2018 оныг "Хүүхдийн хөгжил, хамгааллын жил" болгон зарлав.
Төрийн захиргааны жинхэнэ албан хаагчийн тангараг өргөх ёслол боллоо

Төрийн албаны хуулийн 12-р зүйл Монгол Улсын Ерөнхийлөгчийн 1995 оны 109 дүгээр зарлигаар баталсан “Төрийн захиргааны албан хаагчийн тангараг өргөх ёслолын журам”-ын дагуу төрийн захиргааны албан хаагчийн тангараг өргөх ёслол  боллоо.

Уг тангараг өргөх ёслолын арга хэмжээнд аймгийн ЗДТГ-ын дарга, Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн дарга  Ц.Ганболд, Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн хүний нөөцийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн, Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн нарийн бичгийн дарга  Э.Бадамгэрэл,аймгийн Засаг даргын Тамгын газрын Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтсийн дарга Т.Үржинпүрэв  нар оролцсон бөгөөд аймгийн нутгийн захиргааны байгуулагуудын төрийн жинхэнэ албан тушаалд томилогдон, туршилтын хугацаанд ажиллаж, тухайн ажлын байранд тавигдах шаардлагыг хангасан 65 иргэн  төрийн захиргааны  жинхэнэ албан хаагчийн тангараг өргөлөө.

Төрийн албаны зөвлөлийн Өвөрхангай аймаг дахь салбар зөвлөлийн дарга Ц.Ганболд төрийн захиргааны жинхэнэ албан хаагчийн тангараг өргөсөн албан  хаагчдад хандаж, "Төрийн өндөр босгыг давж, төр түмнийхээ төлөө зүтгэж, өргөсөн тангарагтаа үнэнч байж, хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж, хариуцлагатай шударга ажиллаарай хэмээн хүсэн ерөөж, баяр хүргэсэн юмаа.




facebook page
twitter