Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас 2017 оныг "Ахмадаа дээдлэх жил" болгон зарлаж, төлөвлөгөөг гарган хэрэгжүүлж байна.
Шуурхай хуралдаанаар тогны үнэ нэмэгдсэн эсэх талаар тодруулга хийлээ

Аймгийн Засаг даргын дэргэдэх хэлтэс агентлагуудын дарга нарын ээлжит шуурхай хуралдаан боллоо.Энэ удаагийн хуралдаан уламжлал ёсоор өнгөрөгч долоо хоногт аймгийн Засаг даргын дэргэдэх  Мэдээлэл, шуурхай удирдлагын төвд биеэр ирүүлсэн болон иргэдийн санал, хүсэлт,гомдлыг хүлээн авах 7032-1111 утсанд ирсэн өргөдөл гомдлын шийдвэрлэлтийн байдлын танилцуулга мэдээллээр эхэллээ. 

Өнгөрөгч долоо хоногийн байдлаар нийт 33 иргэн хандсан байна. Үүнээс 12 иргэн төрийн үйлчилгээтэй холбоотой мэдээлэл, тодруулга авахыг хүссэн бол 21 иргэн асуудал дэвшүүлсэн гомдлын шинжтэй өргөдөл ирүүлжээ. Нийт ирүүлсэн гомдлын шинжтэй өргөдлийн дийлэнх хувийг Арвайхээр сумын Засаг даргын тамгын газартай холбоотой асуудал эзлэж байсан юм.

Тухайлбал удаа дараа яригдаж байгаа нохой устгал, төв бараан захын хаалга солих талаар мөнгө хураагчийн байрны тохижилттой холбоотой асуудал мөн орцны гэрэлтүүлгийн талаар гомдлын шинж чанартай асуудлууд эзлэж байлаа. Нохой устгалын ажлын талаар иргэд удаа дараа хандаж байгаа бөгөөд Арвайхээр сумын хэмжээнд нохой устгалын ажил эрчимтэй явагдаж байгаа гэдгийг Арвайхээр сумын Засаг дарга шуурхай хурал дээр онцоллоо.

Мөн өнгөрөгч хуралдаанд ноцтой яригдаж байсан тогны мөнгө нэмэгдсэн талаарх гомдолд хариу өгч ЭБЦТС-ТӨХК-ний ерөнхий инженер Б.Болдбаатар хурлын үеэр мэдэгдэл хийлээ. Сар бүр нийт хэрэглэгчийн цахилгаан зарцуулалтын төлбөр дээр  Сэргээгдэх эрчим хүчийг дэмжих тарифын нэмэгдэл авдаг байсан байна.Эрчим хүчний зохицуулах хорооны 211-дүгээр тогтоолоор тус тарифд өөрчлөлт орсон ажээ.  




facebook page
twitter