2018 оныг "Хүүхдийн хөгжил, хамгааллын жил" болгон зарлаж, хүүхдийн эрүүл мэнд, боловсрол, хүмүүжил, өв тэгш хүмүүжлийг олгох ажлыг төлөвлөн хэрэгжүүлж эхэллээ.
Нийгмийн эгэх хариуцлагын үйл ажиллагааг аймагт хамтран хэрэгжүүлэх орон нутгийн төрийн бус байгууллага сонгох урилга

НИЙГМИЙН ЭГЭХ ХАРИУЦЛАГЫН ҮЙЛ АЖИЛЛАГААГ АЙМАГТ ХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЭХ ОРОН НУТГИЙН  ТББ СОНГОХ

УРИЛГА  НЭХ-II/ӨВ №02/2018   

                                                                                                                                                                                   2018-03-22

Үйл ажиллагааны зорилго:“Монгол улсад нийгмийн эгэх хариуцлагыг бэхжүүлэх нь” төслийн дэмжлэгтэйгээр хэрэгжүүлэх дэд төслийн хоёрдугаар үе шатны төслийг орон нутагт хэрэгжүүлэхэд идэвхитэй оролцох, нийгмийн эгэх хариуцлагын үйл ажиллагаанд оролцогч талуудын оролцоог идэвхжүүлж, холбогдох санаачлагуудыг удирдан чиглүүлэх төрийн байгууллагын болон иргэний нийгмийн манлайлагчдад  дэмжлэг үзүүлэх

Орон нутгийн ТББ-уудад тавигдах шаардлага

  • Нийгмийн эгэх хариуцлагын талаар тодорхой, зөв ойлголттой байх
  • МУНЭХБ- төслийн талаар тодорхой ойлголттой байх
  • Оролцогч талуудын болон  олон нийтийн  хүлээлтийг зөв чиглүүлэх
  • Оролцогч талуудын тэгш, тэнцвэртэй  оролцоог хангах
  • Харилцаа холбоо, оролцооны нээлттэй, тэнцвэртэй байдлыг хангахад  үйл ажиллагааны зөв, энгийн механизмтай байх 
  • Тэнцвэртэй харьцаа, бүтээлч оролцоог хангаж чадах, сэтгэлтэй, идэвхитэй, зөв хүнийг иргэдийн ахлах, манлайлах чадварлаг удирдагчтай байх
  • Мэдээлэл түгээх уулзалтад сайтар бэлтгэж, зохион байгуулах  чадвартай байх
  •  Аливаа хэлэлцүүлгийг  амжилттай удирдан, оролцогч талууд санал нэгдсэн тодорхой үр дүнд хүрэхэд чиглүүлж чаддаг байх
  • Нээлттэй болон бусдаас байнга суралцах сэтгэлгээтэй байх
  • Засаглал, иргэдийн оролцоо, хяналт шинжилгээ, үнэлгээ хийсэн туршлагатай байх
  • Сонгосон мэргэшсэн ТББ-тай сайн хамтран ажиллах
  • Төслийн саналыг гаргахын өмнө төслийн үзэл баримтлал, үндсэн зорилгыг сайтар тодорхойлоход идэвхитэй оролцох
  • Төслийн төлөвлөлтэд холбогдох  стратегийн шийдвэр гаргахад бэлэн байх
  • Төслийн багаас бэлтгэсэн төслийн загвар ба шаардлагуудыг дагаж, мөрдөх
  • Төслийн амжтилттай хэрэгжилтэнд бэлэн байх, манлайлах зэрэгт  чадваржсан байх
  • Төсөлтэй холбогдох үйл ажиллагааг улс төржүүлэхээс  зайлсхийх
  • Төрийн байгууллагатай болон  эрүүл мэндийн байгууллагатай хамтарч ажиллаж байсан туршлагатай байх

Дээрх шаардлагыг хангах ТББ-ууд  дараах хүснэгтээр  танилцуулга мэдээллээ ирүүлнэ үү

Төрийн бус байгууллагын танилцуулага, мэдээлэл

д/д

Мэдээллийн төрөл

Танилцуулга тайлбар

1

ТББ-ын нэр /Монгол,

 

2 Холбогдох холбоо барих мэдээлэл /хаяг, цахим шуудан, утас, вэб хуудас, нэмэлт мэдээллийн холбоос, холбоо барих гол ажилтны мэдээлэл/ 

 

2

Байгууллагын үүсгэн байгуулагдсан товч түүх

 

3

Байгууллагын тухай товч хураангуй

 

4

Эрхэм зорилго

 

5

Гол зорилтот бүлэг

 

6

Хүний нөөц

 

7

Өнөөгийн байдлаар үйл ажиллагаа явуулсан орон нутаг /аймаг,сум бусад/

 

8

Байгуулагдснаас хойшхи хугацаанд  хэрэгжүүлсэн үйл ажиллагааны тэргүүлэх чиглэл

 

9

Нийгмийн эгэх хариуцлага, Ил тод байдал, Сайн засаглалыг дэмжих чиглэлээр хэрэгжүүлсэн  санаачилга, төсөл, хөтөлбөр бусад

 

10

Цаашид үйл ажиллагаагаа өргөжүүлэхээр сонирхож/төлөвлөж буй чиглэл /хэрэв байгаа бол/

 

11

Тус байгууллагын талаарх дээр дурьдагдаагүй нэмэлт мэдээлэл /3 хүртэлх өгүүлбэр

 

12

Тус байгууллага МУНЭХБ төслийн үйл ажиллагаанд ямар давуу талууд үзүүлэн орон нутгийн оролцогч талуудад хэрхэн чадварлаг зөвлөгч/түншлэгч байж чадах талаар тайлбарлана уу.

 

13

МУНЭХБ төслийн хүрээнд тус байгууллагын мэдээллийг бусад оролцогч талуудад илгээн, цаашид холбоо барихыг зөвшөөрч буй эсэх талаар мэдэгдэнэ үү.  

 

 

 Мэдэээлэл хүлээн авах  хугацаа: 2018-03-28 12:00  цаг хүртэл

Хаяг: Аймгийн Засаг даргын Тамгын газрын 201тоот өрөө 

        Цахим хаяг: ZDTG_nhh@yahoo.com

Холбоо барих утас 7032-3086, 99609785

 

Өвөрхангай аймгийн Засаг даргын Тамгын газар




facebook page
twitter