2018 оныг "Хүүхдийн хөгжил, хамгааллын жил" болгон зарлаж, хүүхдийн эрүүл мэнд, боловсрол, хүмүүжил, өв тэгш хүмүүжлийг олгох ажлыг төлөвлөн хэрэгжүүлж эхэллээ.
Аймгийн 18 сумын мал эмнэлгийн үржлийн тасагт Хүнс, хөдөө аж ахуй,хөнгөн үйлдвэрийн яамнаас “Yamaha”маркийн мотоцикл бэлэглэлээ

Хүнс, Хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас манай аймгийн 18 сумын мал эмнэлгийн үржлийн тасагт иж бүрэн тоноглосон мотоцикл бэлэглэлээ. Малын тоо толгой өсөж байна. 2017 оны мал тооллогоор 5 сая 700 гаруй мянган мал тоолууллаа. Хөдөө сумдын мал эмнэлгийн хангамж хүрэлцээ тааруухан байдаг нь нуугаад байх зүйл биш. Гол нь энэ салбарт аймаг орны зүгээс анхаарал хандуулан ажиллаж байгаагийн нэгээхэн илрэл яах аргагүй энэ үйл ажиллагаа байсан юм. мөн нөгөөтэйгүүр мал эмнэлгийн үл ажиллагаанд ахиц дэвшил гарна гэдэгт аймаг орны удирдлагууд итгэлтэй байгаагаа илэрхийлсэн юм. Ингээд аймгийн нийт сумдын мал эмнэлэг шинэ мотоциклтой болж өвлийн хүнд хэцүү цагт ажиллах нөхцөл бололцоо сайжирч байгаад баяртай байна хэмээн мал эмнэлгийн үржлийн тасгийнхан илэрхийлж байлаа.  




facebook page
twitter