2018 оныг "Хүүхдийн хөгжил, хамгааллын жил" болгон зарлаж, хүүхдийн эрүүл мэнд, боловсрол, хүмүүжил, өв тэгш хүмүүжлийг олгох ажлыг төлөвлөн хэрэгжүүлж эхэллээ.
Засаг даргын шуурхай хуралдаан боллоо

Долоо хоног бүрийн мягмар гарагт хуралддаг аймгийн Засаг даргын дэргэдэх хэлтэс, агентлагуудын дарга нарын ээлжит шуурхай хуралдаан боллоо.Аймгийн Засаг даргын дэргэдэх  Мэдээлэл  Шуурхай удирдлагын төвийн иргэд хүлээн авах төвд  12-дугаар сарын 11-15-ны өдрүүдэд  7032-1111 утсанд болон өөрийн биеэр нийт 23  иргэн хандсан байна. Мэдээлэл, шуурхай удирдлагын төвд хандсан нийт иргэнээс 2 иргэн төрийн үйлчилгээтэй мэдээлэл, тодруулга авахыг хүссэн байна. Харин 21 иргэн асуудал дэвшүүлсэн гомдлын шинжтэй өргөдөл гомдол ирүүлжээ. Дээрх гомдлуудыг албан бичгээр болон холбогдох байгууллага албан тушаалтанд утсаар уламжлан холбогдож мэдээлэл шийдвэрлэлтийн байдлыг иргэнд өгч ажиллажээ. Нийт өргөдөл гомдлын 18 нь шийдвэрлэгдэж үлдсэн гомдол саналын хариу хараахан ирээгүй байгаа ажээ. Харин өнгөрөгч долоо хоногт ирсэн өргөдөл гомдлоос шийдвэрлэгдээгүй байсан 4 өргөдөл гомдол шийдвэрлэгдэж иргэнд хариу өгч ажилласан байна.




facebook page
twitter