2018 оныг "Хүүхдийн хөгжил, хамгааллын жил" болгон зарлав.
Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн ээлжит 6-дугаар хуралдаан хуралдаж байна

 

Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн бүрэн эрхийн ээлжит 6-р хуралдаан албан ёсоор өнөөдөр өглөөний 9-цагт аймгийн Засаг даргын Тамгын газрын Сүлд танхимд эхлэлээ. Энэ удаагийн ээлжит хуралдаанаар үндсэн 8 асуудлыг хэлэлцэх юм. Үүнд Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны “Бүтээлч-Өвөрхангай-2020” хөтөлбөрийн эхний жилийн хэрэгжилтийн талаар, Эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх 2017 оны үндсэн чиглэлийн  биелэлт, 2018 оны үндсэн чиглэлийн төслийн тухай,  Аймгийн ИТХ-ын 2017 оны үйл ажиллагааны тайлангийн тухай,  аймгийн 2018 оны орон нутгийн төсвийн төслийн тухай, “Ахмадаа дээдлэх жил”-ийн ажлын тайлангийн тухай, аймгийн 2017 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний хэрэгжилт, 2018 оны төлөвлөлтийн төслийн тухай, газар нутгийг  бичил уурхайн зориулалтаар тусгай хэрэгцээнд авах тухай, аймгийн хүндэтгэлийн өдөр бий болгох тухай гэсэн асуудлыг авч хэлэлцэх юм.  Хуралдааны ирц одоогийн байдлаар 80 хувьтай байна. 




facebook page
twitter