2018 оныг "Хүүхдийн хөгжил, хамгааллын жил" болгон зарлаж, хүүхдийн эрүүл мэнд, боловсрол, хүмүүжил, өв тэгш хүмүүжлийг олгох ажлыг төлөвлөн хэрэгжүүлж эхэллээ.
Өвөрхангай аймгийн Махны үйлдвэрийн талаарх товч мэдээлэл

Өвөрхангай аймаг нь малын тоо толгойгоор улсдаа тэргүүлдэг бөгөөд аймгийн эдийн засгийн 60 гаруй хувийг мал аж ахуйн салбар эзэлж байна. Энэ жил аймгийн хэмжээнд нийт 7.0 сая гаруй мал зуссан бөгөөд 2017 оны мал тооллогын дүнгээр 5 сая 744 мянган мал тоолуулж улсдаа дахин тэргүүлсэн амжилттай байна.

Иймд малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг боловсруулах үйлдвэр байгуулж, бүтээгдэхүүнээ дотоод, гадаад зах зээлд гаргах замаар ажлын байр нэмэгдүүлэх, малчдын бодит орлогыг өсгөх, орон нутгийн эдийн засгийг чадавхижуулах зорилтыг аймгийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан.

Энэ ажлын хүрээнд өнгөрөгч 5 дугаар сард Монгол улсын Ерөнхий сайд БНХАУ-д айлчлал хийх үеэр Засгийн газар хоорондын 21 гэрээнд гарын үсэг зурсны нэг нь БНХАУ-ын Гүй жөү мужийн “Хай чуан” групп, АНУ-ын “Жарвис Монгол” компаниудтай хамтарч Өвөрхангай аймагт махны үйлдвэр байгуулж, бүтээгдэхүүнээ олон улсын зах зээлд нийлүүлэх тухай “Санамж бичиг”-т гарын үсэг зурсан явдал байсан юм.

Одоогийн байдлаар тус аймгийн орон нутгийн өмчит “ӨВ ЭКО МИЙТ” ХХК БНХАУ-ынхөрөнгө оруулалттай “Монгол Ливэй индастри” ХХК-тай хамтын ажиллагааны гэрээ байгуулан хамтран хөрөнгө оруулалт хийх замаар хуучин махны үйлдвэрийг шинэчилж, өөрийн болон бусад аймгийн малын махыг дотоод, гадаадын зах зээлд гаргах ажил амжилттай хэрэгжин тус үйлдвэрийн үйл ажиллагаа хэвийн явагдаж байна.

Энэхүү махны үйлдвэр нь 2,5 га эзэмшил бүхий газартай, үйлдвэрийн байрны ашигтай талбай нь 3200м2, оффисын контор, малын эмчийн өрөө, амрах байр, ажилчдын нийтийн гал тогоо, эрэгтэй эмэгтэй душ, ариун цэврийн өрөөнүүд, үйлдвэрт орохын өмнөх ариутгах өрөө гэх мэт цогц шийдэл бүхий байртай юм. Тус үйлдвэр нь нэг ээлжиндээ өдөрт 500 толгой бог, 80-100 толгой бод төхөөрөх хүчин чадалтай хагас автомат шугамтай бөгөөд бод, богийн сойлтын хашаа, богийн болон бодийн нядлах шугам тус тусдаа, АНУ-ын “Жарвис” компаний бүрэн автомажсан тоног төхөөрөмжөөр тоноглогдсон үйлдвэрийн шугамтай.

Мах шулах 234м2 бүхий сэрүүн өрөө 1, сэврээх 285м2 өрөө 1, -28-30 градуст гүн хөлдөөх өрөө 2, -18-20 градуст хадгалах 350 тонн багтаамжтай өрөө 3, Нийт хадгалах камерын багтаамж 1000 тонн, хөргүүрийн тоног төхөөрөмжийг Япон, Солонгос улсаас, үйлдвэрийн шугаман дамжлагын төхөөрөмжийг Хятад улсаас оруулан Солонгос улсын мэргэжлийн инженерүүд угсралтыг гүйцэтгэсэн. Үйлдвэр хэвийн ажиллагаанд орсон үедээ тогтмол ажлын байр 42, гэрээт ажлын байр 15 бий болоод байна.  




facebook page
twitter