2018 оныг "Хүүхдийн хөгжил, хамгааллын жил" болгон зарлаж, хүүхдийн эрүүл мэнд, боловсрол, хүмүүжил, өв тэгш хүмүүжлийг олгох ажлыг төлөвлөн хэрэгжүүлж эхэллээ.
АРВАЙХЭЭР СУМЫН 7 БАГИЙН ЭМЧИЙГ МОТОЦИКЛООР ХАНГАВ

Эрүүл мэндийн яамны санхүүжилтээр Өвөрхангай аймгийн 7 багийн эмчийг түргэн тусламжийн шинэ мотоциклтой болгож байгаа бөгөөд аймгийн Засаг дарга, Эрүүл мэндийн газрын дарга нар гардуулж өглөө. Мөн  Тарагт сумын 4 болон 5-р баг , Өлзийт сумын 1-р баг, Баян-Өндөр сумын 2-р баг, Хархорин сумын Жалбаа, Уянга сумын Шуранга, Бат-Өлзий сумын Зөрүүлэг багуудын эмч нар шинэ мотоциклоо гардан авлаа.

Багийн эмч нар түргэн тусламжийн унаатай болсоноор хөдөөгийн иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хүртээмжтэй, шуурхай хүргэх боломж бүрдэж байгаа юм.  




facebook page
twitter