Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас 2017 оныг "Ахмадаа дээдлэх жил" болгон зарлаж, төлөвлөгөөг гарган хэрэгжүүлж байна.
ӨВӨРХАНГАЙ АЙМАГТ "ДЭЛХИЙН АЛХАЛТЫН ӨДӨР"-ИЙГ "ЖИН ЖИНДЭЭ ЖИМБИЙЕ" УРИАН ДОР ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Олон Улсын спортын төлөөх холбооноос “Дэлхийн алхалтын өдөр”-ийг санаачлан олон улсад жил бүрийн 10 дугаар сарын эхний долоо хоногт тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай. Манай улсад алхалтаар хичээллэдэг хүн амын тоо жилээс жилд өсөн нэмэгдэж байна. Дэлхийн алхалтын өдрийг энэ жилээс эхлэн анх удаа жил бүр уламжлал болгон зохион байгуулахаар боллоо.

Манай аймгийн хувьд ч энэхүү үйл ажиллагаанд нэгдэж аймгийн Эрүүл мэндийн газраас аймгийн Биеийн тамир, спортын газартай хамтран "Дэлхийн алхалтын өдөр"-ийг "Жин жиндээ жимбийе" уриан дор өнгөрөгч ням гарагт буюу 10-р сарын 8-ны өдөр зохион байгууллаа. Тус арга хэмжээнд Арвайхээр сумын 10 гаруй байгууллагын 100 гаруй тамирчид идэвхтэй хамрагдлаа.

Дэлхийн алхалтын өдрийн хүрээнд идэвхтэй алхалтын жагсаал, граунд гольф спортын тэмцээн зохион байгуулж, өрхийн эрүүл мэндийн төвүүдийн  "Давсны хэрэглээг бууруулья", "Зохистой хоололт-Таны эрүүл мэнд", "Амны ариун цэврийг сахья" зэрэг эрүүл мэндийн мэдээлэл, сурталчилгааны өртөөнүүд ажиллалаа. Оролцогчид хүүхэд, залуучуудын паркын орчимд төвлөрсөн хогийг түүж, 53 шуудай буюу 312 кг хогийг зориулалтын газарт нь хаяж, эрүүл орчин бүрдүүлэхэд хувь нэмэр орууллаа.




facebook page
twitter