалт муу болон мэргэжлийн боловсон хүчин, бизнесийн цар хүрээ хязгаарлагдмал, бизнесийн шинэлэг санаа, маркетингийн болон бизнесийн мэдлэг дутмаг буюу жилийн үйл ажиллагааны төлөвлөгөөгүй гэсэн олон асуудлууд гарч ирсэн. Эдгээр асуудлууд дээр тулгуурлан хоршоодод зориулж сайн засаглалын сургалт, жилийн үйл ажиллагаа төлөвлөлтийн семинар, ОН-ийн ИНБ-уудаар дамжуулан Олон улсын хөдөлмөрийн байгууллагын боловсруулсан “Манай хоршоо: ХАА-н хоршоог удирдах нь” нэртэй хоршооны менежментийн багц сургалт болон хоршооны санхүүгийн хялбар программын сургалт, эсгий, гар урлалын технологийн сургалт, компьютер хэрэглээний үндсэн програмын сургалт гэх мэт хэрэгцээнд суурилсан сургалтуудыг зохион байгуулсан бөгөөд мөн бизнес загварын хавтгайг ашиглан 5 бизнес кейс боловсруулж, хоршоод, бизнес эрхлэгчдэд нэвтрүүлэх, нийт 30 хоршоонд бизнес төлөвлөгөө боловсруулах ажлуудыг зохион байгуулж байна. Үүнээс  гадна үндэсний боловсруулах үйлдвэрүүдтэй танилцах аялал, Улсын тэргүүний ОД-КР хоршооны туршлагыг судлах, хүлэмж, хүнсний ногоо тариалалт болон зоорь барих технологийн сургалт, Өвөрмонголын Шилийн гол аймгийн баруун үзэмчин хошууны хоршоодтой туршлага судлах аялал, Канадын засгийн газрын дэмжлэгтэй хэрэгжиж буй ИНВЕСТ КООП Монгол төслийн хоршоодтой туршлага солилцох, түншлэлийг бэхжүүлэх уулзалт хэлэлцүүлэг, улсын болон 2 аймгийн намрын болон цагаан сарын үзэсгэлэн худалдаанд оролцуулж зах зээлийг дэмжих, 5 бизнес кейс буюу бизнесийн шинэлэг шийдлийг танилцуулж, нэвтрүүлэх чиглэлээр дэмжиж, хамтран ажиллаж байна.
Мөн нөгөө талаас хоршоод, бизнес эрхлэгчид болон аж ахуйн нэгжүүд сумын ИТХ-аар сум хөгжүүлэх сан болон орон нутгийн хөгжлийн стратегийн хэлэлцүүлэгт идэвхтэй оролцоог хангах ажлын хүрээнд төрийн санхүүжилтийн эх үүсвэрийг  үр дүнтэй зарцуулах, үйл ажиллагаа хэрхэн явагдаж байгааг үнэлж, сайжруулах зорилгоор “Сум хөгжүүлэх сангийн үйл ажиллагаа, менежментийн судалгаа”-г хийсэн. ХХААХҮЯ нь “Чадваржсан иргэд-Тогтворжсон амжиргаа” төслийг бодлогын хувьд дэмжин ажиллаж байгаа бөгөөд энэ хүрээнд төрийн байгууллага, мэргэжлийн холбоо, төсөл хэрэгжүүлэгч байгууллагуудыг оролцуулсан ажлын хэсгийг байгуулсан ба төслийн баг 2017 оны 03 сарын 30-нд судалгаанаас гарсан зөвлөмжийг ХХААХҮЯ-нд яаманд танилцуулсан бөгөөд  ХХААХҮЯам, ЖДҮХБХЗГазрын дарга М.Дондогдорж уг уулзалтыг  удирдан явуулж, зөвлөмжийн төслийг бүхэлд нь сайшааж, цаашид түүнийг түгээх, хэрэгжүүлэх чиглэлээр хамтран ажиллахаа илэрхийлсэн. Үүний дагуу 2018 оны 03-р сарын 12-нд ХХААХҮЯ болон ЧИ-ТА төсөл хамтран Архангай, Өвөрхангай аймгийн ХХААГ-ын мэргэжилтэн, зорилтот 8 сумын Засаг дарга, СХС хариуцсан мэргэжилтэн, төслийн сургагч багш, зөвлөх, Ажлын хэсгийн гишүүдийг оролцуулсан “ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН ЗОРИЛТЫН БИЕЛЭЛТЭД “ЧИ-ТА” ТӨСЛИЙН ОРУУЛАХ ХУВЬ НЭМЭР” ХЭЛЭЛЦҮҮЛЭГ”-ийг зохион байгуулсан ба уг үйл ажиллагааны үеэр зорилтот сумдын Засаг дарга нар цаашид Пипл Ин Нийд ОУТББ–тай болон ЧИ-ТА төсөлтэй хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зуралцлаа.



facebook page
twitter