2018 оныг "Хүүхдийн хөгжил, хамгааллын жил" болгон зарлаж, хүүхдийн эрүүл мэнд, боловсрол, хүмүүжил, өв тэгш хүмүүжлийг олгох ажлыг төлөвлөн хэрэгжүүлж эхэллээ.
Авлигатай Тэмцэх Газрын ажлын хэсэг манай аймагт ажиллаж байна.

      Өвөрхангай аймагт 2017 оны 11 дүгээр сарын 22-26-ны өдрүүдэд Авлигатай Тэмцэх газрын 10 хүний бүрэлдхүүнтэй ажлын хэсэг ажиллаж байна. Удирдамжийн дагуу аймгийн ЗДТГазар, харъяа 11 хэлтэс, газар болон  Арвайхээр, Хужирт, Баянгол, Тарагт, Зүүнбаян-Улаан, Хархорин сумын ЗДТГ-ын үйл ажиллагаанд хяналт шалгалт, урьдчилан сэргийлэх, зөвлөн туслахаар ажиллана.

    Дээрх хугацаанд аймаг, сумдын Засаг дарга, төсвийн байгууллагын удирдах ажилтнууд, байгууллагын эрх бүхийн албан тушаалтанууд /ЭБАТ/-ыг ажлын чиг үүрэг, Авлигын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхолын зөрчлөөс урьдчилан сэргийлэх хуулийн хэрэгжилт, холбогдох дүрэм журам, зохицуулалтын байдлыг нягтлан үзэх юм.

      Түүнчлэн сум хөгжүүлэх сангийн зарцуулалт, бүртгэл судалгаа, иргэдээс хүлээн авсан өргөдөл гомдол, түүний шийдвэрлэлт, худалдан авах ажиллагаа, сум, байгууллагуудын ЭБАТ-ын үйл ажиллагаа, албан тушаалтны томилгоо, авлигын эсрэг үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийн талаар болон бусад холбогдох эрх зүй, шийдвэр, гүйцэтгэл, санхүүжилт, төсөв зэргийг шалган, зөвлөмжөөр ханган юм.

Аймгийн ЗДТГазар, холбогдох хэлтэс, газрын удирдлагуудтай уулзалт хийв.

 

Удирдамжийг танилцуулан мэргэжил арга зүйн зөвлөмж өгөв.




facebook page
twitter